Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпоор од болсон Юсуф Дикеч Европын аваргаас алтан медаль авчээ

Парисын зуны олимпоор Туркийн буудлагын шигшээ багийн тамирчин Юсуф Дикеч олны анхаарлыг татсан. Ямар нэгэн үнэтэй нэмэлт хэрэгсэлгүй, гараа халаасандаа хийсэн байдал нь түүнийг онцлох тамирчдын нэг болгосон юм. Түүний олимпоос авсан мөнгөн медаль нь Турк улс буудлагын төрлөөс авсан анхны медаль болсон билээ.

Тэгвэл Дикеч Истанбул хотноо зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан байна. Парист үзүүлсэн тайван даруу байдлаа тэр Истанбулд дахин харуулжээ. Дикеч Мустафа Инантай хамтран эрэгтэй багийн төрлийн финалд шалгарсан юм. Тэд Германы Кристиан Рейц, Пол Фрохлич нарыг 2:0 харьцаатай ялсан байна.

Дикеч “Turkey Today” агентлагт хэлэхдээ “Истанбулд анх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд эх орноо төлөөлөн ард түмнийхээ өмнө өрсөлдөж байгаа нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Энд алтан медаль хүртсэндээ сэтгэл өндөр байна. Арваннэгдүгээр сард Каир хотод болох дэлхийн аваргад зориулсан сайн бэлтгэл боллоо” гэжээ.

Эх сурвалж: Gulf News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button