НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Хүүхдийн мөнгөөр 10 хоногийн хүнс авч, 20 өдрийн хоолоо малын бойнд ажиллаж олдог 6 хүүхэдтэй ээж

Сар бүрийн 20-нд буудаг хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг өрх монголд маш олон бий. Бид тэдний нэг болох зургаан хүүхэдтэй өрх толгойлсон ээж Т.Болортуяаг зорьж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтэд очсон юм.

Зам дагуу арав хүрэхгүй дэлгүүртэй. Хаа сайгүй малын бойтой энэ хэсэг газар амьдардаг айлын дийлэнх нь хотод буух газаргүй, хашаа түрээслэх боломжгүй өрхүүд. Тэдний нэг нь Т.Болортуяагийнх. Эвтэйхэн тохижуулсан маш цэвэрхэн зургаан ханатад тэр биднийг угтав. Хүүхдүүд нь бага, зарим нь сургуульд суралцдаг учир царайг нь оруулахгүй байхыг учирлаад бидэнтэй ярилцлаа.

Т.Болортуяа 2-13 насны зургаан хүүхэдтэй. Түүний гол орлого нь хүүхдийн мөнгө. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнээр сар болгон буудаг 600 мянган төгрөг нь сургуулийн дөрөв, цэцэрлэгийн хоёр хүүхэдтэй энэ айлд хүрэлцэхээ больжээ. 600 мянгаараа хүүхдүүдийнхээ зарим хэрэгцээг хангаж үлдсэн мөнгөндөө авсан хүнс нь 10 хоноод дуусдаг гэх. Ингээд сууж чадалгүй хоёр настай хүүхдээ томуудаараа харуулан Т.Болортуяа амралтын өдрүүдээр бойнд малын гэдэс арилгах ажил хийж эхэлсэн ч хүйтэрч ажил нь зогсоод байгаа аж. Мөн гэр худалдаж авахаар лизингээр утас авч зарсан зээлээ сүүлийн үед төлж чадаагүйн улмаас хүүхдийн мөнгөө авдаг бүх дансыг нь хаажээ.

Орлогогүй болсон ээж арга буюу хоёр хүүхдээ цэцэрлэг, нэг хүүхдээ сургуулиас нь завсарлуулж, мөнгө олохоор ажил хайж сууна. Эмээлтэд бойноос өөр ажил байхгүй. Өвөлдөө бүх үйл ажиллагаа нь зогсдог энэ газраас хот руу явж ажиллах боломж Т.Болортуяад хомс. Учир нь эмээлт гэх энэ газар бага насны хүүхдүүд том хүнгүй үлдээх боломжгүй зам дагуу, хятадууд болоод архины хамааралтай хүн ихтэй аж.

Ажил намайг голно уу гэхээс би ажлыг голдоггүй, шантардаггүй гэж ярих Т.Болортуяагийн мөрөөдөл хот руу нүүж, ажилтай болох. Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойртож асуудалгүй явуулж чадвал айх айдасгүй ажиллах л хүсэлтэй гэнэ.

Одоо түүний хүүхдүүд Эмээлтээс, Таван шар луу 20 гаруй км явж сургуульдаа хүрдэг. Хичээл нь өдөр болон орой гэсэн хоёр ээлжээр ордог. Автобус нь ирэхгүй хоцрох, орой гэртээ харих унаагүй үлдэх үе хүүхдүүдэд олон тохиодог байна. Өвөлдөө энэ бэрхшээл нь зовлон болж, унаагүй үлдсэн хүүхдүүдээ хотоос авахын тулд эмээлт хооронд явдаг 50 мянган төгрөгийн таксинд мөнгө олж өгч, гуйдаг талаар тэр ярив. Сайхан зүйл нь түүний хоёр ч хүүхэд сургуулийнхаа шилдэг сурагч, том охин нь сагс, волейболын багын тамирчин. Олон шагнал, медальтай аж. Хүүхдүүдийнхээ авсан медаль бүрийг хоймортоо өлгөж гэрээ гоёсон энэ айл одоо хүнсний талоноос өөр орлогогүй болж өвөлдөө гал алдах, хоолгүй хонохдоо тулаад байна.

