УРЛАГ

Нэр дэвшигчдээ 50 жил нууцалдаг Утга зохиолын Нобелийн шагнал

Нобелийн шагнал нь 1895 онд Альфред Нобелийн захиасаар бий болж, таван  салбарт 1901 оноос гардуулж эхэлсэн нэр хүндтэй шагнал юм. Утга зохиолын Нобелийн шагналыг Швед Улсын  /Nobelpriset i litteratur/ Нобелийн сангаас жил тутам, утга зохиолын салбарт гаргасан амжилтын төлөө олгодог.

Нобелийн утга зохиолын салбарын анхны шагналыг Францын яруу найрагч, зохиолч Рэнэ Франсуа Арман Прюдом хүртэж байсан түүхтэй. Тус шагнал нь "Уран зохиолын өндөр идеализм, уран сайхны гойд чанар, сэтгэл хөдлөл, авьяас чадварын гайхалтай нэгдлийг зохиолоороо харуулж чадсаны төлөө өгсөн шагнал" хэмээн өнөөг хэр тодорхойлогддог. Энэхүү Нобелийн сангаас олгодог шагнал нь уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын нэгд зүй ёсоор багтдаг билээ.

Мөн тус шагналд нэр дэвших урилгыг 200 гаруй зохиолчдод хүргүүлдэг бөгөөд Нобелийн шагналын хорооноос томилогдсон шүүгчид шүүж сүүлийн шатны таван зохиолчийг шалгаруулдаг.

Тухайн таван зохиолчийн нэрсийг нууцалж 50 жилийн дараа нээлтэй болгодог дүрэмтэй. Энэ нь нэг талаасаа утга зохиолын Нобелийн шагналыг олгоход улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, ямар нэгэн гаднын нөлөөлөл эрх ашгаас хамгаалах зорилготой аж. Нобелийн шагналыг далайцын хувьд өөрийн улс орны болон бусад улсуудын нийгэм соёлын ондоошил, соёл иргэншил, туулж өнгөрүүлсэн түүх, шашин зэргийг харуулсан бүтээлүүд туурвисан зохиолчид хүртэх нь нийтлэг.

Мөн Букерын шагнал буюу (The Booker Prize) дэлхийн англи хэл дээрх уран зохиолын шилдэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал бий. Тус шагналыг 2014 оноос эхлэн зохиолчийн иргэний харьяаллаас үл хамааран англи хэл дээр бичсэн романд олгодог болсон юм. Ингэснээр Нобель хүртэх зохиолч, урд өмнө Букерын шагналыг хүртсэн байдаг байна. Энэ нь нэг ёсондоо Нобелийн шагналын өмнөх шалгаруулалт болдог гэхэд хилсдэхгүй.

Нобелийн утга зохиолын шагналыг 1901 оноос хойш жил бүр олгож ирсэн бөгөөд 2021 оны байдлаар 114 шагнал гардуулсны 16 нь эмэгтэй зохиолчдод очжээ. Зөвхөн найман удаа шагнал гардуулаагүй бөгөөд 1914, 1918, 1935, 1940-1943, 2018 онуудад аж. Харин  2018 оны шагналыг жилийн дараа гардуулсан юм.

Түүнчлэн өрвөн удаа буюу 1904, 1917, 1966, 1974 онуудад Нобелийн шагналыг хоёр зохиолчийн дунд хуваан өгч байсан түүхтэй бөгөөд уг нэр хүндтэй шагналыг нийт 118 зохиолч хүртээд байна.

Нобелийн сангийн дүрмийн дагуу дараах хүмүүс уран зохиолын шагналд нэр дэвшүүлэх эрхтэй

  • Шведийн академи болон бусад ижил төстэй үүрэг, зорилготой академи, хүрээлэн, нийгэмлэгүүд
  • дээд боловсролын байгууллагуудын уран зохиол, хэл шинжлэлийн профессорууд
  • Утга зохиолын Нобелийн шагналтнууд
  • Тухайн орны уран зохиолын бүтээлч байдлыг төлөөлөх зохиогчдын эвлэлийн дарга нар юм.

Өргөдөл, нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг Нобелийн утга зохиолын хороо шийддэг байна. Тэдний дундаас Шведийн академи шагналтнуудыг эцэслэн сонгодог дүрэмтэй юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button