Г.Занданшатарыг ч, Д.Амарбаясгаланг ч явуулах боломжоо АН зэрэгцүүлэн эдлэх цаг

-Намын дарга, Ерөнхий сайдын суудлыг 1 сарын дотор, спикерийн албыг 15 сарын дараа авч байсан У.Хүрэлсүхийн туршлага-
Өнгөрснөө харцгаая, гэхдээ ойрхны жишээ.
- 2017.08.21: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх танхимын нөхөд нь тагнаж чагналаа хэмээн, огцрох өргөдлөө өгч байв.
- 2017.10.14: У.Хүрэлсүх Шадар сайдаас чөлөөлөгдөнгөө МАН-аас дэмжлэг авч "давхисаар", Ерөнхий сайдаар томилогдов.
- 2017.11.21: У.Хүрэлсүх МАН-ын дарга боллоо.
Энэ гурван огнооны дундах зай нь ердөө 23-37 хоног. Тэр 23-37 хоногийн дотор л ажиллаж байсан Засгийн газраа огцруулаад, дараачийн танхимын тэргүүнээр өөрийгөө сонгуулангаа МАН-ын дарга болж чаджээ.
Гэхдээ тэр зогсоогүй юм. Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлаас УИХ-ын даргын албан тушаалыг өөрийн хүндээ авч өгөх, М.Энхболдыг явуулах ажлаа эхлүүлсэн.
Тэр ажил нь Шадар сайдаас огцронгоо шинэ ЗГ-ын тэргүүн болж, шуудхан намаа авчихсан ялалтын замналтай нь адилхан байсангүй. Учир нь, УИХ-ын даргыг улстөрийн хар хороор огцруулах, чөлөөлөх боломжгүй. Хуулиараа огцруулах боломж нь хаалттай байсан гэж болно. Зөвхөн өвдсөн, өөрөө өргөдлөө гаргасан, цэцийн дүгнэлт гарсан, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон, эрүүл мэндийн шалтгаан гэсэн 5 үндсэн зарчмын хүрээнд л спикерийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар ҮХЦ-д М.Энхболдын асуудлаар хандаж, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд талбайд жагсаал хийж, элдэв нэгээр үзэж тарцгаасан. Эцэст нь, тэд УИХ-ын тухай хуулинд зөвхөн М.Энхболдод зориулж, УИХ-ын тухай хуулинд "УИХ-ын нийт гишүүний олонх УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн" тохиолдолд гэсэн өөрчлөлтийг хийсэн юм.
Ингэж ноцолдсоор тэд, 2019.01.29-ний өдөр М.Энхболдын УИХ-ын даргын албан тушаалаас нь буулгаж байв. Нэг ёсондоо У.Хүрэлсүх танхимын тэргүүн авснаасаа хойш 15 сарын турш М.Энхболдтойгоо ноцолдож байж, түүний суудлыг Г.Занданшатарт шилжүүлж байжээ. У.Хүрэлсүхэд Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргаар сонгогдоход 1 сар орчмын хугацаа л хангалттай байхад спикерийн суудал 15 сарын турш махаа идсэн хүнд ажил болж байжээ.
МАН-ыг төрийн хэдэн инстутицээрээ тоглох тоглоом нь хэр удаан үргэлжлэхийг энэ удаад бол АН шийдэж байгаа. Үүгээрээ 2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ-аас эрс ялгаатай юм.
-АН энэ тохиолдолд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг ЗЭРЭГЦҮҮЛЭН хэлэлцэх санал тавьсан нь хамгийн зөв, сөрөг хүчний сайн нүүдэл байлаа-
Нэг талаас Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах, нөгөө талаас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичиг УИХ-д өргөн баригдсан. Хуулийн 10 хоногтоо Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудал бол шийдэгдэх учиртай. Харин УИХ-ын даргыг огцруулах агуулга хугацаа, тодорхой нарийн дэг үгүй. Хүсвэл тэр асуудлыг УИХ руу оруулж ирнэ. Хүсэхгүй бол Д.Амарбаясгалан өөрөө УИХ-ын дарга учир дарчихна.
Аль нэг бичиг нь гацах тусам хэрэлдэгч талууд бүр ч хоёр тийшээ хараад суучихна. М.Энхболдыг огцрохыг шаардах үеэр азаар төсвөө баталсан цаг байлаа, 2019 оны. Түүнээс биш Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг залуу гишүүд чуулганы үйл ажиллагаандаа огт оролцохгүй, асуудлаа шийд гэдэг л шаардлага тавьж байсан. Эдүгээ Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дараалалд өөрийн огцрох эсэх асуудлыг оруулахгүй гүрийх аваас гарын үсэг зурсан 67 гишүүн чуулгандаа оролцохгүй тэрийгээд хэвтчих бүрэн боломжтой.
Яг ийм эрх баригчдын эгзэглэлийг харин АН маш сайн олж харж, зөв нүүдэл хийлээ.