Байршил: Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороо

-Бага насны хүүхдүүдтэй болохоор ажил эрхэлдэггүй байх. Сарын хэрэглээгээ яаж болгодог вэ? 

-Би өрх толгойлсон ээж. Манай том охин есдүгээр анги, бага охин хоёр настай. Зургаан хүүхэд маань нас бага болохоор өнгөрсөн жилүүдэд тогтвортой ажил хийх боломж бараг гараагүй юм. Хүүхдүүдийг маань харах хүн байхгүй. Орхиод гарах янзгүй бага насны хүүхдүүдтэй болохоор гэртээ суухаас араггүй. Хажуугаар нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ зөөнө. Амралтын өдрүүдээр арай том хүүхдүүддээ нялхаа харуулаад гарч олдсон ажлаа хийнэ. Ажил дандаа олдохгүй. Хүүхдийн мөнгөөрөө л амьдардаг айл. Юмны үнэ өсөхөөс өмнө бид хэд гайгүй болоод байдаг байсан. Өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн үед арай л огцом өссөн. Одоо хүүхдийн мөнгө, сар болгон ирдэг 64 мянган төгрөгийн талоноор манайх хүнсээ авна. Хажуугаар нь гал алдахгүйн тулд ажил хийж олсон мөнгөөрөө түлшээ авна. Дутна уу гэхээс түүнээс илүү бол гарахгүй. Ингэж амьдарсаар би саяхан нэг ханьтай болсон. Нөхөр маань ажилладаг. Хамаагүй нэмэртэй, нөөлөгтэй байдаг юм байна. Нөхөр юм чинь гээд ажиллаж олсон бүгдийг нь бас авдаггүй. Тодорхой хэдэн төгрөг гэрт нэмэрлэнэ. Түүнээс илүүг нөхрөөсөө хардаггүй ээ. Өөрөө бас аав, ээж гээд анхаарал тавих амьдралтай хүн.

-Хүүхдийн мөнгө, хүнсний талон хоёроор хэд хоногийн хүнс авч байна.

-Уг нь өмнө нь хөөрхөн юм авчихдаг байсан. Одоо бол хүнсний талоны 64 мянгаар будаа юм уу гурил хилээр нь боорцог хайрах тос, сахар аваад л болчихдог. Авсан зүйлээ хоёр хоног л хүнсэндээ хэрэглэж хүрнэ. Хүүхэд олон, нас бага болохоор манайх өдөрт хоёр хоол хийдэг юм. Сар болгоны 20-нд хүүхдийн мөнгө 600 мянган төгрөг бууна. Сургууль нь хол, ойр зуурын ариун цэврийн хэрэглээ, ангидаа хураалгах мөнгө, унааны зардал гээд эмэгтэй хүүхдийн хэрэглээ нь арай их болохоор том охиныхоо мөнгийг нь өөрт нь өгдөг. Нөгөө хэдэн хүүхдийнхээ 500 мянган төгрөгөөс өмнөх сард хоолгүйдээ болж, гал алдахдаа тулаад хүнээс түр зээлсэн мөнгөө өгнө. Нөгөө гурван сургуулийн хүүхдэдээ 150 мянган төгрөг нь зарцуулна. Хэрэгцээ нь их байсан ч түүнээс илүүг зарцуулах боломж байдаггүй л дээ. Тэгээд үлдсэнээр нь хүнсээ авна. Тэр нь 10 хоног л хүрэлцэнэ.

-Авсан хүнсээрээ ямар хоол хийж иддэг вэ. Үлдсэн 20 хоногийн хүнсээ яаж болгож байна. Жаахан тансаглах боломж хааяа ч гэсэн гардаггүй юу?

