Ам бүл арвуул, 8 хүүхэдтэй С.Батбаярынх: Хүүхдүүдээ харах асуудалгүй ээ, багш нарын шаардлагыг дэмжиж байгаа

Багш нар хугацаагүй ажил хаяхтай зэрэгцэж, цаг агаар хүйтэрлээ. Улирал намраас, өвөл руу шилжиж буй энэ өдрүүдэд хүүхдүүд гэртээ байж, сургууль, цэцэрлэг гэж өглөө, оройдоо даарч, хөрөхгүй нь таатай хэдий ч урт хугацаандаа бодит эрсдэлүүд дагуулж болзошгүй. Гэсэн хэдий ч олон жил төрдөө хаягдаж, хамаг муу амьдралаа чимээгүй үүрч, тэвчиж ирсэн багш нар тэмцлийн хамгийн хүнд гэж хэлж болох хэлбэрт шилжлээ. Ингэснээр хүүхдүүд гэртээ байхаас өөр аргагүйд хүрч, аав ээж, асран хамгаалагчид хүүхдээ хүнээр харуулах, аль нэг нь ажлаасаа чөлөө авах, харах хүнгүйгээр гэрт нь үлдээх зэрэг сонголтуудтай нүүр тулж байна.
Энэ үйл явдал эрх баригчдад мэдрэгдэхүйц дохио өгч, сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдэд боловсрол олгохоос гадна хамгийн аюулгүй асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нийгмээрээ мэдэрч байгаа болов уу.
Бид энэ хүрээнд ам бүл арвуулаа, найман хүүхэдтэй С.Батбаярынд болон ам бүл наймуулаа амьдардаг, зургаан хүүхэдтэй Д.Амартүвшингийнд очиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа. Энэ хоёр айл гэр хороололд, хашаа байшинд амьдардаг. Биднийг очиход С.Батбаяр том хүүгийн хамт эзгүй байв.
Эдний том хүүхэд 16 настай, бага нь хоёр ойтой. Харин Д.Амартүвшингийн том хүүхэд 12 настай, хамгийн бага нь мөн л хоёр ой гарантай. Тэд хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж, мэргэжилтэй болгохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваа гэдгээ хэллээ. Мөн олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй ч хорвоогоос мэдэрдэг "үнэгүй" аз жаргалын нэг хэмээн ярьж байна.
Б.Оюунбат: Миний эмээ 16 хүүхэд төрүүлсэн, намайг эмээ шигээ олон хүүхэдтэй болсон гэцгээдэг

-Танайх хотын унаган айл уу?
Үгүй ээ, би Дарханых. Хотод ирээд нөхөртэйгөө танилцсан, энд 16 жил болж байна. Манайх найман хүүхэдтэй, ам бүл арвуулаа амьдардаг. Хамгийн том хүү маань 16 настай. Тэгээд доошоо хоёр, хоёр насны зөрүүтэй. Хамгийн бага нь хоёр настай.
Миний хувьд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ажил хийх ямар ч зав, боломж байхгүй. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, аваад л таардаг даа. Зургаан хүүхэд сургуульд, хоёр хүүхэд цэцэрлэгт явдаг. Харин манай хүн хувиараа ажил хийж, гэр бүлээ дутуугүй сайхан амьдруулдаг.
-Ээжийн ажил бол барагдахгүй их биз?
-Өглөө хамгийн эхлээд цэцэрлэгийн хоёр хүүхдээ хүргэж өгнө. Сургуульд сурдаг зургаан хүүхдийн маань гурав нь өдөр, гурав нь өглөө хичээлтэй байдаг. Өглөө хичээл нь ордог хүүхдүүдээ аав нь хүргээд өгчихдөг. Харин би бага хоёроо цэцэрлэгт нь хүргэдэг. Бас хүүхдүүдийнхээ хичээл тарахаар очиж авна. Зөрүүлээд өдөр явдаг гурван хүүхдээ хичээлд нь хүргэж өгнө. Хажуугаар нь гэрийн ажил гээд хийх зүйл мундахгүй ээ. Нэг л мэдэхэд оройн хоолны цаг болчихсон байдаг. Ер нь өглөө долоон цаг гээд л бужигнаад эхэлнэ. Орой хамгийн эртдээ 22, 23 цагт л унтацгаана даа.