Тэд "Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрынхоо асуудлыг нэг өдөр хэлэлцчих, бид шийдээд өгье" гэдэг мессижээ өгчихлөө. Өөрөөр хэлбэл, нэгийг нь хэлэлцэж, нөгөөг нь нуугдуулах тоглоомонд АН сөрөг хүчнийхээ хувьд орохгүй гэж шийджээ. Зөв. Ер нь МАН-ын тоглоом биш гэдгээ одоо АН харуулах цаг болсоон.
Юмны учир гэж, тэд энэ удаагийн санал хураалтад хэр шударга оролцоно. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн ялах, ялагдах жинд нь эл энерц эргэж нөлөөлнө. Учир нь, АН-ын энэ удаагийн зэрэгцүүлэн хэлэлцэх шаардлага өөрөө парламентын засаглалаа хамгаалахад чиглэчхэж байна. Тэдний хөндөж байгаа улс төрийн намын дарга спикерийн суудалд суух нь зөв үү. ҮАБЗ-д багтах нь хэр зохистой гэдэг аргумент дэлхийн улсуудад ч яригдаж, шийдлээ олсоор байгаа хэлбэр.
"Бид саналаа яг тулгаж байгаад хайрцаглана, задгай саналтай орж загасны шүүр болохгүй" гэдгээ ч зарлалаа. Ийм сөрөг хүчний дуу хоолойг олон нийт үгүйлж байгаа. Гэхдээ тэд саналаа хайрцаглаж байгаад,
- Г.Занданшатарыг үлдээгээд, Д.Амарбаясгаланг явуулах,
- Д.Амарбаясгаланг үлдээгээд, Г.Занданшатарыг огцруулах,
- Тэднийг хамтад хөтлөлцүүлээд, "баяртай" гэж хэлэх ийм гурван сонголт байна.
Саналаа анхнаасаа л хайрцаглаж болох байсан. Гишүүд нь хоёр талд хоёр өөр агуулгаар гарын үсэг зурах эсэхээ ч бүлэг дотроо ярилцаж болох байлаа. Гол нь, АН-ын бүлэг бүхэлдээ О.Цогтгэрэлийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төлөх ёстой өрийг хамт төлөлцөхийн оронд задгай, либериал илүү ардчилсан зарчмаар оролцох боломжоо эдлээд яваад байв.
Харин яг сүүлийн мөчид тэд сөрөг хүчний үүргээрээ намынхаа хэрүүлийг төрийн толгойд залчхаад байгаа хоёрыг хоёуланг нь огцруулах уу, аль нэгийг өмөөрч авч үлдэх үү гэдэг сонголтоо хийх юм. Сөрөг хүчин талаасаа бол яах аргагүй хоёуланг нь явуулах ёстой. Нөгөө талаас тэд Ерөнхийлөгчөөс ч, Д.Амарбаясгалангаас, Г.Занданшатараас ч хараат байж чадах уу гэдэг асуудал байна.
ТББХ-ны бүрэлдэхүүнд багтдаг О.Алтангэрэл, Ө.Шижир нарын харьцангуй бие даасан залуу гишүүд нь л гэхэд Ерөнхийлөгчид "хайрцаглагдаад" Энэтхэг явчихжээ. Тэднээс сайныг ч, засрашгүй худалдагдсан байдлыг ч зэрэг харах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь одоо энэ МАН доторх хэрүүл хэнд ашигтай юм бол доо, ард түмэнд лав хэрэггүй, намаа дотроо шийдээд төрийн ажлыг зогсоохоо больмоор байна
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
Г.Занданшатар, Д.Амарбаясг�##�ан хоёулаа хариуцлага хүлээх цаг болсон доо, нэг нь ч биш, хоёулаа явах хэрэгтэй гэж бодож байна
Ene bugd ard tumnii sanaag erh ashgiig bodohgui, uur hoorondoo suudal bulaatsaldaj baigaa baidliin tod jishee shuu dee
D.Amarbayasgalan bol turd suuj bolohgui hun shig sanagddag, nam darga baij parliamentiin darga bolno gej yu baih ve
Одоо АН дотроо задраад байсан ч энэ удаа зөв байр суурь барьж байгаа нь сайша�##�тай, гэхдээ дараа нь буцаад эвдрэх вий дээ гэж эмээж байна
Ene tsag ued yamar negen hunii suudal chuhal bish, harin huuli durem ni ajillaj chadah uu gedeg l chuhal bolchihson
Хүрэлсүх ер нь улс төрийн тоглолтоо маш сайн хийдэг хүн шүү дээ, гэхдээ түүний арга барил одоо үеэ өнгөрөөсөн гэж боддог
AN uursduu negdvel irj bui songuuliin uyed mash ih itgel avah bolomjtoi, gehdee heden hunii erunhii zuvshilduud ni hotsordog yum daa
Г.Занданшатар яах аргагүй олон жил туршлагатай ч сүүлийн үед Ерөнхийлөгчийн үгээр хэт хөдлөөд байгаа юм шиг санагдаж байна
