Д.Жаргалсайхан: “Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын төслийг удирдах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас авч байсан

Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдсон. Улмаар 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар гэгчийг түүнд зориулан байгуулж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн удирдуулсан гэж бичигдэж ирсэн. Чингэж 416 км урттай, 1.2 их наядын өртөгтэй, дотоодын цэрэг армийн 10 мянган хүний дайчилсан төмөр зам асар богино хугацаанд дууссан гэдэг. Улмаар 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө төмөр замын төслийг амжилттай удирдсан гэж Д.Жаргалсайхан нарыг "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнаж байв. Д.Жаргалсайхан төслийг удирдаж байхдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өглөө, оройд төмөр замын явцын мэдээлэл өгдөг хэмээн ч дуулдаж байв.
Тэрбээр, энэ сэдвээр "Нүүрсний сонсгол"-д оролцсоноос өөрөөр хэвлэлд өмнө нь ам нээж байгаагүй юм. Иймд, бид цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Эрх баригч нам төрийн байтугай өөрийн бодлого, үйл ажиллагаагаа ч явуулж чадахгүй хэмжээнд хүрчихлээ-

-МАН-ын даргын суудлын төлөөх зодооны хүрээ улам томорсоор байна. Ардчилсан нам ямар тоглолт хийх, хэрхэн ухаалаг байх, сөрөг хүчнийхээ үүргийг яаж гүйцэтгэх вэ гэдэг нь анхаарал татах
-Нэн түрүүнд улсын төсөвтэй холбоотой асуудал хүндэрчихлээ. Эрх баригч нам төрийн байтугай өөрийн бодлого, үйл ажиллагаагаа ч явуулж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн даргаа огцруулах асуудал руу орж байна. Ардчилсан нам тэднийг дагаад хөөрөөд эсвэл хагараад байхгүй. Улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байх гэж бодож байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй байна. Маргааш хуралдаад нэгдсэн шийдвэр гаргах байх.
-Бүлгийн гишүүдээ хайрцагласан, "энэ талын дэмж" гэсэн шахалтууд танай нам дотор гарч байна уу?
-Манай намын дээд байгууллага болох Улстөрийн зөвлөл шийдвэр гаргасан. Нэгт, УИХ-ын даргыг холбогдсон асуудлаа нэг тийш болгоод үнэн зөвийг нь тогтоолготлоо парламентыг удирдахгүй байх. Хоёрт, төсөв эзэнгүй болчихлоо гэдэг асуудлыг хөндсөн. Нэмээд гадаа багш, эмч нар жагсаж байна. Тэтгэвэр амьдрал ахуйд хүрэлцээгүйгээс ахмадууд өлсгөлөнгийн байдалтай байна гэдэг асуудал ч яригдаж байна. Энэ үед цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг манай нам бүлгийн хурлаараа ярьсан.
Эдгээр шаардлагууд дээр өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэр гарах байх гэсэн бодолтой байна.
-Танай намынхны кноп үнэд орсон гэж хэлж болохоор. Мөнгө тараасан гэдэг шуум ч хөвөрлөө. Та хэнийг нь огцруулах санал гарын үсгээ зурсан бэ. Энэ их талцал хуваагдал дунд хувь гишүүнийхээ хувьд ямар зарчим баримталж байна вэ?
-Гадуур янз бүрийн л зүйл яригдаж байна. Эрх мэдэл, мөнгө төгрөгт хууртана гэдэгт би лав үнэмшихгүй. Аль аль нь хоосон. Ардчилсан намын бүлэг тавьсан хоёр шаардлага дээрээ нэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Хайрцаглаад, янз бүрийн амлалт өгөөд татаж байгаа гэж бодохгүй байна. Бүлгийн шийдвэр эцсийн байдлаар гараагүй гэдгийг дахин онцолъё. Өнөөдөр гарах байх.
-Танай намын "Ерөнхий сайдыг ч, УИХ-ын даргыг ч огцруулах асуудлыг аль алийг нь зэрэг ярья" гэдэг зарчмын шаардлага тавьж байгааг зөв гэж ойлгож байна.
-Ардчилсан нам хожих гээд байгаа юм биш шүү дээ. Улс орны ажил, амьдралыг хурдан шуурхай байдлаар шийдэж, зөв зам руу оруулахгүй бол хэцүүдлээ. Манай нам үүнийг дэвэргэж шаардлагагүй. Тиймээс хоёулангийнх нь асуудлыг хурдан яръя гэдэг л зарчмын шаардлага. УИХ-ын ЕНБД Б.Баасандорж "УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих хугацаа хуульд байхгүй. Хэзээ ч хэлэлцэж болно" ч гэж байх шиг. Талцал маргаанаа хурдан дуусгаад хэлэлцэх асуудал биднийг хүлээж байна.
Төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Ирэх оны улсын төсвөө баталж чадахгүй бол төрийн алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих эрсдэл үүснэ. Төсөв хэрхэн батлагдахаас иргэн, өрх, аж ахуй нэгж төлөвлөгөөгөө гарган ажилладаг. Харамсалтай нь дөнгөж эхний хэлэлцүүлэг дээр гацчихлаа.
-Тойргоос сонгогдсон гишүүний хувьд тойргийн иргэдийнхээ ахуй амьдралд анхаарч байна уу. Танд ямар зовлон, бэрхшээл хэлж байна вэ?
-Иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудаас санал ирдэг. Тэр тусмаа төсөвтэй холбоотой хүсэлтүүд маш их шүү. ЭМДС-тай холбоотой асуудал хэлж байна. Суманд жишээ нь дөрөвхөн хүн хэвтээд л ЭМДС-ийн квот дуусчихдаг гэж байгаа юм. Дээрээс нь эм, тарианы хүрэлцээ хангамж муудаж. Сум, аймгийн эмнэлгүүд өртэйн дээр ЭМДС-гаас мөнгөө авч чадахгүй байна гэж ч хэлж байна. Манай Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд л тэрбум гаруй төгрөгийн авлагатай гэж дуулсан. Энэ нь урсгал зардал, эмчилгээний төлбөр, цалин хөлс гэсэн үг шүү дээ.
-"Тавантолгой-Зүүнбаян" төмөр замыг нэг километрийг нь нэг сая ам.доллароор буюу гурав дахин хямд өртөгөөр барьсан. Төсөв санхүүгийн эрх мэдэл надад байгаагүй, оролцоогүй-

-Тантай уулзсаных заавал асуух ёстой, асуухгүй өнгөрч болохгүй сэдэв бол төмөр зам. Засгийн газар сая өмнө нь ил болгочихсон төмөр замын оффтейк гэрээнүүдийг "Ил болгож байна" гэж шоудав. "Бодь" групп оффтейк гэрээ хийж, нүүрс "хамсан" гэж цоллуулсан дуулиан үүслээ. Улстөр том бүтээн байгуулалтууд руу чиглэснийг юу гэж бодож байна вэ?
-"Бодь" групп "Тавантолгойгоос-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замыг барьсан. Өмнө нь "Самсунг" гэх компани тендер шалгараад барьж байсан юм билээ. Дараа нь төр өөрөө барих ёстой гээд "Бодь" групптэй гэрээ байгуулсан гэж ойлгодог. Гүйцэтгэгчээр шалгарсан байдаг юм билээ. Нэг километрийг нь 2.5-3 ам.доллароор барьсан гэж ойлгоод байгаа. "Самсунг" компанитай хийсэн гэрээг үргэлжлүүлсэн тул ийм өндөр дүнтэйгээр гүйцэтгэсэн гэсэн байх аа. Нүүрс авах гэрээг нь нууцлалд авсан шиг байгаа юм. Энэ талын мэдээллийг сайн мэдэхгүй.
Харин миний хувьд бол Тавантолгойгоос-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барихад гар бие оролцсон. Ялгаатай.
-ЗХЖШ-ын харъяанд “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар”-ыг байгуулж, таныг даргаар нь тавьсан. Улмаар "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд удирдлага дор удирдаж эхэлсэн?
-"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын ерөнхий захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК. ЗХЖШ-ын Барилга, инженерийн удирдах газрын даргаар ажиллаж төмөр замын доод бүтээцийн ажлыг гүйцэтгэсэн.
Бүтээн байгуулалтын ажил жил гаруй хугацаанд хийгдсэн. Хоёр жил гаруйн дотор улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Маш хямд зардлаар буюу нэг километрийг нь нэг сая ам.доллароор барьсан. Гаднын нэг ч аж ахуй нэгж, инженер техникийг ажилтан оролцоогүй. Монголын 10 гаруй залуучууд өөрсдөө зургаа хийгээд, төсөв санхүүгээ босгоод, гардан гүйцэтгэсэн.
Чанарын хувьд "Бодь" группийн гүйцэтгэсэн "Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр зам нэгдүгээр зэрэглэлийнх. "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийнх бол хоёрдугаар зэрэглэлийнх.
-416 км төмөр замын өртөг 1.2 их наяд гэж яригддаг. Энэ төмөр замын санхүүжилтийг ч улсын нууцад авсан гэдэг юм билээ шүү дээ.
