УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Д.Амарбаясгалан: Энэ миний хувьд төгсгөл биш, шинэ эхлэл байх болно

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үйл явцыг Eguur news агентлаг нэг дороос агуулгаар багцлан хүргэж байна.


Шууд дамжуулалт:


УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг олонхиор дэмжлээ

НЭМЭЛТ: 15.58 цаг

УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрбээр, “Амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн ашиг сонирхлоос бол парламентын дархлаа алдагдав. Энэ бүгдийг намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт гүтгэх, гэр бүл, хань ижлийг маань ч гадаадын иргэнээс мөнгө авсан мэтээр харлуулсанд харамсаж байна. УИХ-ын даргын албан тушаалд байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр ойлголт төрүүлсэн. Өнөөдрийг хүртэл надад хийсэн гэм байхгүй. Иймд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг бүрийн эцэслэж, нэр төрөө хуулийн байгууллагаар сэргээлгэнэ. Миний хувьд гурван төгөлдөршлийн зорилго тавьж ажилласан. Бүх нам эвслийн эрхийг ижил тэгш хангахыг зорьсон. 126 гишүүнтэй анхны парламентад зөв соёл суулгах нь зөв. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарч, та бүгдтэй хамтарч ажиллана. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд хүн төвт, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн үнэт зүйлээ тодорхойлж чадсан. Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулахын тулд зарим гишүүдэд итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж 60 гаруй ажлын хэсэг байгуулсны үр дүн удахгүй мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилснөөр хүн төвтэй хууль баталдаг болсон. Энэ чуулганаас эхлэн УИХ цомхон, шинэ бүтэцтэй ажиллаж яваа. Төсвийг таван үе шаттай хэлэлдцэг болсон. Цаашлаад илүү бодитой, амьдралд нийцсэн төсөв болгож баталдаг болох боломж бүрэн хангагдсан. Парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх санаачилгыг ч бид эхлүүлсэн билээ. Өнөөдрийг хүртэл олон нийт парламентыг шууд дүгнэж чаддаггүй явж ирсэн нөхцөл байдал үүгээр засагдана.

УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Миний хүсэлтийг хүлээн авч дэмжсэн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ улстөрчийн хувьд миний төгсгөл биш шинэ эхлэл байх болно. Парламент Монголын ардчиллын хатуу хана хэрэм байхын төлөө би ажиллана. Тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлье” гэлээ.


НЭМЭЛТ: 15.49 цаг

114 гишүүний ирцтэйгээр санал хураалт явуулав. Ийнхүү 89.5 хувийн саналаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг зөвшөөрлөө.

Ийнхүү Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөн, тогтоол батлав.

Дараагийн УИХ-ын даргыг сонгох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түүний ажил үүргийг гүйцэтгэнэ гэдгийг хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж мэдэгдлээ.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 15.29 цаг

Ж.Баярмаа “Ерөнхий сайдыг огцруулсан энэ саналын томъёолол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үү? Та УИХ-ын дарга хэвээрээ байгаагийн хувьд үүн дээр юу хэлэх вэ? Хоёрдугаарт, тэр Ц.Чулуунзагд нарын хүмүүстэй ямар холбоотой юм? Таныг тэгээд яг хэн гүтгээд байгааг хэлээд өгөөч. Өөрөө гүтгүүлдэг учраас гүтгүүлсэн хүмүүсийг харахаар бас өрөвддөг юм” гэж асуулаа.

Д.Амарбаясгалан “ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар өөрсдийн тайлбарыг хийсэн байх. Би Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй талаар дүгнэж хэлж болохгүй. Өмнөх Ерөнхий сайд нар огцорсон бүх тогтоол, процесс яг ижилхэн. Сүүлийн гурван ЗГ-ын тухайд дандаа л байнгын хорооны саналын томъёоллыг дэмжье гэдгээр санал хураагдсан байгаа.

Хоёр залууг л надтай холбоод байгаа юм. Харамсалтай нь тэдэнтэй би санхүүгийн харилцаа байхгүй. Арав гаруй жилийн өмнө хамт бизнес хийх гэж үзээд дампуурсан. Нөгөөдөхтэй нь ТББ-д хамт ажиллаж байсан. Ийм юмаар л холбосон. Гэтэл хамт бизнес хийгээд, би цалин мөнгө аваад, орлого олоод явсан юм байхгүй. Тэднийг шалгаж байгаа нь намайг шалгаж байна гэсэн үг биш. Тэр хувь хүмүүсийн асуудал гэж ойлгож байна. Би тагнуулын байгууллагад намайг хэн зориудаар гүтгэж, гүтгүүлж байна вэ гэдгийг тогтоолгохоор хүсэлт өгөөд жил хүлээж байна” гэлээ.

НЭМЭЛТ: /2025.10.17/ 14.39 цаг

"Алив асуудалд нэр холбогдож, бичүүлсэн л бол түдгэлз гэдэг жишиг надаар эхэлж байна"

УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулахдаа, өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй Д.Амарбаясгалан,

"Хэвлэлээр бичүүлсэн гишүүн бүр түдгэлзэх ёстой гэдэг жишиг надаар эхэлж байгаа болов уу. Хаана ч, хэзээ ч шалгагдаагүй хэрэгтээ хариуцлага хүлээнэ гэдэг ямар шаардлага вэ?

Парламентын дархлаа бол нэгж гишүүний бүрэн эрхээр бүрддэг. Энэ дархлаанд олон талын оролцоотойгоор халдаж байна. Хохирогч нь миний бие. Би хуулийн байгууллагад шалгуулсан бол өнөөдөр энд сууж байх ёс суртахуун үгүй. Тэгэхээр “Чи тэнд тэгж бичигдэж, яригдаж, хардагдаж байна. Ажлаа өг, түдгэлз” гэдэг зүйл рүү цаашид явах юм уу? Үүнийг би асуумаар байгаа. Парламентын дархлаанд халдах үйлдэл надаар дуусаг" гэлээ.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 14.30 цаг

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, 

“Х.Булгантуяа та маш ялгавартайгаар хурал даргалж байна. Ерөнхий сайдыг үг хэлүүлэхгүйгээр, хариулт өгөх боломжгүйгээр огцрууллаа. Одоо тэгвэл УИХ-ын даргын асуудлыг та удирдаж болохгүй. Мөн л ялгавартай хандана, давуу байдал олгоно. Тийм учраас өөр хүнээр УИХ-ыг даргалуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаж байна. Үүгээр санал хураалгаж өгнө үү” гэлээ.

Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж

 “Горимын саналаар хуралдаан даргалагчийг сонгодоггүй. АН-ын бүлгээс ашиг сонирхлын зөрчилгүй хүнээр хуралдаан удирдуулахыг шаардсан. Б.Пүрэвдорж гишүүн бол нэг талын огцруулах бичигт гарын үсэг зурсан. Х.Булгантуяа дэд дарга аль ч талын бичигт гарын үсэг зураагүй. Иймд ашиг сонирхлын зөрчилгүй хүн хуралдаан удирдаж байна гэж үзэж байна” гэлээ.

