С.Эрдэнэболд: МАН засаглах чадамжгүйгээ хүлээн зөвшөөрч санал тавивал АН хамтарна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.

-МАН-ын Бага хурлаас хойш бүтэн сарын туршид Төрийн ордон, сошиал орчинд дэгдсэн хэрүүл маргалдагч хоёр тал суудлаасаа бууснаар дуусаж байх шиг. Гэхдээ ҮХЦ дээр маргаан үлдсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрийн тогоонд өрнөсөн үйл явдлын талаар яриагаа эхлэх үү?
-Та МАН-ын Бага хурлаас эхтэй маргаан гэж тодотгож хэлж байна. Наанаа тийм харагдаж байгаа боловч маш олон жилийн туршид бугшсан, дотогшоо толгойтой хатги шиг Монгол улсын дархлааг бага багаар сулруулж байсан зүйл илэрлээ. Өнөөдөр анх удаа таарч маргалдаж байгаа асуудлын талаар бид яриагүй шүү дээ. Нийгмийн асар том бүлэглэлийн хэлхээ холбоо, их хэмжээний мөнгө сүлжилдсэн, намын, улс төрийн явцуу ашиг сонирхол дээр гагнагдчихсан олон талт зүйлийн идээ бээр одоо л гоожиж байна. Үүнийг үнэн ба шударга ёсны хурц илдээр цавчих ёстой. Улс төрийн тулаан дөнгөж эхэлж буй хэмээн харж байна.
-Яагаад?
-Яагаад вэ гэвэл аливаа нийгмийн харилцаа зан заншлын харилцаа, зан заншлын зохицуулалт, хуулийн зохицуулалтаар хэмжигддэг. Өнөөгийн 126 гишүүнээс бүрдсэн парламентад томоохон сорилт болж байна. Ил харагдаж байгаа нь иргэдийн бухимдал, маргалдагч талуудын хэвлэлийн тулаан, дайн болоод байгаа юм шиг боловч том зургаар нь харвал Монгол улсад асар хэрэгтэй үйл явдал боллоо. Хэрэв эдгээр хүмүүс хоорондоо зөрчилдөөгүй бол энэ олон хулгай, луйвар, мөнгөний гуйвуулга, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болохуйц зүйлсийг иргэд, олон нийт мэдэж чадахгүй байсан. Тиймээс иргэдийн мэдэх эрхэд асар том орон зай нээсэн үйл явдал боллоо. Ард түмэн хожиж байгаа гэсэн үг.
Мөн тодорхой албан тушаалтай, төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн амнаас гарсан яриа хадны цуурай шиг алга болж хэрхэвч болохгүй. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн өмнө нэг л үнэн байх ёстой. Хоёр үнэн гэж байхгүй. Нэг нь үнэн, нөгөө нь гүтгэлэг.
Нэг улс төрийн нам гурав дараалж ялаад бодитой сөрөг хүчингүй байхаар тогтонги ус шиг намагшаад урсгал нь үгүй болдогтой адил чөлөөт нийгмийн үзэл санаа нэг улс төрийн хүчнээс хэт хараат болж, хулгай, луйвраа ханцуй дотроо нуусан байж.
-Төсөв хэлэлцэж дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэтэл хэрүүл маргаанаас болж хэлэлцэж чадахгүй, бараг гацаанд ороод буй. Үүнтэй зэрэгцэн багш, эмч нар хүртэл цалингаа нэмэгдүүлэхийн тулд жагсаал, ажил хаялт зарлаад байна. Ирэх оны төсвийг эргэн харж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх боломж бий юу?
-Асуудал гармагц төсөвгүй, мөнгөгүй гэдэг. Манай улс төсөв мөнгөгүй увайгүй ядуу орон биш. Төсөв ямар ч эрэмбэгүй, цэгцгүй, судалгаагүй, гарын салаагаар гоожуулсан аль нэг сэтэртний давуу тал, лоббигоор тэр хүний тойрог руу эсхүл салбар руу нь явдаг. Мөн татвар төлөгчдийн мөнгө хаалттай, нууц гэсэн тамга тэмдгийн ард зарцуулагдаж байдаг. Иргэд түүнийг нь мэдэх эрхгүй.
Зарим нь төсөв гацлаа, төрийн ажил гацлаа гэж дуугарч байна. Энэ нь нэг талаасаа үнэн ч нөгөө талаасаа хулгай илчлэгдэх боломж болж байна. Ингэснээр цаашид үүсэж болзошгүй томоохон хулгайгаас сэргийлж байж мэднэ.
