Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Нэр нь 2,253 үгнээс бүрддэг Австрали эрэгтэй

Австралийн Сидней хотод оршин суудаг Лауренс Уоткинс бол бидэнтэй адил энгийн л нэгэн хүн. Гэхдээ тэр өөрийгөө бүтэн нэрээрээ танилцуулах шаардлага тулгарвал 20 минут зарцуулна. Учир нь гэвэл тэр дэлхийн хамгийн урт нэртэй хүн юм. Уоткинсийн бүтэн нэр нь 2,253 үгнээс бүрддэг. Тэр 1991 онд анх удаа гэрлэхдээ 20 минут зарцуулан нэрээ бүтнээр нь уншсан байна.

Гиннесийн амжилт 1992 онд түүнд хамгийн урт Христийн шашинтны нэр гэх рекордыг олгож байсан юм. Тэгвэл Гиннесийн хороо саяхан энэхүү амжилтыг нь өөрчилж, дэлхийн хамгийн урт нэртэй хүн гэх цолыг түүнд олгожээ. 1965 онд Шинэ Зеландад төрсөн Уоткинс багадаа дэлхийн хамгийн хамгийн зүйлсийг харуулдаг “Ripley’s Believe It Or Not” нэвтрүүлэгт их сонирхолтой байсан юм. Уоткинс ямар нэгэн дэлхийн рекорд эзэмших хүсэлтэй ч түүнд онцгой авьяас байгаагүй аж.

Тэгээд тэрбээр дэлхийн хамгийн урт нэртэй хүн болохоор шийдэж нэг сарын турш нэрээ бүтээжээ. Дараа нь тэр бичиг зүйн мэргэжилтэнд 230 ам.доллар төлж, нэрээ бүтнээр нь бичүүлсэн байна. Тухайн үед Шинэ Зеландад амьдарч байсан тэр нэрээ өөрчлөхийн тулд шүүхээр хүртэл орох шаардлагатай болсон юм. Одоо нэрээ өөрчилсөн түүний төрсний гэрчилгээ долоон хуудас зузаан аж. Мөн Уоткинсийн гадаад паспорт дээр нэрийг нь бүтнээр оруулахын тулд зургаан хуудас нэмжээ. Одоо Шинэ Зеланд улсад 70 тэмдэгтээс илүү урт нэртэй байхыг хориглодог болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button