Тэгсэн ч Д.Амарбаясгалан, “Гол нь хэлэлцэж байгаа асуудалдаа л төвлөрье. Би өргөдөл гаргагчийн хувьд хариултаа өгөөд явъя. Б.Пүрэвдорж дарга хуралдаан удирдаад явахад болохгүй зүйлгүй байх" гэж хэлэв. Ингэснээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг даргалж эхэллээ.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 14.00 цаг

УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр ажлаа өгөх саналыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Үүгээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх саналыг хэлэлцэнэ. Өчигдөр ТББХ-гоор уг саналыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 12.50 цаг

Ерөнхий сайдыг огцруулахыг олонх дэмжлээ

УИХ-ын чуулганд оролцсон 111 гишүүний 71 нь буюу 64 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжлээ.

ТББХ өчигдөр 2025.10.16/ хуралдаад "Ерөнхий сайдыг огцруулахыг саналыг дэмжээгүй" билээ. "ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.


Фото: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

НЭМЭЛТ: 12:05 цаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

 “9 жилийн турш би та нарын хулгайг ярьсан. ЖДҮ хулгай, төсөв, тендер, ковид, нүүрсний сериал хулгай. Нүүрсний хулгайг 1 нь та нар ковидын үед С зөвшөөрлөөр хааж байгаад 29 км газарт тээврийг 3 саяар хийдэг байсныг 120 сая төгрөг болгож хулгайлсан. Нүүрсний хулгай 2, оффтейк гэрээгээр замбараагүй өндөр үнэ тавьж тэндээ хамгийн хямд нүүрс зарж хулгай хийсэн. Нүүрсний хулгай 3, Бортээг 400 их наядын хохиролтой,. Нүүрсний хулгай 4, гэрээний хулгай. 4-5 компани өнөөдрийг хүртэл 50 хан доллараар авчихаад тээврийнхээ нэрээр оруулж ирж хулгайлцгаадаг. Нүүрсний хулгай 5, Харбины гэрээ.

Том хулгайчдаа жижиг хулгайчдаа худалдаж аваад хойгуураа эгнүүлчихсэн. Ард түмэн гэж дорд хаягдсан. Богд уулын аманд байгаа тэр байрнууд бүгд харанхуй. Тэр чинь та нарын хулгайн мөнгөөрөө авсан байрнууд шүү. Жоохон удвал хулгайчдаа бүр дэлгэж дуусах нь ээ. Бид нар бас жижиг, сажиггүй, бэтний хулгайг чинь мэднэ л дээ. Луйварчид минь яана даа.

Ерөнхий сайд Г.Занданшатар

“Нүүрсний хулгайн асуудал анх 2022 онд сөхөгдөж байсан. Нүүрсний сонсголын ажлын хэсгийн анх байгуулж, шаардлагын дагуу нээлттэй сонсгол явуулж, төрийн хяналтыг сайжруулах анхын томоохон алхам болсон. Нүүрсний тээвэр, борлуулалт, худалдан авалттай холбоотой 124 хэргийн 88 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. 48 хэрэг мөрдөн байцаах шатанд байна. 2025 онд нийтдээ 48 хэргийг үндэслэлгүй хэргийг хэрэг нээн шалгаж байна. Тавантолгойд Онцгой дэглэм тогтоосны дараа хулгайн олон хэлбэрийг илчилж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Манай Засгийн газар нэг ч хууль бус, нууц гэрээ хийгээгүй. 

Цаашдаа ийм зарчимгүй байж болохгүй. Ингэж байж Баялгийн сангаа байгуулж, хэрэгжүүлье л гэж итгэж байгаа. Хэн нэгнийг буруутгах гээд байгаа юм биш. АМНАТ гээд шүүмжлээд байна. Сарын дундаж борлуулалт өссөн шүү. Ганц хулгай зэлгий гэлтгүй олон хүндрэл, тээг саад, хүнд суртлууд байсныг арилгасан. Тавантолгой төрийн өмчийн компаниудад соёл болчихсон шахуу хулгайн схем байна гэж бид үзэж шалгалт хийсэн юм. Бодит үр дүнгүүд гарсаар байна. Монгол Улс түүхэндээ анх удаа ганцхан сард 3.2 сая тонн нүүрс экспортоллоо. Хулгайтай тэмцсэний үр дүн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан

“20 гаруй цагийн дараа ирц бүрдлээ. Урьд шөнө кноп хэд хүрэв. Хулгайч нарын төлөө тэмцэнэ гээд байгаа Г.Занданшатар та адилхан хулгайч байж юу яриад байгаа юм. Өнөөдөр бол та бүгдийг зайлуулна. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёуланг нь зайлуулах кайфтай өдөр. Та нарыг зайлуулах учраас асуулт асуухгүй. Оюу Толгойн аудитын дүгнэлтийг нууцад авах ямар ч үндэслэлгүй гэдэг Тагнуулын Ерөнхий газрын гаргасан бичиг энэ байна. О.Батнайрамдлын ахалж байгаа Хянан шалгах түр хороо  Оюу Толгойн төлөөллийг хоёр удаа дуудаад барахгүй байна. Үнэнд гүйцэгддэг юм. Танай нам бол нэгнийгээ дарга болоод дараа нь барьж иддэг.

УИХ-дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл

“Нийгэм олон нийт биднээс шаардаж байна. АН-ын бүлгийн зүгээс тодорхой шийдвэр гаргасан нь төрийнхөө дээр гарчихсан, төрийн институцын дээр гарчихсан. Үүнийгээ нураах хэмжээнд хүрчихсэн байгаа учир АН-ын бүлгийн зүгээс хоёуланг нь огцруулах ёстой гэж үзсэн. Төр нь төр шиг, олонх нь олонх шиг. Цөөнх нь цөөнх шиг байх ёстой юм байна. Асуудалд зарчимтай хандаж, цөөнхөд ногдсон үүрэгэ биелүүлье гэдэг үүднээс бид өнөөдрийн зарчмын байр суурь дээрээ ирсэн юм. Шударга ёсны төлөө, Монголын парламентын ёсны төлөө хийж байгаа үйлдэл гэдгийг хэлье. Тиймээс огцруулах кнопыг дарах болно. Бүлгийн байр суурийг дэммжинэ гэж бодож байна.

