Багш: ₮300,000-аар цалингаа нэмүүлэх гэж хүүхдүүдээ эрсдэлд оруулаагүй, байрны сарын түрээсийн талын талд ч хүрэхгүй

Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс улс даяар жагсаал зохион байгуулсан. Жагсаал мөн л үр дүнд хүрээгүй тул тэд маргаашаас эхлэн ажил хаях гэж байна.
Харин эл үйл явдалтай зэрэгцэж Ерөнхий сайд Г.Занданшатар, “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” гэж өчигдөр орой мэдэгдэв. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.
Гэсэн ч эмч, багш нар болоод ахмадуудын төлөөлөл энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байна. Тиймээс багш нар “ажил хаялт зарлахаа болихгүй, цалингаа хамгийн багадаа 2.5 сая төгрөг хүртэл нэмүүлэх хүртэл ажил хаяна” гэж мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн багшаар таван жил ажиллаж буй “Н”-ээс тодрууллаа.
-Та хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Би 2020 онд МУБИС-СӨБС-г сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. 2021 оноос өдийг хүртэл тасралтгүй бүлгийн багшаар ажиллаж байна. Сурч хөгжих, өсөн дэвших зорилготой байсан учраас хотод багшлах сонголтыг хийсэн. Үүнийхээ дагуу хичээн ажиллаж, дүүрэгтээ спортоор болон сургалтын арга зүйгээр шилдэг багшаар тодорхойлогдож шагнал урамшуулал ч авч байсан. Сургуулиа дөнгөж төгсөөд ажил дээр анх гарч байгаа хүнд цалин бага, хүрэлцэхгүй байна гэж боддоггүй юм билээ. Авч байгаа цалингаа урамшаад л авдаг байлаа.
-Тулгарч буй бэрхшүүлээд юу байна вэ?
-Аав, ээж, төрсөн гэрээсээ хол учир түрээсийн байр, хоол хүнс, өмсөх зүүх гээд хүний амьдралын анхан шатны хэрэгцээнүүдээ хангах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл орон сууцны зээл хөөцөлдөөд зээл нь бүтэхгүй. Өгөх урьдчилгаа мөнгө байхгүй. Багшийн цалин шаардлага хангахгүй. Ийм шалтгаанаар түрээсийн байраар өдийг хүртэл амьдарч байна. Байрны түрээсийн үнэ өдөр, өдрөөр яаж нэмэгдэж байгаа билээ дээ. Бидний цалин яг адилхан дагаад нэмэгдэж байгаа юу гэвэл үгүй.
Ингээд явж байтал багш нарт ур чадвар, урамшууллын нэмэгдэл өгөхөө больсон. Харин багшийн болоод байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйл гарч ирсэн. Энэ нь их олон талтай. Сайн, муу олон хэл амыг араасаа дагуулсан. Эхний жилээ үнэлгээнд хамрагдлаа.  Улиралд нэг удаа 45 хувийн нэмэгдэл авдаг болов. Бас яах вэ боломжийн, байрны түрээс хэрэгцээндээ зарлагадаад, үлдсэн хэдэн төгрөгөөрөө амьдарч болоод л байв. Гэтэл хоёр дахь жилээс нь улсын дундажтай харьцуулж бодно гээд шинэчлэгдэв. Гэтэл хүүхдүүдийн чадвар өмнөх жилээс ахисан боловч бусад үнэлгээ доогуур байсны улмаас үнэлгээнээс мултарлаа. Уг нь хүүхдийн чадвар, хөгжлөөр багшийг үнэлэх гээд байгаа юм шүү дээ. Ингээд үндсэн цалин дээрээ ямар ч нэмэгдэлгүй болов оо. Энэ үеэс эхлээд л авдаг хэдэн төгрөгөө яаж хүргэх ухаанаа олохгүй явна даа. 
-Цалин хаанаа ч хүрэхгүй байна гэцгээх юм?
-Байрны түрээсээ хиймээр, өмсөж зүүмээр, аав ээждээ мөнгө өгмөөр, үзүүлж харуулж эмчлүүлмээр л байна. Жилдээ ганц удаа хотод авч ирээд бүтэн биеийн шинжилгээ өгүүлмээр байдаг ч бодит байдал дээр дансанд май гээд гаргаад өгөх мөнгө байдаггүй учраас хүнээс гуйхгүй гээд зээл тавьж эхэлж байгаа юм.
Дүүрэг, дүүргийн төсөв, багш нарын авдаг цалин өөр. Жишээ нь би хамгийн бага төсөвтэй, хамгийн бага цалинтай дүүрэгт ажилладаг. Хүүхдийн тооноос хамаарч төсвөө авна. 20-оос бага хүүхэд ирвэл илүү цаг хасагддаг. Хүүхдүүд байнга бүрэн ирдэггүй. Тодорхой өвчлөлийн улирал зэргээс хамаараад өөр өөр. Хүүхэд цөөхөн ирсэн сар бага цалин авна гэсэн үг. Тэгэхээр нөгөө хэдэн төгрөг нь бүр л буураад байгаа юм.
