УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч оролцож байна

УИХ хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн /2025.10.06/ хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлаар Монголбанкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх мэдээллийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулж байна.

Монголбанк инфляцийн түвшинг 2026 онд хамгийн ихдээ 6%(+1), 2027 онд 5%(+1) байлгахыг зорьж байгаа тухай мэдээллийг өгчээ.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Түвшин гишүүдэд танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button