- Тансаглаг гэдэг зүйл манайд байхгүй. Хоолгүй хонохгүйн тулд боломжит хямд хүнс цуглуулна. Ихэвчлэн шөлтэй хоол хийж иддэг. Хааяа будаатай хуурга, цуйван хийнэ. Ман их ордог бууз, хуушуур, банш гэсэн гоё хоолнууд хийдэггүй. Хүүхдийн мөнгөөр авсан хүнсээ идэж дуусаад үлдсэн 20 орчим хоногт нь амралтын өдөр ажилласан цалин, ах дүү нарын тусламжаар болгодог. Бүр болохгүй бол хүнээс хүүхдийн мөнгө буутал зээлнэ. Ах дүү нар маань бас биднийг эргэж тойрохоороо түлшнээс эхлээд баггүй тус болдог. Одоо харин нөхөр дэм болоод арай дээр байгаа. Гэхдээ өнгөрсөн сараас хүүхдийн мөнгө авдаг данс маань хаагдчихсан. Бүх зүйлд хэрэглээ хүрэхгүй. Ажил олдохгүй хэцүүхэн л болчхоод байна даа.

-Бүх хүүхдийнх нь мөнгө авах дансыг хаасан гэсэн үг үү. Яагаад тэгэв?

-Эгч нь 2021 онд сайн электрониксоос лизингээр гар утас аваад төлөлтөө жил гаран хэвийн хийж байгаад бага хүүхдээ гаргах үеэрээ тасалдуулчихсан. Тэр зээлийн маань хүү өсөөд авсан утаснаасаа давсан өртөгтэй болж данс хаагаад хүүхдийн мөнгө шууд татаж эхэлсэн юм байна лээ. Яаралтай төлж барагдуул үгүй бол баривчилгаа хийнэ гэж саяхан шүүх дээр бас дуудагдсан. Тэр газраас утас аваад төлж чадаагүй олон ядарсан иргэдтэй таарсан. Надаас нялх хүүхдээ тэврээт сууж байгаа ээж ч байна лээ. Би уг нь лизинг гэж мэддэггүй байсан юм. Ковидын дараа санхүүгийн хувьд хэцүү, орох орон гэргүй байх үед надад зээл гарах боломжтой гэсэн мессеж, дуудлага ирээд байхаар нь очиж сонирхож үзээд авч болно гэсэн мөнгөнд нь утас аваад зарчихсан л даа. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, хэрэглээ, гэр түрээс гээд мөнгө үнэхээр хэрэгтэй байсан үе. Бас хүү нь тийм өндөр болчихно гэж мэдээгүй болохоор сая гаран төгрөгөөр хоёр утас авч зарсан. Эргээд талыг нь төлсөн ч одоо буцаад хүү нэмсэн гээд 5 сая орчмыг нэхэмжилж байгаа. Тэр төлөгдөж дуустал хүүхдийн мөнгө өө авах боломжгүй гэж ойлгосон.

Хүйтэрч байдаг түлшээ бэлдэж чадаагүй л байна. Амралтын өдөр хийдэг ажил маань дуусчихсан. Өөр ажил хайгаад олдохгүй. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгээс элдэв зүйлс нэхэгдээд арга буюу хоёр хүүхдээ түр цэцэрлэгээс нь гаргаж, дунд сургуулийн долдугаар ангийн хүүгээ бас сургуулийг нь завсардуулчхаад сууж байна. Энэ хүүхдээ дүү нарыг нь харуулаад ажил хайж яваад нэмэр болохгүй л байна. Хэдэн төгрөг олбол хүүхдүүдээ гялс буцаагаад сургуульд нь өгчихмөөр байгаа юм.

-Амралтын өдрүүдээр явж хийдэг ажил нь юу байсан юм бол одоо бүр зогсчихсон гэсэн үг үү?

