НИЙГЭМНийгэм мэдээ
Тав хоногт сугалааны лайв үзэж залилуулсан найман хэрэг гарчээ

Сугалааны лайв үзэж урьдчилгаа шилжүүлэн залилуулсан найман тохиолдол гарчээ.
Тодруулбал, Сүүлийн тав хоногийн хугацаанд Фэйсбүүк дээр зохион байгуулагдсан “сугалааны лайв”-д оролцож урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулсан найман тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд нийт 27,320,960 төгрөгийн хохирол учирсан байна. Судалгаагаар уг төрлийн залилах гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн ихэнх нь “итгэл төрүүлсэн, яаралтай шийдвэр гаргахыг шаардах” нөхцөлд санамсаргүй үйлдэл хийсэн байдаг.
Иймд “азтан болсон” гэх аливаа мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгойлон анхаарна уу.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуна л хөдлөхгүй юу даа. Шуна л дээр нь тоглохгүй юу даа. За лилагч нь одоо бүр амар. Дээр үе шиг нүүрээ харуулахгүй. Төдөн хүнээс төд нь надад хууртагдана. Ингэхэд ингэж байв�##� төдийг са лгана бүгд тооцоотой.