D.Amarbayasgalan-iig barag MAN dotor ch durgui hun olon bgaa shuu, uursduu ch yagaad teriig UIH darga bolgosnoo medehgui baih
Ард түмэн бол энэ хэрүүл тэмцлийг өдөр бүр харж з�##�хаж байна, ажил хийж байгаа нь үгүй, хэн хэнийг огцруулах яриа л тасрахгүй юм
Ene bugd neg hunii toglolt gej boddog, Hurelsukh hezee negen tsagt dahin turd huchtei orj ireh gej tosolj bgaa bololtoi
АН энэ удаа сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж байгаа, гэхдээ энэ зөв байр сууриа тууштай барих нь чух�##� байна
Ene udaa AN-iin sanal mash logic baina, parliamentiin togtoltsoog hamgaalj bna, tiimees ard tumnii demjleg avah bolomjtoi
УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэдэг бол үнэн шүү дээ, төрийн институцүүдийг намын тоглоом болгох нь утгагүй
G.Zandanshatar bol sain yaridag, tolgoitoi hun, gehdee ali hediin systemiin hun bolson bolohoor shinechlel yariad hereggui
Amarbayasgalan bol yostoi shine helberiin huuchin kommunist, uuriiguu saihan zurdag ch ard ni uls toriin huvi ashig l yavdag
Ерөнхийлөгч Хүрэлсүхийн нөлөө парламентад хэт их орж ирж байна, энэ чинь л үндсэн хуульд харш асууд�##� болж байна шүү дээ
Ardiin nam dotor yag odoo asar ih huls huldult yavj bgaa, darga nar ni bugd uur uur talaa bariad, uurinhuu hunee gargah gej bna
АН яг одоо нэг л зүйл дээр төвлөрөх хэрэгтэй, тэр нь парламентын бие даасан байдлыг хамга�##�ах асууд�##� шүү дээ
Хоёр даргын асуудлыг зэрэгцүүлж хэлэлцэнэ гэдэг чинь л шударга хандлага, нэгийг нь нуудаг, нөгөөг нь гаргадаг цаг өнгөрсөн
G.Zandanshatar bol aimaar diplomat, amarhan buuj ugduggui hun, Amarbayasgalan bol shuluuhan turhleg hun, tegheer hoyulaa zurchiltei
Ард түмэн одоо сөрөг хүчнээс илүү хариуцлага нэхэж байна, зөвхөн шүүмжлэх биш, шийдэл гаргах цаг ирсэн
Hurelsukh turuulj darga bolood daraa ni buh alban tushaaluudiig uuriin hunuuddee ugsun, ter zagasnii shuur helsen n tiim l baina
Энэ парламент хэтэрхий намын дотоод сонирхлоор хөдөлж байна, төрийн бодлого гэж байхгүй боллоо гэж хэлж болно
AN-iin zarim gishuud odoogiin eronhiilogchd "hairtsaglagdaj" bgaa gedeg ni haramsaltai, harin zaluus n arai erh chuluutei bgaa ni sain
Г.Занданшатарын хувьд олон улсын хэмжээнд нүүр бардам парламентын дарга байж болох ч дотооддоо хэт намын байр суурь барьдаг
D.Amarbayasgalan er ni PR deer sain, gesen ch turiin ajil bol PR bish, bodlogo shiidver heregjuuleh tal deer turuu avch chadahgui
Амарбаясг�##�ан бол намдаа нэртэй хүн
Одоо зүгээр Ардчилсан нам л шийднэ. Тэгэхээр Хүрэлээ болохоор зүгээр намын даргыг нь зөвшөөрөөд аягүй хямдхан авчиж байгаа байхгүй юу . Одоо тэгэхээр Амараа даргын зүгээс олигтойхон юм ам�##�хад л болчих юман дээр. Зөвлөх энэ тэр нь хэлдэггүй юм уу.Уулзаад л АН тай тохирчооч
Хүүк болохоор Бодь зэрэг АН ын компаниудад тендер амлачихаж байгаа юм. Эндээс хараад дүгнэлт хийгээд бас юм хум амлаад.Ялангуяа тэр Женкотой нь ярь. Цогтгэрэл бол Женко гын хүүхэлдэй
Оюун Эрдэнэ бол цаг үеэ маш сайн мэдэрдэг мундаг хүн. Хамтарсан засаг байгуулж АН ыг оруулсан нь одоо түүнд тус болох магадл�##�тай.
Яг нарийгдаа Ухаа худагаас болоод Оюун Эрдэнэ ЭмСиЭс д арчуулсан. АН ыг засгаас гаргах ажлыг Хүүк зохион байгуулсан
Сайн бодвол АНын гишүүд Хүүк д дургүй. Намыг нь яаж 2 хувааж самарлаа. Тэгэхээр тэд Хүүк ээс илүү Оюун Эрдэнэ тэй яриа хийх дуртай.Амараа дарга одоо Оюукаг Ан тай тохироо хийлгэх хэрэгтэй.Бас Нямбаатар ч тохироижтой. АН ын хан Нямбаатартай сүрхий мууд�##�цсан түүх байхгүй. Үнэндээ Амараа даргын зө
Одоо АН их л ухаантай, зөв хөдлөх цаг шүү