Мексикт үерийн улмаас нас барсан хүний тоо 64 хүрлээ

Өнгөрсөн долоо хоногт Мексик улсад хүчтэй бороо орж, үер буусан. Үүний улмаас амь үрэгдсэн хүний тоо 64 хүрч, 65 хүн сураггүй болсон гэж тус улсын засгийн газар даваа гарагт /2025.10.13/ мэдэгдсэн байна. Хүчтэй борооны улмаас Мексикийн булан болон төв бүсэд оршдог мужуудад үерлэж, хөрсний гулгалт үүссэн юм.
Олон сарын турш үргэлжилсэн борооны улмаас аль хэдийн түвшин нь нэмэгдээд байсан голууд өнгөрсөн долоо хоногийн борооноос болж хүчтэй үерлэсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдэл хийхдээ “Аадар бороо ийм хүчтэй орон гэж мэргэжилтнүүд таамаглаагүй” гэжээ. Мексикийн Тэнгисийн цэргийн хүчний нарийн бичгийн дарга, адмирал Раймундо Моралес хэлэхдээ олон сарын турш орсон борооны улмаас зөөлөрсөн хөрс, түвшин нь нэмэгдсэн гол дээр хүчтэй бороо орсноор гамшиг нүүрэлсэн хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.