Азербайжаны онгоц осолдоход ОХУ-ын пуужин нөлөөтэй байсныг Путин хүлээн зөвшөөрлөө
Өнгөрсөн жил “Azerbaijan Airlines” компанийн нисэх онгоц осолдож 38 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус осолд ОХУ-ын пуужин нөлөөтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Путин Азербайжанд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ярилцаж байхдаа ОХУ-ын хоёр пуужин онгоцноос хэдэн метрийн зайтай дэлбэрсэн гэсэн юм.
Онгоц арван хоёрдугаар сарын 25-нд Азербайжаны нийслэл Бакугаас Чечений нийслэл Грозни руу нисэж явсан. Гэвч нислэгийн дундуур онгоц радарт харагдахаа байж, Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон байдаг.
Осол гарах үед ОХУ-ын албан тушаалтнууд зөрчилдсөн тайлбар өгсө. Эхэндээ тэд үзэгдэх орчин хязгаарлагдаж, хөдөлгүүр шувуу мөргөсний улмаас осолдсон байх магадлалтай гэсэн юм. Дараа нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах бүх систем нь Украины дронуудыг л онилсон хэмээсэн билээ. Хоёрдугаар сард Казахстаны Тээврийн яам 53 хуудас бүхий тайлан нийтэлсэн. Тус тайланд гадны биетүүд онгоцны их биед нүхнүүд үүсгэн мөргөсөн талаар бичсэн байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэндээ гүйцэгдэж улайв
Нөлөөтэй ч гэх шиг, Путлерийн нүглийг бас хаах чамаан болж бичиж буй ухаантай шуу юм биз дээ чааваас.
Европын бууны нохой. FUCK YOU монгол САРМАГЧИН !