-Ойрхон байдаг мал бойны газарт малын гэдэс арилгах ажил хийдэг байсан юм. Намар мал их орж ирэх үеэр өдөрт 100 мянга хүргээд олчихдог. Одоо харин мал байхгүй. Ажил байхгүй болчихлоо. Эмээлтэд байгаа нь л хэдэн бой. Өвөлдөө энэ хэд бүр зогсчихдог. Дагаад эндхийн бүх хөдөлгөнө зогсоно. Хотын төв рүү очиж ажиллах гэхээр бүтэн таван өдөр хүүхдүүдээ орхиод явах боломжгүй. Эмээлт хужаа нар ихтэй, зам дагуу газар, эв хавгүй хүмүүс хаа сайгүй бий. Хүүхдүүдээ гэрт нь өдөржин орхиж яагаад ч болохгүй. Манай хашаа бас ил болохоор хүмүүс олон хүүхэдтэй айл байдаг гэж мэдэж байгаа. Эндээ бас боломжтой үедээ олон өдрөөр ажиллая гэхээр ажлууд нь дандаа орой ордог болохоор шөнө, орой хүүхдүүдээ гэртээ орхиж болохгүй болчихдог. Эмээлт ер нь их задгай газар хүүхдүүд заавал том хүнтэй байхгүй бол маш хэцүү.

Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Т.Болортуяагийн гэр

-Танайх энд хэзээ нүүж ирэв? 

-2009 онд хоёр том хүүхдээ дагуулаад ирж байсан. Тухайн үед ажлын олдоц арай их. Юу хамаагүй олоод хийж болмоор санагдсан. Би энд аавынхаасаа өрх тусгаарлаж ирсэн.

-Эндээс хот руу нүүх боломж огт байхгүй юу?

-Эгч нь төлж дийлэхгүй шүү дээ. Хашаа олох хэцүү. Түрээс өндөр юм байна лээ. Энэ амьдарч байгаа гэрээ түрээсэлдэг байсан юм. Ажиллаж арай илүү олсноо өгсөөр саяхан өргөө гэртэй болсон. Одоохондоо үүнийгээ нүүлгэх зардал, очих газар байхгүй. Уг нь хот руу орчихвол хүүхдүүд маань ч сургууль, цэцэрлэгтэй ойртоод сайхан болно л доо. Ойрын хугацаанд тэрийг л зорьж, мөрөөдөж байгаа. Гэхдээ одоо бол хүүхдийн мөнгө ч байхгүй яаж гал алдахгүй, хоосон хонохгүй байх вэ гэдэгт л санаа зовниж байна.

-Хүүхдүүдийнх нь сургууль хэдэн километр вэ?

-Гэр болон сургуулиас нь автобусны буудал явах замыг оруулахгүйгээр тооцоход 22 км болдог. Автобусаар л нааш, цааш явна. Автобус нь хааяа ирэхгүй хичээлдээ хоцорно. Өвөлдөө бүр хэцүү хүүхдүүдийн хичээл хоёр нь өдөр, хоёр нь орой ордог. Орой орсон нь унаагүй үлдэх тохиолдол гарна. Өвлийн яах ч араггүй болох үе их бий. Хүүхдээ тэнд дааруулаад байх хэцүү 50 мянган төгрөг олоод эмээлт хооронд явдаг хэдэн такси руу ярина “хүүхдийг минь аваад ирээч” гээд. Хавар, намар бол гайгүй. Ядаж л дулаан болохоор учиртай байдаг юм. Түрүү хэлсэн дээ манай эмээлт хавьд эвгүй хүн, хятадууд ихтэй гээд. Тийм болохоор элдэв унаанд дайгдах талаар бүр саналтгүй.

Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Т.Болортуяагийн гэр

-Хоймортоо өлгөсөн медалиуд танай хүүхдүүдийнх үү?

