Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО-гийн дарга ОХУ-ын шумбагч онгоцыг гэмтэлтэй хэмээн дооглов

НАТО-гийн дарга Марк Рютте өнгөрсөн долоо хоногт Францын эргийн ойролцоо гарч ирсэн ОХУ-ын шумбагч онгоцыг гэмтэлтэй хэмээн дооглосон байна. Тэрбээр даваа гарагт /2025.10.13/ Словени улсад айлчлахдаа “Одоо Газар дундын тэнгист ОХУ-ын тэнгисийн хүчин үйл ажиллагаа явуулж буйг илтгэх шинж тэмдэг ажиглагдахаа бараг больсон. Оросын ганц, эвдэрхий шумбагч онгоц эргүүл хийж байгаад гэр рүүгээ доголон явж байна” гэжээ.

ОХУ-ын Хар тэнгисийн флот мэдэгдэл хийхдээ шумбагч онгоц эвдрэлийн улмаас гарч ирсэн гэдгийг үгүйсгэсэн юм. Харин Английн сувагт навигац хийх дүрмийг дагасан гэжээ. Мөн тус флот даваа гарагт мэдэгдэхдээ Газар дундын тэнгист даалгавраа гүйцэтгэсний дараа, хуваарийн дагуу дамжин өнгөрч байгаа хэмээсэн.

Тэдний яриад буй шумбагч нь Новороссийск онгоц. Эх сурвалжуудын мэдээлснээр тус онгоцонд түлшээ алдахад хүрсэн гэмтэл учиржээ. Нидерландын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ улсынх нь тэнгисийн хүчин Новороссийск шумбагчийн аюулгүй байдлыг ханган дагалдан явж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button