22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нэг ч удаа хуулийн хариуцлага хүлээж байгаагүй

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж олны анхааралд өртөөд буй.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Мөн уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж, ажиллахаа илэрхийлсэн байна. Харин түүний эхнэр /хохирогч/ О.Нарангаравыг өчигдрийн /2025-10-15/ 13.00 цагийн орчимд хамгаалалтад авчээ.
Б.Эрдэнэсүх удаа дараалан буюу 22 жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн атал нэг ч хэрэг нь хуулийн байгууллагаар эцэслэгдэж, ял эдэлж байгаагүй байна. Түүний эхнэр "Гэр бүлийн хүчирхийллийнх нь талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг ч цагдаа, прокурорын байгууллагад ирээд гацдаг. Хамраа хугалуулж, нүдээ таглартал зодуулсан ч хэрэг үүсгэдэггүй. Цагдаа, прокурорт найз олонтой учир тэр байх" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Эл хэрэгт хэд хэдэн анхаарал татах агуулга байна...
Нэг. Хуулийн байгууллагынхан яагаад хохирогчийг бус гэмт этгээдийн бамбай болов?
Угтаа Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д "Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна" гэж заасан байдаг. Энэ үүргээ үл биелүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яагаад хохирогчийг хамгаалах бус гэмт этгээдийн халхавч болов.
Хоёр. Жирийн иргэн дээрх хэргийг үйлдсэн бол НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах бус гэм буруугаа хүлээн хоригдож буй
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг зүйлчилсэн байдаг. Үүнд, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
- 1.1.зодсон;
- 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хэрэв жирийн иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн хариуцлагаа хүлээгээд, хорих ангид ялаа эдэлж байгаа. Гэтэл Б.Эрдэнэсүх НИТХ-ын төлөөлөгч хийгээд, төр түшээд явж буй. Нэг өдөр ч хоригдож байгаагүй байна.
Б.Эрдэнэсүхийн намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж үзье.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн заан цолтой. 1994-2004 онд нийслэлийн 58 дугаар дунд сургуулийн бүрэн дунд боловсролтой төгссөн бол 2013-2017 онд Улаанбаатар Эрдэм их сургууль Эрх зүйч /БАКАЛАВР/, 2019-2020 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент тус тус суралцсан.
Түүнчлэн 2014-2017 онд “Очух” ХХК-ийн захирал, 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 3-наас өнөөдрийг хүртэл НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын Бүлгийн даргаар ажиллаж байна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад,
- Өөрийн орлого нь 34 сая
- Гэр бүлийн орлого 15 сая
- 610 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай
- 30 саяар үнэлэгдэх Toyota, Hi Ace маркийн нэг машинтай
- 25 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуутай
- 74 саяар үнэлэгдэх хоёр газар эзэмшдэг
- 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- 65 сая төгрөгийн хадгаламжтай
- Бэлэн мөнгө: 300 сая төгрөг
- Райт финанс ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
unen bolovsrol muutai durak bhiin
bux nasaar n xopi
ЖИНХЭНЭ БАЛМАД НОХОЙ БАЙГААМ ДАА ТӨРД ШУРГАЛСАН БУЗРУУДЫН 1
Яадаг муу садист вэ! Хуулийн хариуцлага хүлээлгэ!
Улс төрд орж л баяжсан новш бнштээ!
хүчирхийллийн гэмт хэргүүд шийдэгдэх журмаараа шийдэгдэнэ биз.маниуст ер нь ямар хамаатай юм бэ
Жинхэнэ улны гара лтай, жижигхэн толгойтой юмнууд жоохоон юмны бараа харахаараа ингэж солиордог юм Удмынх нь өлөн арилаагүй шоохууз 461-д очоод жинх энэ заяасан дүрдээ орж, амьтан болно доо......
2019-2020 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент- цүнх баригчийн сургууль төгссөн. 34 сая-ийн орлоготой тэгснээ 610 сая-аар 3 орон сууцтай, ийм бага орлоготой байж, ийм үнэтэй 3 орон сууцтай болж чадсаныг бас давхар ш�##�гах хэрэгтэй юм байна даа
хашааны хаздаг хар нохой
одоо хууль ямар байдгийг новшид үзүүл, давхар яаж хөрөнгөжснийг нь шолга