-Сургууль, цэцэрлэг тарлаа, хүүхдүүд ирлээ л бол гэр дүүрэн?
-Өө тийм, байнгын бужигнаад л.
-Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг эндээс хэр зайтай вэ?
-Сургууль эндээс 2 км зайтай байх. Цэцэрлэг нь энэ доошоо байрнууд дунд бий. Нэг их хол биш ээ.

-Олон хүүхэдтэй байхын сайхан нь?
-Зарим хүмүүс боддог байх. Яаж ийм олон хүүхэд өсгөдөг байна аа гэж. Одоо бүгд харьцангуй том болчихсон болохоор гайгүй дээ. Бараг томчууд нь дүү нараа хараад л. Дүү нар нь ах, эгч нараа харж, дагаж өсөөд, бие даагаад сурчихдаг. Айлын хоёр, гурван хүүхэд ам руугаа хоолоо халбагадуулж идэж байхад манай хүүхдүүд хоолоо ер халбагадуулж үзээгүй. Агаа, аниа нартайгаа зэрэгцэж суугаад л хооллочихно. Олон, цөөний ялгаа энэ л дээ.
-Танай хамаатнууд дунд тань шиг олон хүүхэд төрүүлсэн хүн бий юу?
-Манай эмээ 16 хүүхэд төрүүлсэн. Тийм болохоор манай хамаатнууд намайг эмээгээ дуурайсан олон хүүхэдтэй гэцгээдэг. Би ер нь багадаа ах, эгч нарынхаа хүүхдийг дандаа хардаг, хүүхдэд их хайртай байсан. Урд айл хүүхэд хараад өгөөч гэсэн ч төвөгшөөхгүй харж л байдаг, хүн төрлөө гэвэл бараг тэнд нь оччихсон баярлаад гүйж байдаг ийм л хүүхэд байлаа. Багаасаа олуулаа өссөнтэй холбоотой байх л гэж боддог.
-Багш нар ажил хаячихлаа, хүүхдүүд гэртээ байхаас өөр сонголтгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав?
-Миний хувьд гэртээ байнга байдаг болохоор хэцүү юм аа, одоо яана аа гэж бодогдохгүй байна. Тийм эцэг эхчүүд ч цөөхөн байгаа байх. Учир нь багш нарын тавьж байгаа энэ шаардлагыг зөв гэж дэмжиж байгаа шүү. Сүүлд цэцэрлэгийн хүүхдүүдээ очиж авахдаа заавал үр дүнд, хүрээрэй, амжилт гээд л гарч ирсэн.
-Улс орон, эргэн тойрны хүмүүсийн амьдрал таны нүдээр ямархуу байр, байдалтай харагдаж байна?
-Нийгэм даяараа л хэцүү байх шиг байна. Манай энэ хавиар ч ялгаагүй ээ, хэцүү хэцүү. Дээр нь олон хүүхэдтэй болохоор энэ олон аймшигт хэргүүд ар, араасаа гараад байхаар айдаг юм байна. Гайхахдаа хэдэн хүүхдэдээ оройтохгүй шүү, ингэж тэгж болохгүй шүү гээд байнга л захиж, сэрэмжлүүлж, анхааруулдаг болсон.
