НИЙГЭМНийгэм мэдээ

Алаг-Эрдэнэ суманд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтоод байна

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24.0 см цасан бүрхүүл тогтжээ. Хамгийн их цасан бүрхүүл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 24.0 см, Баянхонгор аймагт 20.0 см, Увс аймгийн Хяргас суманд 15.0 см, бусад хэсгээр 0.0-14.0 см цасан бүрхүүлтэй байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 0.0-10.0 мм нойтон цас, цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Өмнөговийн Даланзадгадад 10.0 мм, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өмнөговь аймгийн Хүрмэн сум 9.0 мм, бусад нутгаар 0.0-7.5 мм нойтон цас, цас оржээ.

Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9.0 мм, Галуут 6.0 мм, Эрдэнэцогт 7.0 мм, Бууцагаан 5.0 мм, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Харйхандулаан сумдуудад 5.0 мм цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Баянхонгор аймгийн нутгаар 0.3-9.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-20 метр, зарим үед секундэд 22-24 метр хүрч ширүүсэж, цасан шуурга гурван цаг үргэлжлэнэ. Өвөрхангай аймгийн нутгаар 0.7-5.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж, цасан шуурга 4-10 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button