Нийгэм мэдээ

2 настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна

Хөвсгөл аймагт 2 нас 5 сартай хүү есөн сарын 17-нд сураггүй алга болж найман хоног эрэн хайсны эцэст олсон байдаг.

Эргэн сануулахад хүүгийн ээж ууланд мод бэлтгэхээр явсан нөхөртөө хоол хүргэж өгөхөөр хоёр хүүхэдтэйгээ очсон байдаг. Тухайн үед өдрийн 15.00 цаг болж байсан бөгөөд хүүхдүүд унтаж байхад нь машинд үлдээгээд явжээ. "Хоолоо хүргээд буцаж ирэхдээ 20 орчим минутыг зарцуулсан, өмнө нь дүүгийнхээ дэргэд ганцаараа үлдэхдээ орхиж явж байгаагүй" талаар хүүгийн ээж хэвлэлд мэдээлсэн юм.

Эрэн хайх ажиллагаанд ойролцоох аймгуудаас сайн дурын хүмүүс, онцгойн алба хаагчид, үнэр нохойнууд оролцож, дулаан мэдрэгчтэй дрон бусад шаардлагатай техникийг ч ашигласан. Тэр үед эрлийн ажиллагааг гэр бүлийнхэн нь зогсоох хүсэлтийг Онцгой байдлынханд илэрхийлсэн ч дахин гурав хоног хайх болсон.

Улмаар онцгой байдлын эмэгтэй албан хаагч, цагдаагийн алба хаагч залуу, хоёр эрэлч нохойн хамтаар хүүгийн цогцсыг зузаан модон дотроос анх олсон. Хүүгийн бие, хувцас бүрэн бүтэн байсан билээ.

Хүүгийн нас барсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Олон нийт задлан шинжилгээний хариуг хүлээсэн хэвээр буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн задлан шинжилгээг тус орон нутагт хийж буй. Нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу 21 хоногт гардаг" гэх мэдээллийг өглөө.

Тэгвэл хүүгийн цогцсыг олсон есдүгээр сарын 25-ны өдрөөс тоолбол энэ сарын 16-ны өдөр шинжилгээний хариу гарах нь.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно...

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахаараа 21 хоногийн дараа гаригийн 21 хоногийн цогцсыг ухах юм уу тийм ч юм б.хгүй б.х шүү

Зочин
Зочин

Сийрэг модтой газар гээд байсан одоо зузаан модтой болсон байна.

Энэбиш
Энэбиш

Яагаад олон хоног таг дараад бн вэ Но той

Зочин
Зочин

гадны нөлөөтэй л гэж бодож байна даа

Зочин
Зочин

Одоо болтол олдоогүй байсан, яагаад гэнэт олдоод шүүх задлан болчихвоо, юу нуун дарагдуулаад юу болгоод бна вэ аймар шүү нээрээ

Зочин
Зочин

9 биш 3км дотроо олсон юм билээ. Онцгой байдл худа л зарласан, цагдаа харин 3 гэж зөв хэлсэн

Зочин
Зочин

Яасан ч удаан гардаг шинжилгээний хариу вэ?

Хурандаа
Хурандаа

Идсэн хоолоор нь хөөвөл.аав ээж нь хамгийн сүүлд ямар хоол өгсөн гэд

Зочин
Зочин

Батгана суусан хавар өттэй. Баттулга явсан газар б�##�агтай гэж. Энэ учир битүүлэг хэрэг.

Зочин
Зочин

Шүүх шинжилгээ нь олигтой юм гаргахгүй дээ! Гадны нөлөөгүй нас барсан байна гэх биз, өөр юм хэлэхгүй ш тээ, тийм олон хоног хайгаад олоогүй болохоор их л сэжигтэй байгаа юм шүү! Эхнээсээ л сонин сэжигтэй санагдсан, учир битүүлэг байсаар байгаад л өнгөрлөө дөө хөөрхий! Эрэн сурв�##�жлах явц, хүүхэд �##�га болсон зар нь нэлээн хэдэн жилийн өмнө явж бсан зар бна г.мэтчлэн их л но- той сонин сонин юм тэр үeд яригдаад л ер нь олдохгүй юм шиг санагдаж бсан. Яг тийм л болсон. Аав, ээж нь ч сэжигтэй, гэмт хэргийн шинжтэй л бсан даа.

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Ямар ч байсан нялх амьтан бага зовсон байгаасай даа

Зочин
Зочин

Гэхдээ яаж ч бодсон эзгүй хээр яаж тэр хүүхдүүдээ үлдээж явж чаддаг бнаа тэрний оронд гэртээ үлдээсэн бол хүүхэдбитгий хэл би айж байна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button