-Түрүүн дурдсан. Нэг км нь нэг сая ам.долларын өртөгтэй. Гурав дахин хямд гэсэн үг.
"Монголын төмөр зам" нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой"-гоос мөнгө авах замаар бүтээн байгуулалт хийсэн. Орж ирсэн мөнгийг "Монголын төмөр зам" ТӨХК гүйцэтгэгч нартаа өгөх замаар явсан. Нууцлагдаад байх юм байхгүй.
Тухайн үед олон ч шалгалт орсон. Бүх шалгалтад бид өндөр түвшинд үнэлэгдсэн. Улсын төсвийн нэг ч төгрөгийг үргүй зараагүй. Би дараа нь нүүрсний сонсголд ч орж, ярьсан.
-Танд санхүүгийн эрх мэдэл байгаагүй буюу өгөөгүй гэсэн үг үү?
-Засгийн газраас гарсан ажлын хэсгээс дэд ажлын хэсэг гэж гарсан. Дэд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штаб, хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудын дарга удирдлагууд орж ажилласан. Энэ ажлын хэсгээр сонгон шалгаруулалтууд орж батлагдаж байсан. Хараа хяналтгүй гэрээ байгуулсан зүйл байхгүй.
Нэгт, би Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга ч гэлээ ямар ч эрх мэдэлгүй. Цаанаас мэдэгдэх хуудас ирээд л компаниудтай гэрээ байгуулагдах замаар явагддаг байсан. Хоёрт, "Монголын төмөр зам" ТӨХК-иас манай ЗХЖШ руу нэг ч төгрөг орж ирдэггүй байсан. Тус компаниас гүйцэтгэгч компаниуд руу мөнгө нь шууд шилждэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий гүйцэтгэгч рүү туслан гүйцэтгэгчийн мөнгө орж ирдэггүй байсан. Анхнаасаа л ийм гэрээ байгуулсан. Надад мөнгөтэй орооцолдох ямар ч шаардлага байхгүй. Төслийг гүйцэтгээд, цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх л гол зорилготой.
Энэ утгаараа төслийн ажлыг гурван ээлжээр 24 цагаар тасралтгүй явуулсан.
-Бүтээн байгуулалт дууссаны дараа Ерөнхийлөгчөөр шагнуулах гэж байгаагаа мэдээгүй. Шагналд ихээхэн дургүй байсан-

-Барилга, инженерийн цэргийн удирдах газрын даргаар таныг хэрхэн, яаж сонгон шалгаруулж байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойрын хүн гэгддэг. Энэ утгаараа сонгогдчихсон гэж ярьж, бичицгээж байв?
-Миний бие 2012-2016 оны хооронд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга гэдэг хүн сонгогдсоны дараа ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллах болсон. Тухайн үеэс л төмөр замын ажлууд эхлээд байсан тул "Зохион байгуулалт, менежмент тал дээр нь ажиллаад өгөөч ээ" гэдэг хүсэлт хүлээж авсан.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гэсэн үг үү?
-Тийм. Ерөнхийлөгч батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагыг санал болгодог. Энэ үүднээс л хүсэлт ирсэн байх. Хүсэлтийн дагуу очиж ажиллах болсон.
-Та хоёрын дунд найз, нөхөдийн холбоо, хамаарал бий юу?
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Баянхонгор аймгаас сонгогдож байсан. Би аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажиллаж байсан дадлага, туршлагыг улсын томоохон ажилд ашиглах бололцоотой гэж л харсан байх л даа.
-Бүтээн байгуулалтын дараа танд Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн гараар "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цол хүртээсэн нь тухайн үед багагүй шүүмжлэл хүртсэн?
-Шагналд ихээхэн дургүй байсан. Авах гэж байгаагаа өөрөө ч тухайн үед мэдээгүй. "Яагаад намайг шагнаж байгаа юм" гэсэн чинь "Чамайг шагнаж байгаа юм биш ээ. Монголчууд түүхэндээ анх удаа төмөр замын төслийг гүйцэтгэж чадлаа. Монголчуудын бахархлыг төрүүлэхүйц үйл явдал. 10 мянган залуучууд ард чинь байна" гэсэн. Тиймээс би "Гавьяа байгуулаад авчихсан" гэж хэлж чаддаггүй. Монголчуудын бүтээн байгуулалт.
Нэг үе монголчуудыг "Юу ч хийж чаддаггүй", "Та нар юу хийсэн юм" гэдэг байлаа шүү дээ. Тиймдээ ч "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замыг гаднын "Самсунг" гэх компаниар хэсэг гүйцэтгүүлсэн юм билээ. Бид зэвсэгт хүчнийг төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах шаардлагатай гэж харж байсан. "Энэ хүчээ ашиглая" гэдэг санаачилга гарсан. Зэвсэгт хүчнийхэн ч ажлаа гүйцэтгэж чадсан. Үр дүнд нь техник тоног төхөөрөмж, ажиллах хүч эрс нэмэгдсэн.
