Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд огцорно

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фоми албан тушаалаа хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа гэж “RBC” агентлаг пүрэв гарагт /2025.10.16/ мэдэгдсэн байна. Тус агентлаг мэдээлснээр Фоминыг Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд Василий Осмаков орлох юм.

Тэрхүү өөрчлөлтийг баталгаажуулах ерөнхийлөгчийн зарлигийг бэлдсэн гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар Фоми өөр албан тушаалд томилогдох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь Путин Батлан хамгаалахын яамд цэргийн туршлагагүй технократуудыг томилох хүчин чармайлтын нэг хэсэг гэж ойлгож болно. Тэрбээр өнгөрсөн жил Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Кремлийн эдийн засаг судлаач Андрей Белоусовоор сольсон билээ.

Энэхүү хүчин чармайлтын хүрээнд Батлан хамгаалахын хэд хэдэн албан тушаалтнууд авлигын хэргээр баривчлагдсан. Энэ нь ил тод байдлыг сайжруулах оролдлого хэмээн Кремль мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button