-Нотолгоотой, тодорхой мөнгөний шилжүүлэгтэй, тодорхой хүмүүсийн нэртэй зүйлс явж байна гэдэг бол зайлшгүй шалгагдах ёстой гэсэн үг-

-Төрийн өндөр албан тушаалтны амнаас гарсан үг хадны цуурай шиг алга болж болохгүй гэж та хэллээ. Гэтэл галтай мэдэгдэл, баримтдаа тэд “болзошгүй” гэдэг үг ашиглаад хожим цуурай болгох гээд байх шиг…
-Хэн нэгэн хүнийг Монгол улсын шүүхээс яллаж байж л эцсийн үнэн буюу хуульд нийцсэн үнэн болно. Нөгөөтээгүүр шүүх эцэслэн тогтоогоогүй байхад хэн ч, хэнд ч ял зэм хүртээх боломжгүй. Гэтэл сүүлийн үед болж байгаа үйл явдлаас харахад барин тавин нотолгоотой, тодорхой мөнгөний шилжүүлэгтэй, тодорхой хүмүүсийн нэртэй зүйлс явж байна гэдэг бол зайлшгүй шалгагдах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Fact check” буюу баримтын шалгалтыг явуулах хэрэгтэй. Ингэж байж л цуурай байсан эсэхийг нотолно. Энэ бол хуулийн байгууллагын ажил. Үүнд хэн ч нөлөөлж болохгүй.
-Та дээр нэр дурдагдсан хүмүүсийг зайлшгүй хуулийн байгууллагад шалгагдах ёстой гэлээ. Гэтэл Д.Амарбаясгалан УИХ-ын даргынхаа суудлаас чөлөөлөгдсөн, гэхдээ гишүүн хэвээрээ байгаа. Гишүүний бүрэн эрх шалгагдахаас халхалж буй шүү дээ.
-1990-ээд оны үед зарим улстөрчид гэмт хэрэгт нэр холбогдмогц УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулж байсан удаа бий. Мөн прокурорын байгууллагаас тодорхой гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй байна хэмээн яллагдагч, сэжигтнээр татах зайлшгүй шаардлагатай гэж үзэж Үндсэн хууль зөрчихгүйн улмаас гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт тавьдаг.
Тиймээс хуулийн байгууллагаас ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүйгээр, цэвэр Монгол улсын хуулийг хэрэгжүүлж, хүсэлтийг хүргүүлбэл асуудал процессын дагуу явна гэсэн үг. Гэхдээ заавал энэ процессыг явуулахгүйгээр тухайн улстөрч улс төрийн зориг гаргаад өөрийнхөө итгэл үнэмшил, нийгэм дэх нэр хүндээ хамгаалж шалгуулахад бэлэн байна гээд түдгэлздэг улстөрчид байсан юм шүү.
-Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дараа мэдэгдэл хийхдээ “улс төрийн зориг” гарган өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж буйгаа илэрхийлсэн. Сүүлд “Энэ миний хувьд төгсгөл биш, шинэ эхлэл байх болно” гэж хэлсэн. Түүний хувьд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн нь дараагийн Ерөнхий сайд болох алхам байсан юм биш биз?
-Улс төрийн зориг бус аргагүй байдалд орсон хүний үйлдэл байсан.
Нэгдүгээрт тодорхой төрлийн гэмт хэргүүдэд нэр холбогдоод яваад байгаа учир УИХ-ын даргаасаа түдгэлзэх ёстой гэх шаардлагад 50 гаруй гишүүн гарын үсэг зурж өгсөн байдаг. Түүний даргаа энэ асуудал нэгэнт цэгцрэхгүй байгаа бол та огцрох ёстой шүү гэдэг шаардлагыг УИХ-ын 67 гишүүн өгсөн. 126 гишүүний 64 нь дийлэнх олонх болно, 67 гишүүн эсэргүүцэж байна гэдэг тэр хэмжээгээр нэр хүндээ алдсан байсан гэсэн үг.
Энэ бүхний дараа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэрэв эдгээр шаардлагыг хүргүүлээгүй байхад огцоръё гэсэн бол улс төрийн зориг байх байлаа.