Өнөөдөр /2025.10.16/ цас их орж, гадаа харьцангуй дулаан байлаа. Эдний хүүхдүүд гадаа чаргаар гулгаж, цасаар голдуу тоглож л өдрийг өнгөрөөж буй бололтой. Найман хүүхдийн ээж Б.Оюунбат огт түүртсэн шинжгүй, гэрийн бүх ажлаа хийж, хажуугаар нь бага хүүхдээ ч хөхүүлээд амжив. Харин айлын томууд аавыгаа ажилд явсан хойгуур ээждээ дэм тус болж, дүү нараа ч гадаа тоглуулж байгаа харагдав. Ингээд бид дараагийн айл болох зургаан хүүхэдтэй, ам бүл наймуулаа амьдардаг Д.Амартүвшингийнх рүү хөдөллөө, тог ч тасарлаа. Энэ хоёр айл холгүй, өөд өөдөөсөө харсан уулын энгэрт амьдарцгаадаг юм байна.

Замд хорооны зохион байгуулагч эмэгтэй, "Манайд дөрвөн хүүхэдтэй 14 өрх бий. Найман хүүхэдтэй хоёр ч айл байдаг. Нэг нь сая орсон айлынх. Их цэвэрлүү, хөдөлмөрч, зан ааш сайтай залуучууд байдаг юм. Одоо очих гэж байгаа айл ч ялгаагүй ээ. Эхнэр, нөхөр хоёулаа ажил хийдэг. Амьдрах гээд зүтгэж байгаа л залуучууд. Хүүхдүүд нь харин багавтар, нас жаахан" гэв.
Д.Амартүвшингийн эхнэр Ч.Оюунжаргал: Хоёулаа ажилтай үед том хүүхдэдээ дүү нарыг нь даатгаад үлдээхээс өөр аргагүй

-Хотод хэзээ ирж суурьшив, одоо ямар ажил хийж байна вэ?
-2012 онд хотод ирсэн. Ус сувагт хоёр жил гаран ажиллаад анхны хүүхдээ төрүүлсэн. Ингээд жил дараалж гурван хүүхэдтэй болсон. Бага насны олон хүүхэдтэй учир тогтвортой ажил хийх боломж гараагүй ээ. Ингэж явсаар бага маань цэцэрлэгт орж, гурван сарын өмнөөс л цаасны үйлдвэрт ажиллаж эхлээд байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Манайх зургаан хүүхэдтэй. Том маань долоодугаар анги. Дараагийнх нь зургаадугаар анги, тавдугаар анги. Харин гурван бага цэцэрлэгт явдаг. Хамгийн багын маань дээд талын хоёр 24 цагийн цэцэрлэгт сурдаг. Нэг дэх өдрийн өглөө өгөөд, тав дахийн орой авдаг даа.
-Багш нар хугацаагүй ажил хаялаа. Та хоёр хоёулаа ажилтай гэж байна. Энэ хугацаанд хүүхдүүдээ хүнд харуулах уу, яахаар байна?
-Би долоо хоног өдөр, долоо хоног шөнө ажилладаг. Одоогоор шөнийн ээлжид гарч байгаa болохоор энэ долоо хоногтоо бол өдөр хүүхдүүдээ харчихна. Аав нь дандаа өдрөөр болохоор оройдоо хүүхдүүдтэйгээ байчихна. Хоёулаа ажилтай үед том нь дүү нараа хараад үлдэхээс өөр сонголтгүй. Энэ доор, хоёр хашааны цаана манай хадам аавынх бас бий. Эзгүйд хүүхдүүдийг маань эргэж тойрно оо. Өвлийн цагт гал, тог зэргээс айгаад байдаг юм.

-Цалин, мөнгө хэр хүрэлцэж байна?
-Өмнө нь нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. Одоо хоёулаа ажил хийж байгаа болохоор бас ч гэж нэмэртэй. Миний үндсэн цалин 1,200,000 төгрөг. Үүн дээр урамшуулал, илүү цаг нэмэгдэхээр боломжийн л санагддаг.
-Амьдралд хүрэлцэж байна уу, хүүхдийн мөнгө бас авдаг байх?
-Сургууль, цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдийнхээ бүх л юмыг шинээр авч өгөх болж байгаа юм. Амаргүй шүү дээ. Нэмээд хоол хүнс, өмсөж зүүх гээд асуудал их. Мэдээж нэг хүний цалингаар амьдардаг байхад хаанаа ч хүрдэггүй, гэхдээ болгодог л байлаа. Нэмээд хүүхдийн мөнгөөр.
