Нийгэм мэдээ

Танилц: “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагналын эзэд

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди”  шагнал гардуулах ёслол өнөөдөр /2025.10.08/ болж, шилдгүүдийг тодрууллаа.

Уран сайхны кино төрөлд:

  • Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг зураач – Н.Болор-Эрдэнэ (“Татар” МУСК)
  • Шилдэг зураглаач – Г.Гүенбаатар (“Татар” МУСК)
  • Шилдэг зохиолч – Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг продюсер – М.Наранбаатар, А.Өнөржаргал (“В1 давхар” МУСК)
  • Шилдэг найруулагч – Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч” МУСК)
  • Шилдэг уран сайхны кино – “Гурав дахь цохилт” МУСК (“OI” продакшн)
  • Шилдэг баримтат кино – “Шувуулахуй” (найруулагч Б.Энхбаяр) тус тус шилдгээр тодорч, “Хангарди” цомын эзэд боллоо.

17 дахь удаагаа болж буй энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button