НЭМЭЛТ: /2025.10.17/ 11.50 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар сууж байна.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 10.15 цаг

-Ирц: 94 гишүүн бүртгүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирж суулаа-

Өнөөдөр өглөө 10.00 цаг хүртэл УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байв. Тэгвэл 10.00 өнгөрч 94-т хүрлээ. Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдааг ячг 24 цагийн дараа албан ёсоор нээж эхэллээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацаа 13.00 цагт дуусах тул УИХ-ын гишүүдийг үг хэлж, асуулт асуух хугацааг давхар явуулж байна.

Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан,

“Монгол Улсын түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдож байна. Ямар их эрх мэдэл вэ. Яагаад ирц нь бүрдэхгүй байна вэ. Нэг бодлын гунигтай, харамсалтай. Парламентын шинэ тогтолцооныхоо талд, үнэт зүйлийнхээ төлөө энд сууж байна. УИх-ын гишүүн О.Саранчулуун “Би чинь одоо уг нь та нараасаа суралцах гэж суугаа. Та нарын цаг хугацааны хэмжүүр яаж, хаагуур явдаг юм. Өөрсдөд нь ашигтай, оноо авах болохоор цаг хугацаа яваад байна гэчхээд өөрсдөд нь ашиггүй болохоор цаг хугацаа явахаа больчихдог юм уу. Та нар ямар бүдүүлэг ямар муухай харагдаж байгаагаа мэдэж байгаа юу. Өөрсдөөсөө ичээч" гэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун,

"Улстөрчдийн цаг хугацааны хэмжүүр яг яаж хэмжигддэг вэ. Та нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга,

"Гол хоолоо олж иддэг уул уурхайн салбар луугаа ямар бүдүүлгээр халддаг юм бэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа,

"Сайхан амарцгаасан уу. Сайд нар сайхан амарсан харагдаж байна. Өөрийн намын ах нартаа болон сөрөг хүчинд гутаж байна. Парламентын засгийг хамгаалахын тулд сөрөг хүчин зогсох болов уу гэсэн чинь дарамт шантаажид өртсөн, ашиг сонирхол нэгдчихсэн байна. Ямар азаар 126 гишүүнтэй болсон юм бэ. Өмнө нь яаж 76-тай байсан юм бол оо" гэв.

УИХ-ын гишүүн М.Мандхай

“Нүд цурам хийлгүй та бүгдийг хүлээлээ. Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн аппаратаараа яагаад огцрох ёстой вэ. Малын тэжээл 30 хувьтай, тосны ургамал 20 хувьтай, яг өнөөдөр бид ургац хураалтын хүндрэлийг ярих юм бол хүн хүч муу, шатахуун тасалдсан, малчид хүртэл хэцүүдэж байгаагаа бичиж байна. Өдөрт 5 литр шатахуунаас илүүг өгөхгүй, бидний амьдрал хүндэрлээ гэж байна. Малчид тариаланчид авсан зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болчихлоо. Энэ жил төсвөөс 120 тэрбум шаардлагатай байхад салбарын сайд нь нөөц сангаас гаргана аа гэж хэлсэн санд чинь 10 тэрбум төгрөг л байна. Гэтэл ийм байхад сандал, суудал хөөцөлдөж явж байхад ард түмэн чинь нурж уналаа шүү. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар нь огцорсон дээр" гэлээ.

О.Батнайрамдал

“Яг 24 цаг болж байна. Ард түмний эрх ашгийг яагаад нэгдүгээрт тавьж болдоггүй юм. Ард түмний хүсэл бол та нарын хүсэж байгаагаас өөр байгаа шүү. Оюу Толгой дээр им байгаасай. Ард түмэн хараад аваарай. Оюу Толгой дээр хэн ирцэндээ орох нь уу, хэн суух нь уу харцгаая. 33 их наядын Улсын төсвийн орлоготой бид өнөөдөр Оюу Толгой дээр энэ орлогоос 2 дахин өндөр мөнгөний асуудал ярьж байгаа шүү дээ. Ард түмнийг төлөөлж энд сууцгааж байгаа. Энэ эрэмбээ санацгаая. 12-р сарын 31 гэхэд хэлэлцэх ёстой. Энэ 50 хоногт бид шийдэл гаргаж болох нь уу харъя. Ийм амин чухал Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан асуудалд бүгд нэгдэх ёстой юм. Сандал суудлын хэрүүлээ хойш тавиад, ард түмэн та бүгд харж байгаад эцсийн дүгнэлтээ гаргаарай" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Тулга

“Манай шинэ Үндсэн хуулиар сонгогдсон парламентын гишүүдийн өмнө сонголт ирж байх шиг байна. Хэн нэг хүнийг сургаар, гаднын хэвлэлд гарсан нийтлэлээр шүүдэг, ингэхдээ улс төрийн өрсөлдөгчөө онилж авч шүүдэг байдал ардчилсан парламентын түүхэнд байгаагүй гэдгийг хэлье. Ийм зүйл ярьж байгаа төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн 24 цагийн байдлаар маш олон гишүүд дарамтад орж, гадагшаа томилолтоор явж, шорон оронд оруулна гэж дарамталсан байна. Ийм зүйл байж болохгүй. Үндсэн хуулийн зөрчил яриад байгаа. Шинэ өөрчлөлтөөр ч, өмнөх хуулийн дэгийн дагуу ч огцруулж байсан. Өөр дээр нь ирэхээр Үндсэн хуулийн зөрчил гэж ярьж болохгүй. П.Сайнзориг гишүүн энэ дэгийн хуулиа тайлбарлаж өгөөч" гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг

“Байнгын хорооны саналаар санал хураах нь огт Үндсэн хууль зөрчөөгүй. Эрхэлсэн байнгын хороо нь авч хэлэлцээд, өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгч буй. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор яриад байна лээ. Хуралдаан оролцсон биш нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэдэг, аль нэг талдаа 64 хүрэх л юм. Түүнээс байнгын хорооны гишүүдийн саналыг үл ойшоож саналыг шийдэхгүй гэсэн зүйл байхгүй. Үндсэн хуулийн зөрчил байхгүй" гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,

“Бодит үнэнтэйгээ бид нүүр тулж байна. Түрүү сард Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг танилцуулж байсан. Өнөөдөр улс оронд төр нь иргэдээ сайхан амьдруулах. Ядуурлын түвшингээ бууруулж чадаагүй. Миний чиний Монгол, АН-ын МАН-ын Монгол гэж байхгүй. Төрөө жижиглэж, төсвөө танах асуудал бидэнд байна. Нэн яаралтай 6 сарын хугацаанд эдийн засгаа тэлэх бодлогыг танилцуулж байсан. Шинэ Засгийн газар байгуулагдаад 4 сар болоход иргэдийн хүлээлтэд нийцсэн тодорхой бодлогын шийдвэр гаргаагүй гэж харж байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онтойгоо адилхан. Бодлогын хүү 12 хувь, Монголд ам.долларын ханш өсөж байна. Дэлхийд ханш буурч байхад манайд өссөөр байна. Нийгэм, эдийн засаг руугаа чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа,