-Манай намд ямар ч хагарал байхгүй. Дараагийн сонгуульд олонх болохыг горилж шийдвэр гаргахгүй. Бид сүүлийн гурван сонгуульд ялагдсан. 10 гаруй жил эрх бариагүй учир мөнгөний хулгай луйварт оролцоогүй-

-64 гишүүн бүрдэхийг хүлээсэн пүрэв гарагийн чуулганы өмнөхөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсан. Хурлын дараа “хоёуланг нь огцруулах саналд 100 хувь нэгдлээ, одоо чуулгандаа сууна” гэдгээ та бүхэн илэрхийлсэн. Гэтэл оройн чуулганд тал хувь нь л ирсэн шүү дээ. Эндээс харахад танай намын бүлэг нэгдмэл байр суурьгүй байгаа мэт харагдсан. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Бид ёс зүйтэй байна аа гэж Монгол улсын хуулийн өмнө тангараг өргөсөн. Авлига албан тушаалын хэрэгт холбогдох юм бол хуулийн хариуцлага хүлээн гэдгээ ч тангарагласан. Төрийн хоёр өндөрлөг бүтэн сарын туршид хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр байлдлаа. Асар их хулгай луйврын асуудал энд хөндөгдсөн. Энд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэх хоёр хүний хувь хүний асуудал бус Монголын төр яригдсан. Аль нэг намын даргын суудлын хайнааг хагалах гэж байгаа үйлдлийн золиос төр байж болохгүй. Үүний цаана ард түмэн, татвар төлөгчид, үндэсний ашиг сонирхол бий. Тэр утгаараа Ардчилсан нам данхар төрийн эсрэг, парламентын засаглалтай, шударга ёсны төлөө, хүнээ дээдэлсэн зарчим дээрээ зогсох уу. Зарчмынхаа өмнө нэгдмэл үнэт зүйлтэй байж чадах уу гэдэгт 34 гишүүнээс 33 нь “тэгнэ ээ” гэж хэлсэн. Иймд олонхынхоо гаргасан шийдвэрийг дагаад явна гэсэн.
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй дээр Ардчилсан намынхныг цохон дуудаж, хоёуланг нь огцруулах санал гаргачхаад хуралдаа ирсэнгүй, хуваагдсан уу гэж хардсан. Мөн мөнгө төгрөг авсан гэх зэргээр увайгүй гүтгэлэг ч явуулсан. Түүнийг нь нотлох гээд шөнөөр хуралдаа ирэх нь сонин байгаа биз дээ. Тиймээс үр дүнгийн талаар ярих хэрэгтэй. Аравдугаар сарын 17-ны өдөр нэг нь огцорч, нөгөө нь чөлөөлөгдөх үеэр Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд хуралдаа сууж, шийдвэртээ үнэнч хэвээр л байсан. Энэ л үр дүн, бүлгийн байр суурь.
-Тэгэхээр танай намд ямар нэгэн хагарал, хуваагдал байхгүй гэсэн үг үү?
-Ямар ч хагарал, хуваагдлыг хайгаад олохгүй. Наймдугаар сарын 27-нд Үндэсний бодлогын хороо хуралдаж даргаа сонголоо. Дөрөв, таван хүн өрсөлдөж нэг нь яллаа. Нөгөө хэд нь ялагдлаа шударгаар хүлээн зөвшөөрлөө. УДШ намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэж, дүрмээ мөн бүртгүүлэхээр илгээсэн. Эндээс та ямар хагарал хайж, олж чадах вэ. Бодит байдал ийм л байна.
-Ардчилсан нам маргалдагч хоёр талыг хоёуланг нь огцруулах шийдвэрт үнэнч байж чадсанаараа нийгэмд “гоё” харагдав. Магадгүй дараагийн сонгуульд олонх болж мэднэ гэгдэж буй.
-Дараа дараагийн сонгууль бодож шийдвэр гаргаж явна гэдэг амиа бодсон асуудал. Ардчилсан нам гурван сонгуульд ялагдсан. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил эрх бариагүй учир мөнгөний хулгай луйварт оролцоогүй.
Хүмүүс намуудыг шүүмжилж, үзэн ядаж болно. Гэвч парламентын засаглал гэдэг намууд хоорондоо өрсөлдөж, мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгогдож байж дараа нь алдаа гарсан тохиолдолд сонгуулийн хариуцлага тооцож байж л энэ засаглал байдаг. Хэрэв намуудыг үгүйсгэх юм бол институцыг үгүйсгэж байна гэсэн үг. Ингэснээр нэг хүний хүчтэй дарангуйлал руу гулсан орно гэсэн үг. Энэ маш эмзэг асуудал.
