Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын ерөнхий сайд Макроны санаачилсан томоохон шинэчлэлийг хойшлуулна

Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну мягмар гарагт /2025.10.14/ мэдэгдэл хийхдээ тэтгэврийн тогтолцоонд хийсэн томоохон шинэчлэлийг 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хойшлуулна хэмээжээ. Тэрбээр засгийн газраа нуран унахаас сэргийлэхийн тулд ийнхүү Макроны санаачилсан томоохон шинэчлэлүүдийн нэгийг зогсоох боллоо.

Парламент дахь зүүний намуудын дарамт, шахалтын улмаас Лекорну 2023 онд онд хийсэн тэтгэврийн тогтолцооны реформыг хойшлуулав. Энэ шийдвэрийн дараа PS нам мэдэгдэл хийхдээ пүрэв гарагт /2025.10.16/ явуулах итгэл үзүүлэх санал хураалтад Лекорнуг дэмжинэ гэж мэдэгджээ. Тэтгэврийн реформ бол Макроны хувьд Францын эдийн засагт үлдээх гол легасиний нэг нь байсан юм.

Франц улс сүүлийн олон арван жилд үзээгүй томоохон улс төрийн хямралд ороод байгаа. Макрон өнгөрсөн жил парламентын ээлжит бус сонгууль зарласны улмаас түүний нам олонхын статусаа алдсан билээ. 2024 оны сонгуулиас хойш Францын засгийн газар хэд хэдэн удаа нуран унаад байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button