ДЭЛХИЙ

ОХУ-ын Ерөнхий сайдаар татварын албаны дарга асан Михаил Мишустин томилогдлоо

Уржигдар буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр ОХУ-ын Засгийн газар огцорч буй талаар шуурхай мэдээлсэн билээ. Тэгвэл Төрийн думын хуралдаанаар шинэ Ерөнхий сайдад өмнө нь татварын албаны дарга байсан Михаил Мишустиныг томилох асуудлаар 424 гишүүний 383 нь санал өгсөн байна. Улмаар Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор албан тушаалд томилох бичигт гарын үсэг зуржээ.

Өдгөө 53 настай Михали Мишустин 1998 оноос хойш татварын албанд ажиллаж, 2010 онд холбооны татварын албаны даргын албыг хаших болжээ. Мэргэжил, боловсролын хувьд Эдийн засгийн ухааны доктор. Тэрбээр Ерөнхий сайдаар ийнхүү сонгогдохдоо инфляцийн түвшинг 4 хувьд тогтвортой барина гэсэн үүрэг хүлээсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button