Хямралын үед ч алтаа зараагүй Итали одоо хожиж байна

Сүүлийн үд Итали улсын бонд, банк гэх мэт төрийн өмчит хөрөнгө зах зээлийн хямралд өртөх болсон. Харин одоо тус улс алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан санхүүгийн хувьд нэгэн таатай нөхцөлд орлоо.
Итали 1940-өөд онд нацистуудад алтаа алдсаны дараа гулдмайн нөөцөө тэвчээртэй нэмэгдүүлсээр ирсэн. Нөөцөө нэмэгдүүлэхээс гадна тус улс хэд хэдэн хямралтай нүүр тулахад алтаа худалд гэх гаднын уриалга ирж байсныг тэвчин хадгалсан юм.
Үүний үр дүнд Италийн төв банк дэлхийд гурав орох том алтны нөөцтэй болсон. Тус улс алтны нөөцөөр АНУ, Германы ард л жагсаж байгаа юм. “Reuters” агентлагийн тооцоолсноор Италийн эзэмшдэг 2,452 тонн алт нь одоогийн үнээр 300 тэрбум ам.долларын үнэ хүрнэ. Энэ нь Италийн 2024 оны ДНБ-ий 13 хувьтай тэнцэх дүн.
Италичууд алтан гулдмайд сонирхолтой болсон нь олон мянган жилийн өмнөөс эхтэй. Этрускчууд эртний Ромоос өмнө алт хайлуулах аргыг эзэмшсэн байсан. Юлий Цезарын үед аурюс нэртэй алтан зоос нь Ромын эзэнт гүрний худалдааны тулгуур болсон.

Тус улсын одоо үед баримталдаг алтны бодлого нь Италийн фашист дэглэмийн тусламжтай Германы нацистууд 120 тонн алтыг нь хураан авсан үеэс эхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Италийн алтны нөөц 20 тонн орчим болж буурсан юм.
Дайны дараах эдийн засгийн гайхамшигт өсөлттэй жилүүдэд Итали экспортод тулгуурласан эдийн засагтай улс болж, гадаад валют орж ирэх урсгал тэр дундаа ам.долларын нөөц нь нэмэгдсэн байна. Эдгээр гадаад валютын заримыг нь алт худалдан авахад ашиглажээ.
1960 он гэхэд Италийн алтны нөөц 1,400 тонн хүрсэн юм. 1970-аад онд газрын тосны үнэ ихээхэн унасны улмаас дэлхий даяар санхүүгийн тогтворгүй байдал үүссэн. Мөн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал гэх мэт хүндхэн үед Их Британи, Испани алтны нөөцөө зарж байсан бол Итали хадгалсаар ирсэн юм.
Одоо ч гэсэн Италийн Төв банк алтаа худалдах бодолгүй байгаа. Милан дахь Боккони менежментийн их сургуулийн захирал Стефано Каселли хэлэхдээ “Мөнгөний хэт тогтворгүй байдал нь барууны орнуудын төв банкнууд санхүүгийн бат бөх байдлын бэлгэдэл болох алтыг худалдан авахад хүргэж байна” гэжээ.
Лхагва гарагт /2025.10.15/ нэг унц алт түүхэндээ анх удаа 4,100 ам.доллар давсан юм. Ингэснээр алтны үнэ он гарснаас хойш 50 хувь, 2024 оны эхээс хойш 100 хувь өсөв. “Goldman Sachs” банк алтны үнийн хүлээлтээ нэмэгдүүлж, 2026 оны сүүлээр 4,900 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
alt bold gold standart shuu dee
usa dollar chine altaar batalgaajdag shuudee
mongol teghed altaa barag uguud urund orood baiga bizde
mongol gehdee archaagui yumaa tiim ih alttai baij yaj ingej amidruulj boldog baina