Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргааны өндөр алба тушаалтан Чикаго хотыг дайны бүс гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааны өндөр албан тушаалтан Чикаго хотыг дайны бүс хэмээсэн байна. Тодруулбал Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем “Fox News” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж хэлсэн юм.

Трампын захиргаа гэмт хэрэг, хууль бус цагаачлалтай тэмцэнэ хэмээн цэргүүд Ардчилсан намынхны удирддаг хотууд руу илгээж байгаа. Бямба гарагт /2025.10.04/ Трамп Үндэсний гвардын 300 цэргийг Чикаго хот руу илгээсэн юм. Чикаго бол АНУ-д гэмт хэргийн тохиолдлоор тэргүүлдэг хотуудын нэг. Тус хотын дарга Брэндон Жонсон, Чикаго оршдог Иллиной мужийн дарга ЖБ Притзкер Үндэсний гвардын цэргүүд илгээхийг эсэргүүцсэн ч Трамп ийм алхам хийсэн байна.

Иллиной мужийн дарга Притзкер Бүгд найрамдах намынхан үймээн самуун дэгдээхийг оролдож байна гэжээ. Тэр “Тэд дайны бүс бий болгохыг хүсэж байгаа. Тэгвэл илүү их цэрэг оруулах боломжтой. Тэд хотоос гарах хэрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Ардчилсан нийгмийг байгуулахын тулд хүн төрөлхтөн эрхээ зөв сонгож эрх чөлөөгөө ёс суртахуунт амьдр�##�д байлгах хэрэгтэй.
Ардчил�##� гэдэг нь ёс суртахуунтай (ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг �##�баар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй) амьдр�##�.

Холбоотой мэдээ

Back to top button