Би хувьдаа, аливаа улс төрийн нам эрх мэдэлд очдог шат дамжлага биш Монгол улсад өөрчлөлтийг хийж чадах, иргэд олон нийтийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол улсын өрсөлдөх хүч чадлыг нэмэгдүүлж чадах өөрийн гэсэн үнэт зүйлстэй орон байлгахын тулд бодлогыг бий болгох институц байх ёстой гэж боддог. Урт хугацаанд нэртэй, төртэй амьдарч хожим хөгшрөөд гудамжинд алхаж явахдаа хүнээр зүхүүлж, чулуу шидүүлэхгүй байх нийгмийн төлөө явах ёстой. Нам л болсон хойно маргалдах, мэтгэлцэх асуудал цөөнгүй гардаг. Гэвч хуучин шиг халаасаараа, явцуу ашиг сонирхлоороо нэгддэг байж болохгүй. Улс төрийн үйл хэрэг, хүсэл тэмүүллээрээ нэгдэх ёстой.
-Ардчилсан нам: МАН үнэхээр засаглах чадамжгүй гэдгээ олон нийтэд хүлээн зөвшөөрч, иргэд олон нийтэд зарлаж, санал тавивал засагт хамтарна-

-Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар нь дагаад унана гэх хуулийн зохицуулалт бий. Тэгэхээр дараагийн Засгийн газар байгуулагдах нь бараг тодорхой болчихлоо. ҮХЦ дээрх маргаан өөрөөр шийдвэрлэчихгүй л бол шүү дээ. АН-д шинэ Засгийн газартай хамтрах уу?
-126 гишүүнтэй парламент бол хамтарсан Засгийн газар байгуулах загварчлалтай. Мөн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор, Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалдаа дээрэлхүүлэхгүй, давхар дээл нөмрүүлэхгүйн тулд байгуулагдсан.
Засгийн газар ямар ч тохиолдолд Монгол Улсын төлөө л байх ёстой. Намаас илүү үндэсний язгуур ашиг сонирхлын төлөө эрмэлзэж, шийдлүүд нь гарч байх ёстой. Тэр утгаараа хамтрал гэдгийг огтоос үгүйсгэж болохгүй. Хяналттай байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас харахад тогтвортой байдал гэж харж болно.
Ардчилсан намын дарга, бүлгийн даргын зүгээс ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ гэвэл, эрх баригч МАН үнэхээр засаглах чадамжгүй гэдгээ олон нийтэд хүлээн зөвшөөрч, иргэд олон нийтэд зарлаж, Монгол улсын ашиг сонирхлын төлөө үүнээс өөр гарц байхгүй гэж санал тавивал Ардчилсан намын Үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлж, шийдвэр гаргана. Ингэхдээ зорилго, хийх ажлаа тодорхой болгож хамтрах боломжтой.
Хувь хүнийхээ хувьд хариулахад, бид хамтарсан санал дээр нухацтай хандах хэрэгтэй. Эрх баригч нам мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газраа удирдаад явах ёстой. Бид идэвхтэй, сөрөг хүчний байр сууринаас тооцоотой, судалгаатай, үндэслэлтэй, бодлогын сөрөг хүчин байх ёстой гэж үзэж байгаа.
-Таны бодлоор шинээр томилогдох Ерөнхий сайд, УИХ-ын даргад ямар томилогдох ёстой вэ?
-Зарим гишүүдийн зүгээс үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэж ҮХЦ-д өргөн мэдүүлээд буй. Тиймээс Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудал эцэслэгдэнэ. Тэр хүртэл одоогийн гишүүд, дарга нар үүрэг гүйцэтгэгчээр явна. Хэрэв үндсэн хуулийг буруу ашигласан гэх дүгнэлт гарвал бид асуудлыг эргэн харах байх.