“Мэддэг, гадарладаг зүйлээ л асууя. Эрүүл мэндийн салбартаа бодлогын мэтгэлцээн гоё юм ярих гэхээр л наад захын юм ярихдаа л шууд гацчих юм. Эрүүл мэндийн салбарын бодлогыг уншихаар сэтгэл хөдөлгөх гоё үгс байна аа. Нэг өгүүлбэр дотор нэг нэгнийгээ үгүйсгэж байгаа утга хичнээн болохыг харж болно. Логик, дэс дарааллыг ойлгодог салбарын сайдтай болно. Үг хэлэхээр хэн нэгний турхиралтаар гэж ярьдаг, эмч нарын цалин гээд ярихаар хүмүүсийг босголоо гэдэггүй сайдтай болмоор байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг,

“Байнгын хорооны саналаар УИХ-ын чуулган дээр санал хураах агуулгыг л ярьж байх шиг байна. Чуулганы хуралдаанд ирц бүрдсэн байдлаар буюу сууж байгаа гишүүдийн 39 орчим нь санал хураагаад л Засгийн газрыг огцруулах болчхоод байсан учраас шинэ өөрчлөлтөөр УИХ-ын нийт гишүүдийн саналаар огцруулах, хэлэлцэх гэдэг агуулга орж ирсэн. Томьёолол өөрчлөгдөж байгаа болохоос биш огцруулах санал гаргасан гишүүдийн агуулга, өөрчлөгдөөгүй. Үндсэн хуулийн зөрчил болоогүй гэдгийг хэлье" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,

“Үндсэн хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын гишүүд тайлбарлахгүй. Хэдэн гишүүн ҮХЦ рүү очсон юм шиг байна лээ. Зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц л шийдвэрлэж, тодорхойлно. Түүнээс биш гишүүд өөрсдийнхөөрөө, өөрсдөд ашигтайгаар тайлбарлахгүй. Үүнийг олон нийтэд хууль зөрччихсөн юм шиг тайлбарлаад байгаа. Харин 13 цагтаа багтааж санал хураалтаа шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн зөрчил рүү жинхэнээсээ орж байгаа шүү" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна. Тэдгээр нөхөд маань ордон руу орж ирж чадахгүй, чуулгандаа сууж чадахгүй өдөржингөө туулайчилж байлаа. Кофе барьчхаад, тойроод гүйгээд байдаг. Эгцэлж харж чадахгүй, чуулгандаа суугаач гэхээр суудаггүй ийм нөхцөл байдлыг бид бүгдээрээ харлаа, мэдлээ, мэдэрлээ шүү дээ.

Нийгмийн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа шүү дээ. Өнгөрсөн жилийн  иргэдээсээ, сонгогчдоосоо гуйж, гуйж, гишүүн болж тангаргаа өргөсний шүлс нь хатаагүй байна.  Багш нар нь эмч нар нь ажил хаячихсан, ахмадууд маань тэтгэврээ нэмүүлэхээр гудманд гараад суучихсан, ААН-үүд нь татварын реформ, хөнгөлөлтүүдийг хийж өгөөч гээд нүдээ ширгэтэл харж байгаа шүү дээ. Ийм бодит нөхцөл байдал тулгарчихсан байхад зарим нөхдүүд маань улам л өнгөлөг болоод, улам л таргалаад, хацар нь цулцайгаад, инээд нь хүрээд л байж байна. Та нарт инээдэмтэй байж болно оо. Ард түмэнд бол ханиадам байгаа шүү. 

Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг байгаа. СХД-ийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид ажил хаяж байна. Зарим нь утсаар холбогдож байна. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна аа, гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд уйлаад ярьж байна. Энэ асуудлыг төсөв хэлэлцэх үед оруулж ирж болох л байсан шүү дээ. Ерөнхий сайдыг томилогдож байхад би анх удаа орохдоо хэлж байсан. Гишүүдтэйгээ уулзаарай, тойрог тойргоор нь уулзаарай, саналыг нь аваарай, төсөвтөө тусгаарай гээд. Наадмын дараа төсөв дээр санал авч байгаа гэхээр нь саналаа өгсөн. Бүр ямар ч санал тусгагдаагүй. Жил болгон төсвөө боож оруулж ирээд шидчихдэг. Үр дүн байхгүй. 35 жил иргэд чинь хүлээж байна шүү дээ.

Баянхошууныхан хүлээж байна, Дарь эхийнхэн хүлээж байна. Амьдрал нь яг л бахь байдгаараа, бодлого шийдвэр нь энэ хаалгыг давж өрх гэр лүү нь орж чадахгүй байна шүү дээ. Нийгмийн баталгаа нь сайжирч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ ард иргэд чинь бухимдалгүй яадаг юм. Шахалгүй яадаг юм. Үүнийг бид бүхэн одоо онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Тэгээд Ерөнхий сайдаас асууж байгаа юм.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна. Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг харагдана. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна аа, гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд багш нар уйлаад ярьж байна.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 09:55 цаг

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацаа өнөөдөр 13:00 цагт дуусна-

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх хугацаа 13:00 цагт дуусгавар болно.

Одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй хэвээр, УИХ-ын 61 гишүүн ирцээ бүртгүүлсэн бөгөөд зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар санал хураасан Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллыг Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзэж чуулганы хуралдаанд суухгүй байх үүрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй.


НЭМЭЛТ: /2025.10.17/ 07.25 цаг

УИХ-ын чуулганыг хуралдуулахаар 21 цаг хүлээж байгаа ч ирц хүрээгүй хэвээр байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд найман гишүүн чуулганы хуралдаан эхлэхийг хүлээж байна. Өчигдөр өглөөний 10 цагаас ирц авч эхэлсэн. Өнөөдөр өглөөний байдлаар 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байгаа юм. Нэмээд гурван гишүүн ирцээ бүртгүүлсэн тохиолдолд чуулганы хуралдаан эхлэх боломжтой.


НЭМЭЛТ: 23.20 цаг

-УИХ-ын гурван гишүүн нэмж ирвэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын асуудлыг хэлэлцэхээр хүлээж байна-

УИХ-ын ГУРВАН гишүүн нэмж ирцэнд орвол чуулганаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна. Одоогийн байдлаар ирц 61 гишүүн буюу 50 хувьд хараахан хүрээгүй байгаа юм. 64 гишүүн болвол 50+1 буюу асуудал хэлэлцэх тоондоо хүрнэ.

Оройн 20.00 цагаас хойш БНЭУ руу Ерөнхийлөгчтэй цуг айлчлалд мордсон Ж.Баясгалан, Б.Бейсен нар нэмж ирлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ирээд буй.


