ДЭЛХИЙ

Хятадад гарсан Корановирусын халдвар Японд бүртгэгджээ

БНХАУ-ын Уухан хотоос эхлэн дэгдсэн уушгины хатгалгаатай адил шинж тэмдэг үзүүлдэг, өмнө бүртэгдэж байгаагүй нууцлаг вирусын халдварыг ДЭМБ-аас Корановирус хэмээн зарласан. Одоогийн байдлаар Хонг-Конг, Тайланд зэрэг орнуудад мөн бүртгэгдээд буй тус вирусын халдвар олон асуултын тэмдэг дагуулсан хэвээр байгаа. АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс үүнтэй холбогдуулан нэгдүгээр зэргийн түгшүүр зарлаж, Уухан хот руу аялахгүй байхыг сануулж байсан.

Тэгвэл, өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр Уухан хот руу аялаад ирсэн нэг Япон иргэн тус вирусаар халдварласныг тус улсын Засгийн газар зарлалаа. 30 эргэм настай, Токио хотод амьдардаг эл иргэнд Уухан хотод байхад нь хүндээр халуурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд, нутагтаа ирэн шинжилгээ өгөхөд тус вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button