Харин УИХ-ын даргад ойрын хугацаанд хэнийг дэвшүүлэхийг эрх баригч нам шийдээд УИХ-аар оруулж ирнэ. Тэр хүн Монгол улсын нийтлэг ашиг сонирхлын төлөө ажиллаж чадах, бэлтгэгдсэн, өндөр ёс зүйтэй, эрх зүй, хууль, эдийн засгийн мэдлэгтэй, өнөөдөр үүсээд байгаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалд эдийн засгаа аврах, хувийн хэвшилд боломж олгох, данхар төрийн бүтцийг танах, хууль, шүүхэд улс төрийнхөн нөлөөлдөг байдлыг хязгаарлаж чаддаг улс төрийн зоригтой субъект байх ёстой. Гэхдээ үлгэрийн баатар гараад ирэхгүй нь мэдээж. Ямар ч хүнд давуу болон сул тал бийг ойлгоно.
Харин Ерөнхий сайд гэдэг бол улсын ерөнхий менежер.
Нэг. Эдийн засгаа яаж тэлэх вэ,
Хоёр. Цоорхой хувин руу ус цутгаад байгаатай адил авлига, хулгайтай тэмцэх вэ гэдгээ мэддэг хүний хийх ажил.
-Та 2024 оны сонгуулиар анх УИХ-ын гишүүн болсон. Нэг жилийн хугацаа өнгөрлөө. Хийхийг зорьж ирсэн ажлууд, сонгогчдодоо өгсөн амлалтдаа хүрч чадаж байгаа юу?
-УИХ-ын гишүүний тангаргаа 15 сар гаруйн өмнө тавьсан. Бид төрөхдөө л албан тушаалтайгаа байсан юм шиг, мэндлэхдээ л дарга байсан мэт аяглаж болохгүй. Хэнээс хаанаас эхтэйгээ байнга санах хэрэгтэй. Бид ард түмнээс эхтэй шүү дээ. Тиймээс өдөр бүр чуулгантай ч бай, хөдөө тойрогтоо ч бай тархин дотроо “Би Монгол улсын нийтлэг эрх ашгийн төлөөх хүн шүү” гэж бодож явах ёстой. Тэгж дархлаажуулж явбал асуудалтай тэмцэж чадна.
Би өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Ингэхдээ нэлээн олон ажлыг хийж, төлөвлөж байгаа. Сар тутам тогтмол үйл ажиллагаа явуулж, Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг яаж ахиулах, сахиулах, бусад байгууллага дээр явуулж байгаа хүний эрхийн төлөөх бодлогууд дээр УИХ-аас яаж дэмжих вэ гэдэгт төвлөрч байгаа. Мөн Үндсэн хуулийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал дээр онцгойлон анхаарч буй. Тэр ч утгаараа утааны сонсголыг санаачилсан хүмүүсийн нэг.
Үүнээс гадна өнгөрсөн 15 сарын хугацаанд хэрхэн ажилласнаа сар тутам тайлан гаргаж, өөрийн цахим хуудастаа байршуулж байгаа. Энэ хугацаанд Сэлэнгэ аймагт 45, Дархан-Уул аймагт 25, Төв аймагт 18 удаа очиж ажилласан. Мөн өнгөрсөн жил тойргийнхоо 69369 хүүхдэд захидал бичиж, санаа бодлыг нь сонссон. Харин энэ жил 72330 хүүхдэд захиа бичсэн. Хариу нь эхнээсээ ирчихсэн байгаа.