-Хүүхдийн мөнгө хэр дэмтэй вэ?
-Дэмтэй байлгүй яах вэ. Сард зургаан хүүхдийн 600,000 төгрөг гэдэг их мөнгө. Гол нь зөв зарцуулах хэрэгтэй. Болиулах нь зүйтэй гэж нэг гишүүн ярьсан байна лээ. Бид чинь тэр мөнгөөр ядаж л гурил будаа, ганц хоёр хүүхдэдээ гутал хүртэл авахыг л бодож байгаа юм.
-Өвөл боллоо, хүйтэрлээ. Танайх жишээ нь дулаанаа яаж шийдсэн байна?
-Манайх нам даралтаар халдаг. Нүүрсээр галладаг хэсэгтэй. Одоохондоо хуучин түлшээ түлж байна. Шинийг нь авч үзээгүй ээ. Доор ирээд хүрэлцэхгүй дуусчхаад байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш эмч нарын ажил хаялтыг дэмжиж байгаа!! Зарим увайгүй Монголчууд улны ц�##�интай багшаар Дэлхийн дээд хэмжээний чанартай боловсрол нэхэж тэнэгтдэг шүү!!! Багшийн ц�##�инг ханг�##�ттай болгсон цагт багш мэргэжилээр өндөр мэдлэгтэй хүмүүс багшийн ажилыг хийнээ улны Монголчуудаа!! Улны ц�##�ин хөлс өгчихөөр эмч багш нараас Дэлхийн чанар шаардхаа боль!!
Олон хүүхэдтэй айлын амьдр�##� үнэхээр урам өгдөг, хүмүүс зүгээр шүүмжилдэг ч үнэндээ тэд хамгийн хүчтэй хүмүүс байдаг, үр хүүхдээ өсгөж байгаа нь эх орныхоо ирээдүйг бүтээж байна шүү
Дархан гоё хотшдээ, хотод юугаа хийнэн
Багш нарын тэмцлийг ойлгож байна аа, олон жил үнэхээр дуугүй л тэссэн хүмүүс шүү дээ, одоо ингээд босож байгаа нь зөв гэж бодож байна, үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө л тэмцэж байгаа шүү дээ
ajiltai etseg ehed ni hetsuu l baina da, harah hun oldohgui
Монголчууд бидний өв соёл түүх латин үсгээр бараг бичигдээгүй тул сэтгэгдлээ Монгол кирилл үсгээр бич ! !
Энэ олон хүүхэдтэй айлуудыг харахаар нэг л их хөдөлмөрч хүмүүс байдаг, бас хүүхдүүд нь их эвтэй сайхан харагддаг, аз жарг�##� гэдэг чинь энэ л байх даа
Baghsh nariin temtsel zuv, gehdee tur ni bas hurdan shiidverlehgui bol huuhduud hotsrogdood baina shuu, udaan sungah hereggui, buh taldaa gamshig bolohnee
Эдгээр ээжүүдийг үнэхээр хүндэлж байна, найман хүүхэд гэдэг зүгээр нэг тоо биш шүү, өдөржин хичээл, хоол, гэрийн ажил гээд бүхнийг амжуулж байна
Yag unen, uursduu bugdiig ni hiij baina shdee, tsalin gej yu ch bish, etseg ehch nar bugd zovj baina, bagsh nar ch adilhan zovj baigaa
Ene niigemd buh yum unetei bolchood baina, guril budaa hurtel nemegdsen, tegehed 1.2 sayaar ger bul tejeene gedeg bol tulam shuu
Manai duu bas 4 huuhedtei, bagsh ajiltai, odoo ajil hayaad gertee baina, huuhed harj baina, getel zeel toloh geed hetsuu baigaa gej uilj baina
Ene niigemd buh yum unetei bolchood baina, guril budaa hurtel nemegdsen, tegehed 1.2 sayaar ger bul tejeene gedeg bol tulam shuu
Bi bagsh bish ch gesen tedniig demjij baina, tur zasag ni olj harah heregtei, bagsh nartaa anhaarahgui bol bolovsrol gej baihgui bolno
