"San Antonio Spurs" багийн арын албанд М.Тамир гэх монгол залуу ажиллаж байна

NBA-ын алдарт San Antonio Spurs багийн арын албанд М.Тамир гэх монгол залуу ажиллаж эхэллээ.
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ баг болох "San Antonio Spurs" нь Техас мужийн Сан Антонио хотод байрладаг. Анх 1967 онд Dallas Chaparrals нэртэйгээр байгуулагдаж, ABA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбоонд тоглож байгаад 1976 онд NBA-д нэгдсэн.
Spurs баг NBA-д орсноосоо хойш тогтвортой, өндөр амжилт үзүүлж ирсэн. Тус баг 1999, 2003, 2005, 2007, 2014 онуудад нийт таван удаа NBA-ийн аварга болж байсан.
Багийн урт хугацааны амжилтын нэг гол хүчин зүйл нь ахлах дасгалжуулагч Gregg Popovich юм. Тэрбээр 1996 оноос хойш багийг удирдаж байгаа бөгөөд NBA-ийн түүхэнд хамгийн олон хожил авсан дасгалжуулагчдын тоонд багтдаг юм. 2023 онд тус баг драфтын эхэнд Францын залуу од Victor Wembanyama-г сонгосон нь тус багийг шинэ хүчээр сэлбэж буй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөгс арчигч