НЭМЭЛТ: 20.50 цаг

-Ирц: 18.50 цагт 55 байсан бол 20.50 цагт ердөө гурваар нэмэгдэж, танхим хоосон байна-

18.50 цагт 55 гишүүний ирцтэй байсан бол хоёр цагийн дараа буюу 20.50 цагт 58 болж ердөө гурваар л нэмэгдсэн дүр зурагтай байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр өглөө /2025.10.16/ 10.00 цагт эхэлсэн. Бүтэн арван цагийн дараах байдлаар 50 хувьд хүрэхгүй байгаа нь энэ юм.


НЭМЭЛТ: 18.00 цаг

-Г.Занданшатарыг огцруулах, Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ-

УИХ-ын чуулганы хуралдаан 18.00 цагт эхэллээ. Ирц бүрдээгүй УИХ-ын зарим гишүүд сайд, нарыг хүлээж байна. Яг одоогийн байдлаар 52 гишүүн буюу 41.3 хувийн ирцтэй байгаа юм. Өнөөдрийн чуулганаар,

гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.


НЭМЭЛТ: 17.12 цаг

-Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ 100 хувийн саналаар дэмжлээ-

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ТББХ-ны хуралдаан дээр асуулт, үггүйгээр шууд санал хурааж шийдвэрлэх горимын санал гаргасан. Горимын саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул, шууд санал хураалт явуулав.

Ингээд ТББХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэнэ.


НЭМЭЛТ: 17.00 цаг

Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ-гоор хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байсаар, үдээс хойш УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав.

Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр хуралдаж эхэллээ. Байнгын хорооны ирц 32-оос 22 байна.

Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд уншин, танилцуулж байна.

УИХ-ын дарга Б.Амарбаясгалан “Би өөрийн биеэр хүсэлтийг гаргасан. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов дараалалд оруулсан байгаа. Хүсэлтээ уншиж өгье,

Д.Амарбаясгалан миний бие УИХ-ын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7-р сарын 02-ны өдрөөс эхлэн УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдууд нь МАН-ын намын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал хуваагдалд хүргэн, ҮАБ-д сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж Төрийн эрх барих дээд байгуллага болон хууль хяналын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин, нөлөөлж  байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай.

Иймд миний бие өөрийн нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас хойш эхлээд ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж чадахгүй байсан. Иймд гаргасан хүсэлтийг маань хүндэтгэж асуудлыг маань асуулт, хүсэлгүйгээр дэмжиж өгнө үү хэмээн горимын санал гаргаж байна" гэв.


НЭМЭЛТ: 13.10 цаг

-Ирц бүрдэхгүй байсаар завсарлалаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11 цаг өнгөрч эхэлсэн ч, ирц бүрдэхгүй байсаар завсарлалаа. УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа шаардлага тавьж, удаа дараа нэрсийг дуудан зарласан ч сайд, гишүүд орж ирсэнгүй. Үдээс хойших чуулган 14.00 цагт эхэлнэ.


НЭМЭЛТ: 12.35 цаг

-Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг Үндсэн хуулийн дагуу явуулахыг УИХ-ын зарим гишүүд шаардлаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд ирц бүрдэхгүй хэвээр байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зэрэг нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын Үндсэн хуулийн дагуу явуулахыг шаардаж чуулганы танхимыг орхив.


НЭМЭЛТ: 12.07 цаг

-ТББХ-ны хураасан саналын томьёолол маргаан дагуулав-

Өнөөдөр өглөө 09:30 цагт эхэлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёолол нь Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын нэр бүхий сайд нар мэдэгдэл хийсэн юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц одоог хүртэл бүрдээгүй байгаа бөгөөд маргаантай саналын томъёоллыг хэлэлцэх эсэх нь ч тодорхойгүй нөхцөл үүсэв.


НЭМЭЛТ: 11.20 цаг

-Чуулганы ирц бүрдүүлэхийг сайд, гишүүдээс шаардаж байна-

УИХ-ын чуулганы шууд дамжуулалт:

Өнөөдөр /2025.10.16/ 10.00 цагт товлогдсон УИХ-ын чуулганы хуралдаан 11.20 цагийн байдлаар ирцээ бүрдүүлж чадаагүй байна. УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа сайд гишүүдийн ирцэндээ орохыг индэр дээрээс шаардсаар байгаа юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бейсен нарыг гадаадад томилолттой байгааг дурдав.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гэхчлэн сайд нарыг чуулгандаа орж ирэхийг шаардав.

Төсөв хэлэлцэх гэж байхад сандал суудлын асуудлаар бойкот хийхгүй байхыг анхаарууллаа.

Мөн тэрбээр, "Баян-Өлгийн гишүүд хуулиа дээдэлж, УИХ-ын чуулгандаа суу" хэмээн шаардав.


ТББХ-ны хурлын шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 10.20 цаг

-Фото: Г.Занданшатарыг огцруулахыг дэмжилгүй, ТББХ тарлаа-

Г.Занданшатарыг огцруулахыг дэмжилгүй, ТББХ тарж буй фото агшныг хүргэж байна.


НЭМЭЛТ: 10.10 цаг

-ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг 19 гишүүн буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй-

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа.

"Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Улмаар гурван гишүүн зөвшөөрч, 19 гишүүн татгалзлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.

Зөвшөөрсөн: Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр,

Татгалзсан: Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн,

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцуулахаар боллоо.


НЭМЭЛТ: 09.35 цаг

-Б.Жавхлан: Л.Оюун-Эрдэнэтэй хамт маш хүнд дөрвөн жилийг давсан. Г.Занданшатар том дэмжлэг үзүүлж байлаа-

Видео:

Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт маш хүнд дөрвөн жилийг өнгөрүүлсэн энэ үед УИХ-ын дарга байхдаа Г.Занданшатар маш том дэмжлэг үзүүлж байсныг сануулъя Б.Жавхлан “1990 онд Монгол Улс парламентын засаглалтай болсноос хойш УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын индэр дээрээс байгуулсан Засгийн газраа хамгийн их хамгаалж, хамгийн урт удаан тогтвортой ажиллуулсан байдаг юм. Өмнөх Засгийн газар 1990 оноос хойш хамгийн удаан тогтвортой ажилласан. Яагаад гэвэл Г.Занданшатар гэдэг хүн УИХ-ын дарга байхдаа энэ Засгийн Газрыг маш их дэмжиж, хамгаалж Үндсэн хуулийн тогтолцоонд хүртэл энэ өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Гэтэл тэр Засгийн газарт нь ажиллаж байсан хүмүүс нь олонхороо дэмжиж байгуулсан Засгийн газраа 100 дахь хоног дээр нь огцруулах гээд ганцааранг нь буланд шахаад, өнөөдрийн байнгын хороог хуралдуулж байна.

Өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэж буй нь нэг сандал ширээний явдал мэт боловч монголын улс төрд эмгэнэлт түүх болж үлдэнэ дээ. Засгийн газрын дундаж нас 35 жилийн хугацаанд 1.8 жил байж ирсэн. Өмнөх Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай, бусад сайд нартай маш хүнд үеүдийг хамт туулсан. Ковид, гадаад улс орнуудын дайн, түүхий эдийн үнэ өндөр байх үе, сонгуулийн ялалт гээд бүгдийг хамт туулсан нь УИХ тогтвортой байхад Засгийн газар нь энэ үеүдийг яаж туулдаг юм бэ гэдгийг л харуулж байсан юм шүү. Яриад байгаа шалтгуудыг тайлбарлаж болно оо. П.Сайнзориг гишүүн залуу, хуульч ирээдүйтэй хүн гэж би хардаг. Харин буруу ирээдүй рүү явчих вий гэж санаа зовниж байна. Би олон юм ярихгүй ээ. Энэ бүгдийг л хэлэх гэсэн юм" гэлээ.

Э.Болормаа: "Аятайхан байгаарай" гээд барьж авч зодох нь холгүй байна. Дарангуйлал руу орох гээд байгаа тул энэ ЗГ-ыг дэмжихгүй

Л.Батлут: Админерал компанийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын даргын туслахтай, гэр бүлтэй нэгдмэл сонирхолтой компани эзэмшиж байгаа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэллээ.

Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж аваад нөгөөгөө гадны хэвлэлд өгч бичүүлдэг ч байх шиг. Өнгөн дээрээ нэг их шударга дүртэй хүмүүс. Оюу Толгойн гэрээг сайжруулъя гэж дарцагласан нөхдүүд байгаа. Гэтэл Оюу Толгойгоос мөнгө аваад МОнголоо сурталчлах нэрээр гадныханд мөнгө өгөөд, мөнгө угаачихсан байгааг авлига авсан гэж хэлэхгүй өөр юу гэх юм.

Студиэ шинэчлээд янзалчихсан. Английн шигшээ багшийн хувцас хэрэглэл авч өгнө гээд  23 тэрбум төгрөг гаргачихсан. Ямар баян юм бэ. Үүнийхээ дараа яаж Оюу Толгойн өгөөжийг сайжруулъя гэж ярьж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо нь хурлаа хийж чадахаа больчихсон. Дэгийн хуулиа зөрччихсөн. Алх байгаа болохоор цохиод цохиод явчихаж байх шиг байна. Ийм зүйл хийхээ болимоор байна. Хүний мэдэх эрхийг хязгаарлахгүй, сонсгол хийдэг болсон нь зөв. Өнөөдөр манай УИХ-ын 67 гишүүн УИХ-ын даргыг нүүрснйи асуудалд холбогдоод байна гээд шаардлага хүргүүлсэн чинь нөгөөх нь сүүлдээ юу болж хувирав.

Өгсөн цаасыг нь харсан чинь дата мэдээлэл хуулаад тавьчихсан. Админерал компани Бортээгийн уурхайг 100 хувь зарж борлуулахаар гэрээ хийчихсэн байгаа шүү. Дээрээс нь Тавантолгой дээр 35 га газар авчихсан. Админерал компанийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын даргын туслахтай, гэр бүлтэй нэгдмэл сонирхолтой нэг компани эзэмшиж байгаа. Энэ Админерал компанийн гүйцэтгэх захирал нь УИХ-ын даргын ахынх нь хүүхэдтэй нэг компани хамтарч эзэмшиж байгаа.

Үүнийг хамаарал гэхгүй яах юм. Энэ дотор олон асуудал гарна. Тэгээд тендер зарлахдаа 3 удаа зарлаад, Админерал компанид нь хөнгөлттэй нөхцлөөр бүх зүйлүүдийг нь хангаж өгөөд шалгаруулчихдаг гэнэ. Та нар яах вэ байнгын хороон дээр олонх болж болохч УИХ дээр ард түмэн олонх болно.  


НЭМЭЛТ: 09.30 цаг

-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг 19 гишүүн хэлэлцэж эхэллээ-

Өнөөдөр /2025.10.16/ 09.00 цагаас товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 09.30 цагт эхэллээ. УИХ-ын 19 гишүүний буюу 59 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, "УИХ-ын гишүүн Э.Шижир, Н.Номтойбаяр нарыг томилолттой яваа, ирж байгаа" гэдгийг хэлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдахдаа байнгын хорооны гишүүд асуулт асууж дууссан. Зургаан гишүүн үг хэлээд завсарласан. Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Өнөөдөр нэрсээ өгсөн бүртгэлийн дагуу үгээ хэлж дуусгана. Үргэлжлүүлэн санал хураалт явагдах юм. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх билээ.

Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ гэх мэдээлэл бий.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-Талцал, хуваагдал бүхэнд одоо цэг тавья-

Өнөөдөр ТББХ хуралдах ёстой. Тов бөгөөд цаг тодорхойгүй. Өнөөдөр асуудлыг эцэслэхгүй л бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал хуулийн 10 хоногтоо шийдвэрлэгдэж чадахгүй. Нөгөө талд мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ч бас огцруулах бичигт МАН-ын бүлгийн олонх гарын үсэг зурчихсан байгаа.

Тэдний намын даргын төлөөх өрсөлдөөн төрийн түвшинд гарч ирээд сар гаруй болов. Одоо нэг улс орны асуудал цэгцрэх болов уу, хэн нэг нь албан ажлаа зүй ёсоор үргэлжлүүлэх болов уу гэтэл л гүрийлцэн, тал талд мэдэгдэл гаргасаар байсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийг хуваах, УИХ-ын үйл ажиллагааг доголдуулах зэрэг төрийн ордонд хальсан түвшиндээ энэ талцал, хагарал оччихоод байна.

Ялангуяа сүүлд Ерөнхий сайд Г.Занданшатар эмч, багш, ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргуулахдаа МАН-ын бүлгийг ашигласан. Энэ үедээ, албан мэдээндээ “Тэмцэл үргэлжилж байна” гэж бичсэн нь ихээхэн анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн хүлээлт шаардлагын дагуу бүлэг Засгийн газарт чиглэл өгсөн агуулгатай үйл явц өрнөсөн ч Ерөнхий сайд үүнийг "Тэмцэл" гэж тодотгосон. Улс төрийн тэмцэл хийж, багш эмч нарын цалин нэмж байна гэдэг агуулгатай зүйл бичихдээ бүр тулчихсан нь өнөөдрийн өрнөлүүдийг тодорхойлж байна.

МАН-ын бүлэг 32 ба 36 гэж хоёр хуваагдчихсан. Үүнээс болж сүүлийн хоёр хуралдаан нь дүрмийнх, эс дүрмийнх гэдгийг ч тодруулахад мэргэжлийн хуульчид тайлбар хэлэх хэрэгтэй болж ирсэн.

Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулсан шийдвэр ч өдгөө хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхийдөө МАН энэ хугацаанд УИХ битгий хэл бүлгээ хоёр хувааж, улстөржүүлж орхисон. Одоо засаж янзалъя гэвэл ихээхэн ичгүүртэй ч санаа зовмоор процессыг туулна.

Одоо энэ биш, эрх баригч, иргэдийн олонхын саналыг авсан нам өөрөө хэр тулхтай гэдгээ эцсийн мөчид харуулах ёстой болж байна.

Тийм ч учраас өнөөдөр ТББХ төдийгүй УИХ-ын чуулган ном ёсоор хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын алийг огцруулах, эс бөгөөс хоёуланг нь унагах эсэхийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

Тэгэхгүй бол МАН гэдэг нам 2027, 2028 оны сонгуульд иргэдийн олонхын саналыг хүлээж чадахгүй хоцрох, халаасны байдалд явуулж ирсэн АН-даа ялагдах мэтийн бодит эрсдэл хүлээж байна.

Нөгөө талаас төрийн эрх барих дээд байгууллага, парламентад итгэх, парламентын хараат бус шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх нь алс хэтдээ бидэнд чухал. Эс тэгвэл, талцал хуваагдал нийт парламентын гишүүдийн дунд үүрлэвэл хоёр жилд таван Засгийн газар огцруулж байгаа Францын жишээг давтах эрсдэлтэй. Хамгийн чухал суурь нь өөрөө үргэлж парламентын дархлаа. Иймд 126 өөр тархиар бодож шийдэх тулхтай сэдэв ч бас энэ мөн юм.


Мэдээллийн шууд дамжуулалтыг, төрийн ордноос зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Редакциас сэтгүүлч П.Урнаа, зураглаач С.Боргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
58 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ар түмэнд бүх зүйл ил болсоон. Амарбаясг�##�ан Оюун-Эрдэнэ нарыг ш�##�гах хэрэгтэй.

зочин
зочин
Reply to  Зочин

яг зөв

Монгол хүн
Монгол хүн

Төрийн өндөр �##�бан туша�##�д
суурь хүмүүжилгүй ,мэдлэг боловсрол сул тэгээд ажлын ямар ч туршлагагүй баахан ядаж байхад мөнгөнд аархсан сагсуу хүмүүс биеэ ч бэлдэхгүй очиж болдгийн гай нь ингэж илэрч байгаа юм!!!!

Монголын төр бол хамаагүй тэнгэрлэг байх ёстой юм аа!!!

Зочин
Зочин

Занданг биш наад гэмт хэрэгтэн Амарбаясг�##�ан, Оюун-Эрдэнэ хоёроо эхлээд огцруул!

иргэн
иргэн

МАН-ынхан Т�##�ц�##� хуваагд�##� бүхэндээ Цэг тавина гэдэг чинь Нүүрсний хулгайн том Гэмт хэрэг үйлдсэн Бүлэглэл эвлэрч байна гээд Бүлэг хулгайн Гэмт хэрэгтээ Хуулийн хариуцлага үүрэхгүй зүгээр өнгөрөх ш�##�таг, Угтаа бол МАН тарах болсон гэдгээ Хулгайн гэмт хэргээрээ харуулсан,

Зочин
Зочин

ДАРГА нарын ямбыг устгаж энгийн хүн шиг болгох хэрэгтэй.

Зочин
Зочин

Т�##�цсан чигтээ т�##�ц. Хулгайч нь хулгайчаараа ялгараад байж байг. Хулгайч байгаа нийлвэл адилхан л юм болно.

Змапочин
Змапочин

Энэ тохиролцоо юу эвлэрэлүү

дорж
дорж

Ардын намыхан шившиг болж гүйцлээ. Ийм дээрээ хүрэх байсан юм бол ингэж онигоо болох хэрэгтэй юм уу? Сандагочир, Сайнзориг, Номтойбаяр нар ч онигоо боллоо доо.

Зочин
Зочин

Хэдэн тэнэг юм �######�. Парламeнт тар

Зочин
Зочин

Уул уурхайн авилгачдын мөнгө аргагүй л хүчтэй байна аа

Лантуу
Лантуу

ЭмСиЭс ялж байна

Змапочин
Змапочин

Задка гишгэх газараа олохүй майтагнаж бнадаа ар их хүчтэй юм

Зочин
Зочин

Өнөөдөр багш нар ажил хаяж байна. Цaлингаа нэмж чадахгүй ЗГ огцрох хэрэгтэй.

Зочин
Зочин

Засгийн газараа унагахын оронд сайн шахаж ажиллуул. Энэ засгийн газрын ихэнх сайд нар сайн ажиллаж байгаа.

Зочин
Зочин

Гишүүдийг сайд болгох ийм л байд�##�д хүргэнэ

Зочин
Зочин

Oojoo zahirliin bugs doloogch jinxene pyaldaganuud bna .svg carailsan 7 gishvvncervvd!

Зочин
Зочин

Элий б�##�ай улсын цуглуулга- УИХ

Лантуу
Лантуу

ЭмСиЭс ихээхэн хүч гаргаж хур�##�д суулгаигүй байна.Ардчилсан намд ч байна

Зочин
Зочин

Хур�##�даа ирэхгүй байгаа гишүүдийг тогтоож аваад дахин сонгохгүй байх бойкот хийё э, эд нар бүүр арай хэтэрлээ

Иргэн
Иргэн

Намын , номын, насны гэсэн олон зөрүүтэй дэндүү олон хүмүүс энэ ИХ д суусан бжээ. Намгүй номтой хүнийг сонгодог ухаантай сонгогчид хэзээ бий болно тэр цагт л улс маань урагшлах бх да.

Сүхбаатар
Сүхбаатар

За яг энэ үед энэ цаг хугацаанд бол Занданшатар ЕС байх нь туйлын зөв зүйл шүү. Одоо энэ засаг огцрод дараагийн ЗГ одоогийн ЗС-ас яавч дор ЗГ бүрдэнэ шүү яш үнэндээ. Оюун-Эрдэнэ бүтэн 6 жил гаруй ЕС хийсэн бүх эрх мэдэл байсан даанч юу ч хийгээгүй ТВ-р гарах болгондоо ховч авгай шиг хов ярьж. Худ�##� тархи угаасан нэвтрүүлэг бэлдэж л цацсан бас өөрийн амьдр�##� төрөл арилжиж сайжирсан. Эрдэм мэдлэш хэл ус угсаа гарв�##�аа бодвол �##�ь ч т�##�аараа Занданшатар ЕС байсан нь хавь илүү бас ард иргэд бидэнд тустай шүү.

