Нийгмийн

“Хамтдаа хөгжье-Бидний оролцоо” сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас эмэгтэй алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан учирч буй хууль эрх зүйн орчин, нийгэм, сэтгэл зүй, ажлын байрны тулгамдсан асуудлыг тодорхойлох, байгууллагын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлал, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Хамтдаа хөгжье-Бидний оролцоо” сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2025.10.07/ зохион байгуулагдлаа.Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Хүний нөөцийн хэлтсийн дарга “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга”, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон эмэгтэй 350 алба хаагчийн төлөөлөл оролцлоо.

Сургалт, зөвлөгөөний үр дүнд эмэгтэй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээс гадна байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, мэргэжлийн төвшинд хүргэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм. Мөн энэ үеэр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад шагнал гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button