Huuhed hunii duu ni ajildaa yavah gej hetsuu baina, bagsh nar ni ajil hayad, emee ni ch ovoo ni ch uzeh bolomjgui, ajil ch zugaa bish shu dee
Энэ сурв�##�жилсан хоёр айлыг үнэхээр бахархаж байна, олон хүүхэдтэй мөртлөө өөдрөг сэтгэлтэй, ажилсаг хүмүүс байна, ийм л гэр бүл Монголыг авч яваа
Bagsh nariig buruutgah hereggui, uls ni toohgui bolohoor l iim bolj baina, hichneen jil bugd ulsiin bodlogiin dutagdald daragdaj amidarsan bilee dee
Manai surguuliin bagsh nart ch gesen amar bhgui baina, huuhduud ni durlen irdeg surguuliin amidral ingeed zogsoh gej dee, haramsaltai
Эд нар шиг ээжүүд олон байв�##� улс хөгждөг юм байна л даа, гэрээ аваад л, хүүхдүүдээ хүмүүжүүлээд, гомдоллохгүй амьдрах ухаан байна
Bagsh nar ajil hayaad baina geed hun bur buruutgah yum, gehdee tedniig sonsoh heregtei, ulsad ajillaj baij heden tugrug avch baigaag ni bodood uz
Odoo ene tsas orood, huiten bolood, ger horoolold togoor halj baigaa humuus uneheer hetsuu, tog tasrahad bugd daarch baina
Нэг т�##�аасаа эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй байгаа ч нөгөө т�##�аас нийгэмд дохио өгч байна шүү дээ, багшгүй бол бидний амьдр�##� ямар байхаа ойлгож байна
Нэг т�##�аасаа эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй байгаа ч нөгөө т�##�аас нийгэмд дохио өгч байна шүү дээ, багшгүй бол бидний амьдр�##� ямар байхаа ойлгож байна
Энэ ээжийн яриаг уншаад үнэхээр сэтгэл хөдөллөө, хүнд нөхцөлд ч баяртай, аз жарг�##�тай амьдарч чаддаг байна шүү
Bagsh narig demjij baina, gehdee tur zasag ni uurchlugdduggui yum aa, hezee negen tsagt bugd martagddag, huuhduud hotsrogdoh ni l gamshig
Odoo hugjil gej yariad baigaa ch ulsaa avch yavaa humuus ni ene olon huuhdedtei eej aavuud shdee, tedniig demjih bodlogo heregtei
Bi bagsh, odoo ajil hayaltand oroltsoj baina, uneheer hetsuu baina, gehdee yamar negen niigmiin uurchlult garahgui bol bid hezeech uneldehgui
Ene tsasand huuhed gertee togloj baina gej bichsen ni goyo baina, huuhduud uul ni jargaltai baina, harin tomchuud ni setgel deer ulaan daraltai
Baghsh nar ajil hayaad baina geed zarim hun uurlaj baina, gehdee tedniig bodooroi, ted ch bas hun, amidralaa tejeeh heregtei
Olon huuhedtei zugeer l dee. Gehdee alli bolomjtoi ni gargadgui.hoolond ni hurgehed mash ih zardal heregtei togloom bish.
Монгол арван жилийн боловсрол одоо арван хоёр жил болсон..
Монгол арван хоёр жилийн боловсрол дэлхийн шилдэг боловсрол.
Дэлхийн шилдэг боловсрол олгодог багш нарын ц�##�инг нэмэхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Сайхан гэр бүл бна аз жарг�##� хүсье
Олон хүүхэд гаргах нь гэмт хэрэг. Ирээдүй гэж байхгүй.Сург�##�тын төлбөр байхгүй.Тусд нь гархад туслаж чадахгүй.Энэ бол гэмт хэрэг