-Тийн манай сургуулийн хэдийнх. Том охин маань сургуулийнхаа сагс, волейболын багт тоглодог юм. Их амжилт гаргана аа. Шилдэг сурагч болж байсан. Тавдугаар ангийн охин маань бас сургуулийнхаа шилдгийн шилдэг сурагч болсон. Миний хүүхдүүд сурлагатай. Хүүхдүүддээ шинэ хувцас авч өгөөд байж чадахгүй ч ядаж сургуульд нь явуулж, эх орондоо хэрэгтэй хүн болгочих юм сан гэж хүсдэг. Үүний л төлөө хичээнэ. Миний хүүхдүүд болохоор би л зүтгэнэ шүү дээ. Хүний өмнөөс хүүхэд гаргасан биш. Засгийн газар миний хүүхдүүдийг гаргасан биш. Өөрөө л хичээнэ.

Гэхдээ ганц гомдолтой санагдаж байгаа зүйл нь эмэгтэй хүн хүүхдийн мөнгө хэрэггүй, хасах талаар яриад сууж байгаа нь. Өрх толгойлсон маш олон ээж гэр хороололд амьдардаг. Хүүхдээ харна. Хажуугаар нь ажиллах боломж, ажлын байр байдаггүй болохоор хүүхдийн мөнгөөрөө гол зогоож байгаа маш олон айл бий. Гэр хорооллоор яваад ард иргэдийнхээ амьдралыг хараасай. Олон ээж надтай санал нийлэх байх. Хүүхдийн мөнгө шиг хэрэгтэй зүйл алга. Өмнө нь 20 мянга байхдаа ч хэрэг болдог байсан. Одоо бүр гэр хорооллын ихэнх айлын гол орлого болж байна. Ард иргэд яаж амьдарч байгааг дулаахан газар жаргаж байгаа хүмүүс ойлгохгүй байх. Хэдийгээр тэр хүмүүс өөрийнхөө хөдөлмөрөөр жаргаж байгаа ч иргэдээ төлөөлж байж ийм зүйл ярьж байгаа нь муухай санагдсан. Хүүхдийнхээ мөнгөөр архидаад явж байгаа айлууд ч бий. Тэдэнд харин тусдаа арга хэмжээ аваасай. Амьдралаа хүүхдийн мөнгөөрөө болгодог биднийг харин тайван орхиосой.

-Ажиллах боломж олбол та ямар ажил хиймээр байна?

-Би ажилд шантардаггүй бас голдоггүй. Ажил л намайг голно уу гэхээс олдсон болгоноо л хийдэг. Ажил байна л гэвэл юу ч байсан инээгээд хийгээд л байна. Хамгийн гол ардаа айх айдасгүй л байвал эгч нь ямар ч ажлыг хийж чадна. Ямар ч хүнтэй эвтэй харьцаад явчхаж бас чадна. Боломж нь олдвол өөрөө сайхан ажиллаад хүүхдүүдтэйгээ хот руу нүүж, сургуульд нь ойртоод бүх зүйлээр нь хангаж өгнө. Хүүхдүүдээ л амар тайван амьдруулмаар байна.

Биднийг ярилцаж эхлэхэд хамгийн том хүүхдүүд нь дургүйлхэж байгаа бололтой хажууд байх айл руу явав. Эргээд орж ирсэнгүй. Харин Т.Болортуяа элдвийг хийж, өнөөг хүртэл гал алдалгүй зүтгэсэн амьдрал хамгийн гол нь хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг завсардаж байгаад эмзэглэж ямар нэг боломж олдох болов уу гэх багахан горьдлого, ард иргэдийн амьдрал бодит байдлыг төрийн түшээдэд хүргэх шулуудсан сэтгэлээр бидэнтэй ийн ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
98 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ррр
ррр

