Гадаад мэдээДЭЛХИЙ

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Мадагаскарын ерөнхийлөгч улсаасаа зугтжээ

Мадагаскар улсад есдүгээр сарын сүүлээс хойш залуус эсэргүүцлийн жагсаал хийж байгаа. Тэд эхэндээ цахилгаан эрчим хүч болон ундны усны хомсдолыг эсэргүүцэн жагсаж байсан. Харин сүүлийн үед жагсагчид Ерөнхийлөгч Андри Ражоелинаг огцрохыг шаардах болсон юм.

Тэгвэл Ражоелина эсэргүүцлийн жагсаалын улмаас улсаасаа зугтсан хэмээн сөрөг хүчний удирдагч Ситени Рандрианасолониаико хэлжээ. Түүний хэлснээр ням гарагт /2025.10.12/ цэргүүд жагсагчидтай нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсний дараа Ражоелина улсаасаа зугтсан байна. Рандрианасолониаико “Бид ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудтай холбогдоход тэд түүнийг эх орноосоо зугтсан гэдгийг баталсан” хэмээжээ. Тэр аль улс руу зугтсан нь одоогоор тодорхойгүй байгаа.

Ражоелина даваа гарагт /2025.10.13/ цахим хуудасаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ амь насаа хамгаалахын тулд аюулгүй газар руу нүүн суурьших хэрэгтэй болсон гэсэн юм. Тэр өөрийгөө хаана байгааг хэлээгүй бөгөөд “Мадагаскарыг устгахыг зөвшөөрөхгүй” хэмээн эсэргүүцсэн өнгө аястай үг хэлжээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа нэгэн дипломат эх сурвалж Ражоелина огцрохоос татгалзаж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button