Нийгэм мэдээЭнтертайнмент

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

БНСУ-ын алдарт дуучин Ailee азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар манай улсад ирнэ.

Тодруулбал, МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр уг нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа юм. Тус шоу бусад шоунаас хэд хэдэн зүйлээр ялгаатай. Нэвтрүүлэгт оролцогчдын харахгүй бөгөөд зөвхөн дуу хоолойг нь сонсож, шүүх юм. Энэхүү шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах тэмцээний ялагчийн төлөөх финалд өрсөлдөнө.

Ийнхүү азийн ялагчийн төлөө өрсөлдөх Монгол гурван оролцогчийг шалгаруулахаар реппер Н.Цэцэнбилэг, залуу дуучин Б.Доржнанжид, Б.Энхсайхан, "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор болон Ж.Ариунжаргал, NMN, Ailee нар шүүнэ. Ailee-гийн хувьд өнгөрсөн зун манай улсад ирж, тоглолтоо хийсэн билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button