-Тантай яг хамт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Хөдөлмөрийн баатар" цол хүртсэн ч, нүүрсний жагсаалаас өмнөхөн хил даван зугтаад эргэж ирээгүй?
-"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын захиалагч нь "Тавантолгой төмөр зам" ХХК байсан.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Ярилцлагыг үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ярилцлага нэлээн сонирхолтой байна шүү, яг үнэндээ Тавантолгой Зүүнбаян төмөр замын т�##�аар ингэж нээлттэй яриа гарахыг хүлээж байсан
Battulga turuhd l neg l ih tumer zam geed bsan, odoo ter ajliig hiisen humuus n yamar bsan ni arai todorhoi boloh shig
Жарг�##�сайхан гэдэг хүн чинь их даруухан хүн юм байна, шагн�##�аа ч мэдээгүй байсан гэдэг чинь сонин санагдлаа
Ene tumer zamiin une gej ih yriad bdag 1 km n 1 say dollar geed bga ni uneheer hudlaa bish bol sain hereg shuu
Бүх зүйлд Баттулгыг буруутгах гэж оролддог хүмүүс одоо жаахан бодох хэрэгтэй дээ, энэ чинь бүтээн байгуул�##�т шүү дээ
bi lav ter 10 myangan zaluu gej sonsuhaar baharhaj bna mongolchuud uurduu iim tom ajil hiisen gej
Хуучин “Самсунг” барьж байсан гэдэг нь бас сонин түүх байна, гадныхнаас хамаар�##�гүй хийсэн нь л сайн хэрэг
Ene yaria nileen uls turtei holbogdoj bna, MAN dotorh zodooniig hurtel hajuud ni durdsan bna
Монголчууд юу ч хийж чаддаггүй гэж гадныхан хэлдэг байсныг өөрсдөө няцаасан нь энэ төмөр замын ажил гэж бодож байна
Хөдөлмөрийн баатар гэж шагн�##� авсан нь зарим хүний дургүйг хүргэсэн байх, гэхдээ үнэндээ тэр төслийг дуусгасан хүмүүсийн гавьяа шүү
battulga jargalsaikhan 2-iig oir humuus gej yriad bdag ch bas ajliin holboo l bsan yum shig bna
Зэвсэгт хүчний хүмүүсийг бүтээн байгуул�##�тад оролцуулсан гэдэг санаа их зөв, тэд чинь сахилга баттай, хурдан ажилладаг шүү дээ
Ene tur zasag odoo yaaj ingej buten tumur zamiin ajil yavaj bolohgui bna gej bodmoor, odoo bol bugd politics
mongolchuud oorsdoo tumur zam bariad duussan gej bga ni baharhmaar, gadnii kompanigaar hiilgehgui gej shiidsen ni uhaalag
Жарг�##�сайхан гишүүн өмнө нь хэвлэлд ярьж байгаагүй гэж хэлсэн, тэгэхээр энэ яриа нь бүр үнэ цэнэтэй байна
Bi lav ene yariltslagiig unshaad Jargalsaikhan hun shig zorigtoi ajiltan odoo uls turt heregtei gej bodloo
ene 1.2 ikh nayad tugrugiin urt zam gej yriad bdag, tegeed 3 dahin hyamd gej bga ni sain medee
Battulga ene ajliig udirdaad, daraa n turuus garsan ch buteen baiguulalt ni uldsen l bna
Жарг�##�сайхан гэж аймгаасаа эхэлсэн хөдөө орон нутгийн асуудлыг мэддэг хүн, Жагса�##�тынханаас хавь илүү хүн. Амжилт хүсье
Оросууд Сибирь, Байг�##�ь Амарын төмөр зам гээд том гол, намаг, ой, уул нүхлэх гээд технологийн хувьд маш хэцүү газарт 1.5-2.0 сая ам, доллараар 1 км зам тавьсаныг эрж хайж байж сайтаас оллоо. Манайх технологийн хамгийн таатай газарт говьд зам тавихдаа 2 дахин өндөр өртгөөр зам тавьсан нь сонин юм. Цавчаа нь 500 сая ам доллар болжээ
Дөхуулэс хийгээд л , хагас үнэнийг ярьсхийгээд л , ЖЕНКО гоо хамга�##�ас хийгээд л шааадаг гар байна ...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 30 км төмөр замыг Монголчууд л анх барьсан шдэ