Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан Афганистаны зэвсэгт мөргөлдөөний улмаас 32 цэрэг амь үрэгджээ

Пакистан, Афганистан хоёр хилийн бүс дээрээ зэвсэгт мөргөлдөөн үүсгэсний улмаас 32 цэрэг амь үрэгдсэн байна. Энэ нь Талибан бүлэг Афганистаны төрийн эрхийг авснаас хойш Пакистантай үүсгэсэн хамгийн ноцтой хилийн мөргөлдөөн боллоо.

Ням гарагт /2025.10.12/ Пакистаны зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ мөргөлдөөний улмаас 23 цэрэг амь үрэгдсэн гэжээ. Харин Талибан мэдэгдсэнээр тус бүлгийн есөн байлдагч нас барсан байна. Пакистаны эрх баригчид улсад нь явагдаж буй террорист үйл ажиллагаа Афганистанаас гаралтай гэж үзэж байгаа юм. Ийм учир Талибан бүлэг ямар нэгэн арга хэмжээ авахыг Пакистан шаардсаны улмаас хурцадмал байдал үүсээд байсан. Талибан үүнийг нь үгүйсгэж мэдэгдэл гаргажээ.

Пакистан, Талибан мэдэгдэлдээ ямар нэгэн баримт гаргаж өгөлгүй нөгөө тал нь илүү өндөр хохирол амссан гэсэн юм. Тухайлбал Пакистан Талибаны 200 гаруй байлдагчийг хөнөөсөн гэсэн бол Талибан Пакистаны 58 цэргийг устгасан гэсэн байна. Афганистан ням гарагт мэдээлэхдээ Катар болон Саудын Арабын хүсэлтээр цохилтоо зогсоосон гэжээ. Гэхдээ тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Забинулла Мужахид зарим бүсэд байлдаан үргэлжилж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button