энэ ээж бас их өөдрөг гоё ярих юмаа, нэг давуу т�##� нь. өргөө гэр. хань гээд л маш гоё санагдлаа. Харин нэг дутагд�##� байна. Санхүүгийн боловсрол гэдэг зүйлийг сайн сурмаар байна Иргэд маань өр лизинг гэдэг зүйлд өөрийгөө битгий барьж өгч бай. Тэди дээр очоод хуучивтар хир тааруухан утас 200к д авчих боломжтой байхад Сайн электрониксоос хүү төлж утас авдаг нь яаж бгаам дээ. лизингийн утас өндөр үнэтэй, хүү их төлнө

Зочин
Зочин
Reply to  ррр

Сайн ойлголдоо ярилцлагаа Мөнгө хэрэг болоод 2утас лизэндэж аваад тэр утсаа зараад хэрэгтэй зүйлээ авсан гэж байх чинь

Баярлалаа
Баярлалаа
Reply to  ррр

харин яг тэгж санагдлаа

Иргэн
Иргэн

Хүүхдүүдэд өөрсөдд нь зарцуулагддаг айл олон байгаа шүү

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө бол энэ ээж шиг хүмүүсийн цорын ганц итгэл найдвар шүү, хасна гэхэд үнэхээр уур хүрч байна

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгөөрөө архидаж байгаа айлуудтай адилтгах хэрэггүй, ийм ээжүүд чинь амьдр�##�аа тээж явна

Зочин
Зочин

Цэнгүүн гишүүн ээ, Венесуэлд дампуурсан нь хүүхдийн мөнгөнөөс биш, авлига, хулгай, таны хэлсэн шиг шан тохирдог улстөрчдөөс болсон шүү дээ

Зочин
Зочин

АН-ын Цэнгүүн гэх УИХ гишүүний нүдэнд хүүхдийн 100 мянга илүү харагдаад байгаа ш дээ. Хасна, цуцлна. Тэр эмэгтэй өөрөө АН-ын дарга хөгшин Гантөмөрийн өвөрт унтаж, биeэ үнэлж байгаад УИХ гишүүн болсон. Түүнээсээ ичих ч үгүй хүүхддүүдийн мөнгийг булаах бодол агуулж явна.

Зочин
Зочин

Ene eej bol uneheer temtseltei yumaa. 6 huuhedteigee ingej amidarch bga gdg bol hudulmurch hun gedgiin ilrel shuu

Зочин
Зочин

Uls ornii mungu yasan be, bayachuud ni ulsiin mungu ideed suuj bhad ard ni ingej zovj bh gjdee

Зочин
Зочин

Yag iim ailuud mash ih bg shuu, hun amiin bodlogo yriad bgaa ni ingej amidarch bn sh dee

Зочин
Зочин

Yag iim ail bol manaih ch gsn. Ajil olgogch nar bol haraad uzeesei, huuhedtei emegteichuudiig ajild avahgui gej ylgavarladag

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө хасна гэхэд баячууд баярладаг, ядуу хүн л зовно шүү дээ

Зочин
Зочин

6 huuhedtei geed sonsohod aimaar ih, gehdee ene eej bol eruul saruul, hicheesen hun bn

Зочин
Зочин

Ene medeeg unshaad uuriin erhgui bodogdson, bi ch gesen urduu 2 huuhedtei, hezee ch iim bolohgui gj helehgui

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө бол амьдр�##�ын гол тулгуур болсон шүү дээ, 100 мянгыг битгий хасаач гэж гуймаар л байна

Зочин
Зочин

Цэнгүүн өөрөө хэдэн саяын ц�##�ин авдаг байж нэг их наяд хүүхдүүдэд өгч байгаа гэж гонгинож суух нь үнэхээр ичмээр байна

Зочин
Зочин

Цэнгүүн гишүүн өөрөө 35 саяын орлоготой байж “хүүхдийн мөнгө хэрэглээний зард�##�” гэж доромжилж байгаа нь улаан цайм дээрэлхэл

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө хасна гэдэг чинь яг ийм олон хүүхэдтэй ээжүүдийг ажилгүй, хоолгүй болгоно гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин

Tsenguun guai ta neg odor Emelt yavj ene eejtei hamt hoolgui untaad uz. Tgd daraa ni “uls dampuurah” gj heleerei

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө өгч байгаа улс болгон Венесуэл болоогүй, харин авлигач улстөрчидтэй улс болгон сүйд болдог юм шүү

Зочин
Зочин

Bi lav ene medeeg unshaad setgel uvdsun. Tsenguun shig humuus yaduu ailuudiig doromjilj bgaa ni uneheer gutamshig

Зочин
Зочин

Tsenguun bol pop show hiij bgaa zaluu, gehdee ene udaagii ni bur hetsuu popdolt bolloo

Зочин
Зочин

Ene medeeg unshaad bodson, hugjiltei ornuud huuhded mash ih tetgemj olgodog. Harin manai ulsad 100k uguhuur dampuurdag yum gene

Зочин
Зочин
Reply to  Зочин

Заав�##� их гэхгүй л дээ. Гэхдээ нэг тогтмол тоогоор гуйлгуулахгүй, эцэг эхийнх нь өрнөөс болж зээл аваагүй хүүхдийн данс хаахгүйгээр олгочихно. Бүр 26 нас хүртэл нь өгдөг гээд нэг ээж надад ярьж байсан. Гайхаад асуут�##� үнэн, хүү нь одоо мундаг мэргэжлээр сурдаг оюутан хэр нь хүүхдийн мөнгөө авдаг гэж байсан. Намайг асуухаар инээгээд манай улс ийм л гэсэн. Бид нар чинь хаягдсан хайхрахгүй орхигдсон ядаж хүнлэг харьцахгүй гэх мэт соёолтой амьдраад сурчихсан болохоор гайхах зүйл их гарна.

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгөөр архи авдаг нэг хүнээс болж мянга мянган айлыг шийтгэж болохгүй биз дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүхдийн мөнгийг хасчаагүй л бна. Бөөн сүр болцгоох юм. Хэндээ юундаа найдаж ийм олон хүүхэд гаргадаг юм бэ? Одоо нөхөртэй болсон гэнэ дахиад баахан хүүхэд гаргачихав!!!

Зочин
Зочин

Tsenguun bol Gen Z pop gishuun gej nerlegddeg, harin unshij sudalj uzeh heregtei bsan yum daa

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруул�##�т, энэ гишүүн тийм ойлголтгүй хүн байна

Зочин
Зочин

Tsenguun guai, ta ulsiin mongo idsen tomchuudiig yaril daa, huuhediin mungiig bish

Зочин
Зочин

Ene eej bol jinhene amidral meddeg hun, harin tsenguun bol Excel deer l amidardag hun

Зочин
Зочин

Тийм шүү, 6 хүүхэдтэй хүнд бтугай 1 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд хүүхдийн мөнгө маш их нэмэртэй бдаг. Хүүхдийн мөнгөөр оролдож болохгүй.

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө бол ард түмний хамгийн ариун мөнгө, тэрийг хулгайч улстөрчид “төсвийн дарамт” гэж нэрлэх эрхгүй

Зочин
Зочин

Энийг өнөө хөх царайт сартгар хамарт гишүүн хүүхэнд уншуул

Хорвоо
Хорвоо

Энэ харин ч орлоготой хүүхэн байна дан ганц хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа гэр бүл байдаг шүү бүгд өрөөл татанга өвчтэй хэвтэрийн хүмүүс зөндөө байдаг

Т.Хонгорзул
Т.Хонгорзул

Энэ тэгээд нөхөргүй, мэргэжил боловсролгүй байж ийм олон хүүхэд гаргаад байх нь зөв үү? Бас нэг хар юмтай болчихжээ, дахиад л хүүхэд цувуулах нь.

