УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Огцруулах бичиг маргааш өргөн баригдвал баасан гарагт Б.Энхбаярын томилгоо, ЗГ-ын хувь заяатай давхацна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланкан дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Засгийн газрыг огцруулах акц өнгөрсөн долоо хоногт эхэлж, Төрийн ордонд гишүүдээс санал асууж, гарын үсэг зуруулсаар яваа.

"Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан, үүнээс 32 нь МАН-ынх, үлдсэн нь АН, ХҮН намын гишүүд байгаа. Өнөөдөр гарын үсгээ үргэлжлүүлэн цуглуулж, маргааш өргөн барина. УИХ-д санал хүргүүлснээс хойш гурав хоногийн хугацаанд хэлэлцэж эхлэх хуулийн хугацаатай. Иймд энэ баасан гараг гэхэд шийдвэр нэг талдаа эцэслэгдэнэ гэж найдаж байна" хэмээн П.Сайнзориг гишүүн өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа аж. Тэрээр Засгийн газар дур мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж буй.

Б.Энхбаярыг баасан гарагт УИХ-д танилцуулна гэж буй. Түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулсан. Тэгэхээр энэ баасан гарагт Засгийн газрыг огцруулах эсэх, Б.Энхбаярыг сайдаар томилох агуулга УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг тарагны шил шиг нөхөр чинь хөв хөв гээд хуцаад байх юм. Бээжин хавны муу гөлөг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв огцрох ёстой Бээжин гөлөг гэж доромжилуулдаг з�##�уу ёстой зөв г�##� асааж Амжилт!!!

Зочин
Зочин

Хүрэлсүхийн дохиур бараг л хэрэггүй дээ. Өөрөө санаачлан ажил хийх чадваргүй шатрын морь Занданшатар

Зочи
Зочи

Хуулийн сайд хаач ваа чим чимээгүй боллооо

АРД
АРД

Нүүрсний хулгай, төмөр замын хулгай, ногоон автобусны хулгай, төсвийн хулгай гээд өчнөөн олон эрүүгийн болон �##�бан туша�##�ын гэмт хэргийг бүрэн шийдвэрлэх хугацаа МАН, АН, ХҮН-д байсан. Юмны учир мэдэхгүй гэнэн ард түмний тархи толгойг эргүүлж, “Анхан шатны шүүхээс ял сонсож байсан Хадг�##�амж банкны гэмт хэрэгтэн этгээд” Ерөнхийлөгч-Ерөнхий сайд ч хийж байх шиг. Илжирч ялзарсан хууль шүүх засагл�##�ыг цэгцлээгүй БЗС-ийн хулгайч нөхөр мэргэжлийн шантаажчин болж дахин Хууль зүйн сайд болох гэж зүтгэж ч байх шиг. МАН АН ХҮН бүгд адилхан. Бүгд бие биендээ барьца�##�агдсан гэмт хэрэгтнүүд. Яг одоогийн нөхцөлд “Хамгийн зөв бөгөөд эдийн засагт өвдөлт багатай шуурхай авах хариу арга хэмжээ” бол ЗГ огцорч, УИХ тарах. УИХ-н гишүүдийг тоог 30 болго. 21 аймаг 9 дүүргээс нэг УИХ-ын гишүүн байхад л хаваасиг. МАН АН ХҮН-н нөхдүүдийг хэрхэвч, хэзээ ч битгий дэмж. Монгол Улсыг аваад явчих чад�##�тай, дотоод болон гадаадад төгссөн өчнөөн олон з�##�уус бий.

Зочи
Зочи

Энхбаярыг шинээр бат�##�ж, бусад нь яах бол.

Zochin
Zochin

SUuliin ued garch bga MEDEELLUUDEES uzexed ODOODGGIN Zasgiin GAZAR yaltchgui TER 3 usegtei kompaniix gedeg ni ULAM l oilgomjtoi BOLOOD BNA

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button