НИЙГЭМ

ВИДЕО: Өнөөдөр өглөө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд “Mercedes Benz” G-500 маркийн автомашин “Toyota Premio” маркийн автомашинтай өнөөдөр /2020.01.16/ өглөө 05:30 цаг орчимд мөргөлдөж, ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг гарчээ.

https://www.facebook.com/livetv.mn/videos/2609532882650612/?v=2609532882650612

Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг тул хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио зөрчих зөрчил их байдаг байна.

Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс материалжуулан шалгаж байгаа аж.

Г.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button