-Нийгэм, эцэг эхийн үнэлэмжийн тухайд?
-Бүх ажлын байр тодорхой хэмжээний хүнд хэцүү байгаа. Гэхдээ цэцэрлэгийн багш хамгийн их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдал шаардсан мэргэжил байх. Манай багш нар өөрийн хүүхэд, гэр бүлд гаргадаггүй их цагаа бусдын хүүхдийн төлөө зарцуулдаг. Хүүхдээ хоёр нас хүрэхтэй, үгүйтэй ажилдаа орно. Өөрийнх нь хүүхэд өвдлөө ч ажлаа хаяад гүйгээд очиж болохгүй. Сургуульд ороход нь анги удирдсан багштай нь ч тухтай уулзах завгүй явцгаадаг. Гэлээ гээд энэ чинь бидний сурсан, сонгосон мэргэжил шүү дээ. Хийнэ ээ, чадна аа гээд л бусадтай адилхан дөрвөн жил сураад төгссөн. Цэцэрлэгийн багш гэхээр үнэлэмж муутай санагддаг. Бүх хүн биш ч дийлэнх нь “өө чи цэцэрлэгийн багш юмуу тэгээд яах уу, хэдэн хүүхдээ хараад л байж байна уу” гэлцдэг. Гэтэл боловсорлын хамгийн том суурийг бид олгож байдаг.
Цалин бага өрнөөс өрний хооронд амьдарч байгаа ч тэвчээд, хийгээд л байгаа шалтгаан маань миний хүүхдүүд, тэдний сайхан ээж аав. Залуу багш гэхгүй хүндэтгэлтэй хандаж, хамтран ажилладаг. Энэ удаагийн ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлж, “багш аа заавал ард нь гараарай, битгий бууж өгөөрэй” гэж урамшуулж байна.
-Багш нарын цалинг 15-20 хувиар нэмнэ гээд мэдэгдчихлээ, энэ тал дээр?
-Ерөнхий сайд бидний цалинг 15-20 хувь нэмнэ гэлээ. Хэнийг доромжлоод байгаа юм, ойлгохгүй байна. 300 мянган төгрөгийн төлөө хүүхдүүдээ эрсдэлд оруулж, бид ажил хаях гээгүй. Байрны сарын түрээсийн талын талд нь ч хүрэхгүй мөнгө шүү дээ. Зах зээлээ жаахан мэдрээд, хөрсөн дээрээ буугаад, бидний өмнөөс амьдралыг нэг хараасай.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн МАН ын нусгайнууд �##�ь эрт 1937оноос л үндэсний сэхээтнүүдийг хэлмэгдүүлж заримыг нь (Агданбуугийн Амар сайдыг харийн хар хэлтэй хүмүүсийн нутагт цаазлуулсан)заримыг нь шоронд хориод заримыг нь гахай нүцгэн нохой явган өлмөн зэлмүүн явуулж ирээд одоо үр хүүхдүүдийг нь ач зээ нарыг нь мөн л гахай нүцгэн нохой явган явуулж өөрсдөө Монголчууд бидний эртний дайсан Хятад гар�##�тай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль өгч авч тансаглан байж байгааг харах хүсэлгүй миний аавтай адил ихэнх нь боож үхсэн.
Миний аав 《Бид Ялав 》мед�##�ьтай цэргээс х�##�агдаж ирсэн. Би ааваараа үргэлж бахархдаг.
Миний аав ёс суртахуунтай амьдарч чаддаг бас зоригтойгоор үхэж чаддаг хүн.
Би маш их гомдолтой байна.
Шатыг дээрээс нь шүүрддэгтэй адил У.Хүрэлсүхийн хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Багш нар ар гэртээ сэтгэл зовох юмгүй ханг�##�уун болсон цагт сурагч бүртэйгээ тулж ажиллаж хүүхдүүдийн амжилт улс орны ирээдүй ч гэрэл гэгээтэй байна шүү.
Битгий өөдрөг бай муусайн яргачид
Татвар нэмэх болхоор хэд дахин үржүүлээд нэмдэг шигээ ц�##�ин тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй ахмадууд бол хөргөгч хоосон амьдарч бна
Багш эмч нараа та бүхэн эцсээ хүртэл тэмцээрэй иргэд дэмжиж байгаа шүү!! МАН - д хууртаваа сэрэмжтэй байгаарай!!! МАН мафиууд айлгаж ичээж нэг үзэнэ, хуурч хулихдаж доромжлно шүү!!!