Дэл
Дэл

Ингээд Монголын ардын нам дуусжээ нүүрсчид яллаа

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Еээ бурхан минь. Энэ нүүрсний хулгайч гэгдсэн Амарбаясг�##�ан чинь юу гэнэ вээ. Харин ч МОНГОЛЫГ МӨХӨӨХ ЗАМАА ТА НАРААР ЗАСУУЛЖ АВЛАА ГЭНЭ ҮҮ. ҮҮНИЙ ДАРААГИЙН АЛБАН ТУШААЛ ЕРӨНХИЙ САЙД ШҮҮ ДЭЭ. ЗАСГИЙГ НЬ БАЗАЖ АВСАН ЦАГТ МУУ МОНГОЛЫГ БАЗАХ ЮУХАН БАЙХ ВЭЭ. МӨНГӨ БАЙСАН ЦАГТ БҮГДИЙГ ЧАДНА ГЭЖ БАЙГААМ БИШ ҮҮ, ТАМИНЬ ЭЭ.

Зочин
Зочин

Тохиролцоо хийжээ. Дунд нь Гантөмөр Лодой Одбаяр нар улс төр хийж нтр

Зочин
Зочин

энэ ХАМААГҮЙ БДИИН БСН. ЧУУЛГАН ДЭЭРЭЭ Л ШИИДЭНЭ ДЭЭЭ

Змапочин
Змапочин

125 өлсгөлөн м�##� хариулах хэцүүлдээ з�##�хаж хөөрхий

Зочин
Зочин

z##loo tor gatsaagch uilan dongodolgui shalguul

EhdЗочин
EhdЗочин

Dolip l###r dhopon shaajee

Зочин
Зочин

Khurelsukh p###aa ene ulsaar toglohoo odoo boli

Зочин
Зочин

Хура лд суухгүй юм бол �######�аачээ та нар

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Адеминре�##�ын Чулуунзагдыг 1 сар хорьж байна. Энэ хугацаанд сэтгэл зүйн дарамт их явуулсан байх. Арьсаа бодоод Амарбаясг�##�анын эсрэг баахан мэдүүлэг өгсөн биз. Тэр бүгдийг нь бичлэг болгоод А.Б үзүүлж нөгөөх өргөдөлдөө өөрөө өгч асуултанд хариулахгүйгээр огцрох өргөдлөө өгч УИХ ын даргынхаа суудлыг өгч ш�##�гуулахаар явж байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Гишүүдээ чуулганы ирцээ бүрдүүлээ.

Зочин
Зочин

Хүрэлсүх шүүх прокурор буюу хуулийн байгууллагуудыг эрхшээлдээ авсан -+ Зандкаг тавьж Засгийн газрын ардах эзэн нь болсон -+ Их хурлыг базсан байна. Ийм том нэг хаантай байх уу, эсвэл тэгцвэртэй Их хур�##� Ерөнхийлөгч Засгийн газартай байх уу гэдэг сонголтон дээр ирсэн. Иргэдээ сайн бод, ухаар.

Зочин
Зочин

Занданшатар �######� аа

Зочин
Зочин

ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ НЬ БАЙТУГАЙ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ТАМХИМААС БҮГДИЙГ НЬ БАРИВЧИЛЖ АВЧ ЯВАХ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАЙНА УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ ЁСТОЙ 200 ТЭРБУМЫН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ АСАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Zochin
Zochin

Zuv shde.Zandangaas odoo huleeh be.Buchsen uomaa haraad unshij chadahgui.yasan ichdeggui amitan be.Harin AB n aldaa onoogoo shalguulaad ajillah estoi.Amerukad sogtuu avaart orood. MAN chid tatvariin mungeer niseed l bsan.Uog ungeed dahin 2 zasag turluu chireed.henii erh ashig bn be.icheech MAN chid.

Зочин
Зочин

Хүрэлсүхээ буруу тактикаар л ажиллаа даа. За луучууд өөр болсоныг ойлгох хэрэгтэй, тэд зарчим ярьж байна. Занданшатар уг нь eрөнхийлөгчид тохирох хүн байсныг бүр хэрэггүй юманд наана нь хутгаад хэн ч биш болгочихлоо

Жэн
Жэн

ОДОО 14 цагаас нөгөө Амарбаясг�##�анг нь огцруулаад явах хэрэгтэй баярл�##�аа АН-гишүүдээ

Зочин
Зочин

Одоо дараагийн засгийн газры яар�##�тай ажилд нь оруулаа

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Монголчууд минь үхсэн МАН ын нүүр царай 1937 оны хэлмэгдүүлэлт өвөр зуураа тэмцэлдсээр 88жилийг ингэж өнгөрөөснийг тунгаан үхсэн МАН ыг тараахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу ?
Мөн Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)гийн бүлэглэлийг ардчилсан хөдөлгөөний тэргүүн С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Лантуу
Лантуу

Маш зөв шийдвэр.ЭмСиЭс ийн хэдэн тендер хамдаг хулгайчуудасс с�##�лаа

Зочин
Зочин

ЭНЭ МӨНХБАЯСГАЛАН ГЭХ АВГАЙГ ХАРААД БАЙХНЭЭ 1 ТИЙМ ХҮЙТЭН ЦАРИАТАЙ СЭЖИГ ТӨРМӨӨР БОЛЧИХОЖ ЖEНКО ДАНХ 2 Н УЛС ТӨРӨӨС АРЧИГДАХДАА ТУЛААД ИРЭХЭЭР ЦЭЭЖИНДЭЭ ҮРГЭЛЖ ӨС ЗАНГИДАЖ ЯВДАГИЙМУУ ЭСВЭЛ АТААРХАЛ ХОРСОЛ НЬ БУЦАЛЖ ЯВДАГИЙМУУ БҮҮБЭД ЭРХ МЭДЭЛ ИХТЭЙ НОЁДУУД ДАГАЖ ДАЛДАГНАЖ ЯВСНЫ ГОР НЬ ГАРЧ БАЙНДӨӨ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДАНА ГЭДЭГ ЯМАР ОЛИГ БАЙХАВ

Зочин
Зочин

odoo bolno doo z##l zugeer

Zochin
Zochin

УИХ тар одоо энэл үлдлээ

Zochin
Zochin

Zaluuchuudad zaigaa tavij ugtsguu

Зочин
Зочин

tor gatsaasan erguu p###a danh ene 2

Иргэн
Иргэн

Жонхуугийн бүлэглэл их хурлын эмэгтэй болон з�##�уу гишүүдээр өргөжиж байна

Мантар
Мантар

Шинэ хулгайн эхлэл үү? Шинэ а ллагын эхлэл үү? Худа лч, нүүрсний хулгайч, хамгийн гол нь гадны иргэнийг а лсан а луурчин!

Дэл
Дэл

Ингээд ардын намын Мандхай номин уянга Болормаа Амарбаясг�##�ан Булгантуяа улс төрийн карьер энэ хүрээд дууслаа

Холбоотой мэдээ

Back to top button