Зочин
Зочин

Ийм айлууд зөндөө байгаа шүү дээ. Хороо багууд анхны нэгжүүд суд�##�гаагаа сайн авах хэрэгтэй.
Бага туша�##�ын ажил эрхэлдэг.тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого нь тогтмол биш 4 аас дээш хүүхэдтэй хүүхдийн мөнгөөрөө хоол хүнсээ з�##�руулдаг айл зөндөөт л байгаа хадг�##�амжид хийгээд хүүхдийг өөрийн гэсэн хөрөнгийн эх үүсвэртэй болгосон айл ч байгаа, зарим нь хүүхдийг хөгжүүлэхэд зориулж байна.

Зочин
Зочин

Хүүхдийн асууд�##� энэ тэрээр зохицуулж сурмаар юм.тэжээх чад�##�гүй олон хүүхэд гаргаж үр хүүхдээ зовоож яадаг байнаа

Зочин
Зочин

Хөөрхий дөө ийм олон хүүхэдтэй байж ингэтлээ зовж амьдарч байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөж байна төр засаг ийм хүмүүсээ хардаггүй юм байх даа

Зочин
Зочин

Huurhii 2-13 nastai huuhed gej bodood uzeerei, surguuli tsetserleg hol, hoolgui oroi hurgej chadahgui gdg uuriin erhgui nulims garj bn

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө хасна гэдэг бол ийм айлуудыг бүрэн сүйрүүлнэ дээ, төрийн бодлого бүр буруу эргэж байна

Зочин
Зочин

Ger horoolold amidardag olon eej nar iim l bn. Harin bayachuud ni suvda chimegtei buteelel yariad yavna

Зочин
Зочин

Bi uuruu ch gesen 3 huuhedtei, sar bur ireh 300k-aar amidarch bgaa. Hoolnii une bol buur davarch bgaa shuu

Зочин
Зочин

Yag unendee bol ajilgui bgaa bish, ajil bhgui bgaa yum shuu dee. Emelted yu hiine gesen yum

ррр
ррр
Reply to  Зочин

бас монгол хүний ц�##�ин хөлсийг маш багаар үнэлж байгаад л учир байна. муусайн хүүхдүүд cu gs гээд харахад ажиллаад л байх юм. гар дээр нь хариугүй бага юм ирэхийн . хөдөлмөрийн үнэлгээ бага байна.

Зочин
Зочин

Iim humuusiig ajiltai bolgoh bodlogo yagaad gargaj boldoggui yum bol, yamar ch sanal sonsdoggui tor shuu

Зочин
Зочин

Ene medeeg unshaad bur setgel emzeglelee, bidniig tuluulj suugaa said naraas ichij bn

Зочин
Зочин

Huurhii huuheduud n uul ni surguuliin teregtei bol saihan bh bsn. 20 km yavna gdg bol hetsuudehnee

Зочин
Зочин

Uls oronii medee bolj bhad hvmvvs toohgui shdee, buh niitiin amidral iim l bolson bn

Зочин
Зочин

Ene eej shig humuus eh ornii tuluvd sain hvn bolgoj huuhed osgoj bga shu, tur ni bur oilgohgui

Зочин
Зочин

Yamar huurhun, uuriin erhgui nulims garj bn. Minii eej bas ingej ajil hiij bsan, ter uyed ch gesen hetsuu bsan

Зочин
Зочин

Bolortuya eej mini ta buu buuj uguurei, neg odor zaawal saihan amidral irne gdged itgeerei

Зочин
Зочин

Iim medeeg unshihad zarim hun oilgohgui hudlaa gj helne, harin unendee bodit amidral iim bgaa shuu

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгөөр амьдрах хэцүү ч тийм хүмүүсийг ойлгох хүн ховор болчихжээ

Зочин
Зочин

Ajil hiiye geheer huuhed harah hun bhgui, huuhed haruulahiin tuld uuriiguu gej amidrahgui bolj bn

Холбоотой мэдээ

Back to top button