АА ЗА ЗА ЯАСАН ГОЁ ЯАСАН ЖИГД ПЛАКАТ БАРЬЧИХСАН РОБОТ ШИГ ХАРАГДДАГ ЮМ БЭ АЛС НЬ ТАНАЙ ХҮХДҮҮД АЖИЛ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХГҮЙЭЭ ТА НАР МӨНГӨ ӨГГЭЭД СУУЧИХВАЛ ЯАНА ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ УЛСААР НЬ ТИЙМ СЭТГЭХҮЙ СУУЛГААД БГААГАА. МЭДДЭГҮЙ ЮМ УУ АЛЬ ЭСВЭЛ ТА НАР СУРГАН ХҮМҮҮЛЭХ СЭТГЭХ БОДОХ ЧАДВАРГҮЙ ХӨЛСНИЙ АЖИЛЧИД ЮМ УУ ДАНДАА Л МӨНГӨ НЭХЭЖ ЖАГСААЛ ХИЙХИЙН ОДОО БОЛИОЧ ТА НАР Л ТЭГЖ ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЭД БНА УУ АН ЫНХААН БОЛЬ ДАНДАА Л ЭМЧ БАГШ НАРЫГ АШИГЛАН УЛС ТӨР ХИЙХ ЮМ ИРЭЭДҮЙН ҮРСҮҮДИЙН ТАРХИНД ву шингээгээд бгаа юм бэ
тэнгэрээс хур бороо үер буух шиг гэнэт ихээр нэмнэ гэж яаж сэтгэж чадаж байна вэ, улс орон нийгэм журмаа эвдэн сүйтгэх ажиллагаа болно шд. ингэж бодож сэтгэж байна гэхээр үнэхээр суурь муутай хүмүүс багш болдог юм шиг ээ. үе шаттайгаар хэлж байгаа тоонд нь хүргэе гэхээр шууд нэм гээд дайраад байх юм.
Яргачид ухаан муутай мэдрэмжгүй �##�иа с�##�бадайнууд энийг хийдэг бгаа юм
Багш нар сайн ажиллаж байж өндөр ц�##�ин шаард л даа, Монголоор дүүрэн хулгайч, дээрэмчин архичин, авилгачин, хулигаан байна, та нарын төлөвшүүлсэн бүтээлүүд шүү.
Багш нар сурагчдаас татаас авдагаа ,төрсөн өдрөөрөө бэлэг авахуулдгаа төгсөлт хонхны баяраар шар ээмэг бөгж авахуулдагаа ,ш�##�г�##�таар хоол зөөлгөдөгөө болих хэрэгтэй .ичих хэрэгтэй
Бусад эцэг эхчүүд ч гэсэн та нараас илүү ц�##�ин аваад бгаа биш гэдгийг ойлго.
Хэн гуйсан юм болилооол гэх юм тэгээд больчооч өөр юм олж хиигэээч
зөвөө заав�##� нэмүүлэх хэрэгтэй
Манай сурагчид бас хичээл хаях хэрэгтэй ш дээ
. Сурагчдын сурах эрхийг бас хүндлэх хэрэгтэй ш дээ . Эцсийн эцэст та нар өөрсдөө л биеийн амрыг харж багш болоо биз дээ . Өөр ажил хийх хэрэгтэй ш дээ эргүүнүүдээ . Сурагчид та нарын ц�##�инг нэмэх шатааж юмуу
Багш нар юу ч хийдэггүй з�##�хуу байж ц�##�ингаа нэмүүлэх гэх шиг.....хүүхдүүд юу сурч ямар боловсрол эзэмшиж байгааг бүгд л харж байна ....өнөөгийн хүүхдүүд ямар ч соёлгүй боловсроогүй сурах сонирхолгүй болсон энэ багш нарын муу ажиллаж байгааг илтгэнэ....багш нараас бага ц�##�ин тэтгэвэр авдаг хүмүүс яаж амьдардагыг мэдэх үү багш нараа ...багш нарын баяр тэмдэглэнэ бэлэг авна гэх шиг....
Сурагчдынхаа төлөө сэтгэл гаргаж ажилладаг багш олон байдаггүй боловуу ажлын үр дүнгээр нь ц�##�ин нэмдэг болмоор
Багш, эмч, хөгшдөд ханг�##�ттай ц�##�ин,тэтгэвэр өгдөггүй ардчилсан ЗГ гэж байх ёсгүй шүү!
үнийн өсөлт ханшаа барьж чадахгүйгээс хойш дуугүй л ц�##�ин мөнгийг нь эрс нэмж өг эмч багш
Хара�##� идсэн үнийн өсөлт, инфляци .....
