НИЙГЭМНийгэм мэдээ

Цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа бөгөөд өдөрт 25-30 удаагийн залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр 35 доош наснымэмэгтэй “Ж”-г “Телеграммаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”; 34 доош насны эрэгтэй “А”-н “Телеграммаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”; 37 доош насны эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”; 18 доош насны эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан хэрэг бүтгэгдсэн байна.

Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байгаа ажээ. Тиймээс "хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй" гэж Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button