Тийм боолхоор битгий хүүхэд гарга энэ улсад
БЗС-гийн зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч гурван ажил хийж байгаа. Нэгдүгээрт, зээлээ төлөөгүй зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүлсэн. Нийт 15 мянган иргэнд хоёр удаа зээлээ төлөх мэдэгдэл хүргэсэн. Зээлийн эргэн төлөлтийг хугацааг журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан хүнд зээлээ эргэн төлөх боломжийг нээсэн гэсэн үг. Гагцхүү зарим нэг асууд�##� үүсч байна.
Магистр, докторт гадаадад сур�##�цсан нөхдүүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавиад БЗС-с зээл авдаг. Төгсөж ирээд зээлээ төлөлгүйгээр �##�ь нэг байгууллагад 5 жил ц�##�ин авч ажиллаад л, НДШ 60 сар төлсөн гэсэн нэрэн дор зээлээ төлөлгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээгээ хууль бусаар гаргуулаад авчихсан ийм л хэрэг шүү дээ. БЗС-н тэтгэлэг бол ямар нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ энэ тэрийг барьцаанд авдаггүй. Ийм л ялгаатай. Ер нь ямар ч тэтгэлэг, жишээлбэл, засгийн газрын, төрийн сангийн, их дээд сургуулийн, компанийн тэтгэлэг барьцаанд юу ч авдаггүй.
Ц�##�ингаа 20 хувиар нэмүүллээ гэж бодоё өргөн хэрэглээний бараааны үнэ 30 хувиар нэмэгдэнэ ашиг байна уу? Хувийн компанд ажилладаг багш нараас бага ц�##�интай хэдэн мянган хүмүүс байдаг юм шүү...
Уг нь Монгол улсын баялаг иргэн бүрт шудрагаар очдог бол ард иргэд сайхан л амьдрах байсан юм л даа! Даанч энэ их баялгийг хэдхэн гэр бүл, улс төрчид, хулгайч авлигчид л авсан, ард иргэд нийтээрээ сайхан амьдрах боломжийг хулгайлсан! Хулгайч нараа л �######�уулахгүй бол хичнээн ц�##�ин нэм гэж цаас барьж зогсоод ямарч нэмэргүй, бүр юуч өөрчлөгдөхгүй дээ!
Битгий хуц
Хэзээнээсээ багш 10.сурагч 90% гээд заамар аядаад явсаар ирсэн.хувийн сургуулийн багш нар сурагчийнхаа төлөө ажилладаг.төлбөртэй анги гээд 1 хүүхдээс 2.5 сая авч сургадаг нэг анги 30 хүүхэдтэй. Нийт 12 анги байгаа.ойролцоогоор 900 000 000 нэг сургууль 100 багштай.нэг багид 9 000 000. 6 сар хичээл заахад сард 1 500 000 оногдож байна.энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ.багшийн хэрэглэх принтер принтерийн хор бичигийн цаас бүгдийн аггийн фондны мөнгөөр авдаг.баяр ёслолын уулз�##�т цэнгээнийг тухай бүрт мөнгө цуглуулж авдаг.ц�##�инг улсаас авна.хуюиарай түгжирэлтэй цагийг ашиглаж давтлага сург�##�т явуулсан төлбөрийг багш авдаг. Ийм байхад яагаад ц�##�ин бага гэж харин ч заасан үр дүнд нь хүрэхгүй байхад.боль боль .танил т�##�гүй гээд. Ургуульд багшаар ажилд орж чадаагүй төгсөгчид олон байгаа тэдэнд зайгаа тавьж өг.нэг хүн ч гэсэн мэргэжлээрээ ажиллаг.эцэг эхээсээ авсан 4 жилийн сург�##�тын төлбөрөө олох хэрэгтэй ш дээ
ЗАСГИИН ГАЗАР АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА. ӨӨРСДӨӨ ИДЭХ БОЛОХООР АЙМААР АЙМААР НЭМДЭГ. ТИИМ БАЙЖ БАГШ ЭМЧ АХМАДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИИГ НЭМЭХ БОЛОХООР БАЙХГҮЙ. ЯМАР ХҮМҮҮС УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИИГ УДИРДААД БНА ВЭ
хөөрхий муу багш нар ҮЭ ийн улс төрийн шоунд татагдан орсноо ч мэдэхгүй. хэзээ наад л�##�арын ҮЭ үүд чинь та нарын төлөө байсын хэзээ хаана худлаа шааж попорч гарч ирж байгааг анзаараач
8 хувь бол тэтгэвэр дунджаар 70-80 төгрөг болох байх аа. Дунджаар шүү. Энэнээс бага ч байх биз.
Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулб�##� төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худ�##�даж авсан дипломоороо 5 жил ц�##�интай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төрийн дансанд орж ирлээ гээд л мэдээлээд байсан. Сүүлийн үед таг шүү. Одоо арай дахиж БЗС-ийн зээлээр докторт сурсан нөхдүүдийн зээлийг ахиж тэглэхгүй байгаа байлгүй дээ...