Түүнчлэн улсын төсөвтэй холбоотой нэлээн ажил явуулсан. Үндэсний аудит, Үндэсний аюулгүйн зөвлөл рүү улсын төсвийг эрэмбэтэй байлгах тал дээр санал хүргүүлж, сайн засаглалын хуулийг санаачилж байгаа. Мөн бодит байдалд халууны шилийг хийж , иргэдийг оролцуулах замаар яаж асуудлыг шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Үүн дээр маш олон газрууд руу хандаж байгаа. Хүний эрхтэй холбоотой боловсролын хэлэлцүүлгийг хийлээ, Г.Занданшатар дарга руу зургаадугаар сарын 30-ны өдөр ахмадуудын тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, нэмэгдүүлэх арга замын талаар, Ж.Чинбүрэн сайд руу хорт хавдрын өвчлөлт, эмнэлгийн ажилчдын цалингийн асуудлаар, П.Наранбаяр сайд руу багш нарын цалин хангамжийн асуудлаар асуулга болон бичиг хүргүүлж ажилласан. Асуулгын хариу эхнээсээ ирсэн, хэлэлцүүлэгдээд явж байгаа.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн ярьж байгаа нь их зөв санагдлаа, одоо үнэхээр шударга ёсны тулаан эхэлж байгаа байх аа гэж найдмаар байна
Энэ хүн ярьж байгаа нь их зөв санагдлаа, одоо үнэхээр шударга ёсны тулаан эхэлж байгаа байх аа гэж найдмаар байна
Энэ хүн ярьж байгаа нь их зөв санагдлаа, одоо үнэхээр шударга ёсны тулаан эхэлж байгаа байх аа гэж найдмаар байна
Энэ хүн ярьж байгаа нь их зөв санагдлаа, одоо үнэхээр шударга ёсны тулаан эхэлж байгаа байх аа гэж найдмаар байна
Turiin undur alban tushaaltan bur huuliin umnu tentstei baih yostoi, uur yamar ch argagui
Amarbayasgalan yamar aimar huls ntr gargaad suuj baisan, odoo bol unuudur uursduu hiisen yumdaa huleeh l heregtei
Uls ornii togtvortoi baidal gej yriad bdag ch huuli durem ni heregjuulehgui bol yamar ch nemer bhgui shdee
AN iinhen ene udaa nileen yos zuitei haragdsan, hoorondoo margalgui neg uls tur hiigeesei de
Manai uls tur danharchaad bur hodlohgui bolson yum shig, zaluu gishuudiin ingej yarij bgaa n naidvar yum bna
Ene udaa bol ard tumnii medeh erh yostoi iluu niitleg bolj bna, ehleed bugd shokd orson ch odoo oilgoj bga baih
Amarbayasgalan ogtsoroh ni zov baisan, gehdee ter buh mungunii hereg todorhoiloh heregtei shuu
MAN yamar aimar tom suljee bolj urgsun yum be, baahan darga nar, gehdee uls n hezeenees avilgiin oron bolson be
Zandanshatar ch bas togtvortoi gants neg hun shig haragddag bsan ch, odoo barag bugd ni hamaatai bolj bna
Irgenii huvid bid yamar negen shalguulalt uneheer bodit yavagdah n deer, bolzoshgui geed bugdiig bulaagaad duusgah ni shudarga bish
AN iinhen ene udaa sain haragdaj bga, ydaj l niigemd naidvar turuulsen
Amarbayasgalan ogtsorson ni shine ehlel bish ee, bur tegeed daraagiin alhamdaa beldej bga bol arai heternee
Mongol uls yaduu bish gedeg unen shuu, tsaana ni mungutei ch teriig zov ashiglaj chadahgui bga ni gaihamshig
Irged medeh erhtei, tegeed l odoo bugd ni sonsoj medej bgaa n mash tom ahits
Tsuuriantai medeelel bur “bolzoshgui” geed daragdaj duus#ag, odoo bol tseejind bish huuliin gazar yavah tsag
Niigemd hiisen buhnii toloo huuliin umnu hariutslagatai bh yostoi, ard tumen yaduu bgaad uls turiin toglolt hiij bolohgui
Zarimdaa AN iinhen yagaad ingej yduu hargis haragdaad bdag bsn, harin odoo bodlogo yarij ehelsen ni goy bn
Mungunii shiljuuleg, barimt bugd il bolchihdog bol yaj ch nuuhgui shdee
Zov yum yarij bga, gehdee boditoor ni heregjuuldeg humuus bna uu gedeg ni asuudal
Mongolchuud odoo neg ni negiig gutaahaa boli, huuliin daгуу yavj bh ni chuhal
Ene yariltslagaas harahad zaluu gishuud uls turiig uur talaas ni harj bgaa yum bn
Manai uls turiin baiguullaguud bugd ni uur uuriin ashig sonirhol deer yavaa, tedniig ni il bolgoh heregtei
Mongol ulsad avilga bol uguumur bish emgeg bolson, odoo l taslah tsag irsen
Ардчилсан нам шинэ засагт хамтарв�##� сайнаа үзэхгүй
АН хулхи бөгөөд чадамж муу гишүүдтэй хамтарч болохгүй МАН дангаараа засагла!!!
Номтбаярыг ч оруулж хэрэггүй МАН д чадамж мэдлэгтэй з�##�уус олон EСл чух�##� даа
Одоо хамтраад засгаа барьдаа. МАН дангаараа засаглаж чадахгүй юм бн
Хүүк огцроогүй цагт хямр�##� удаан үргэлжилнэ
АН төр барьж чадахгүй, хамтарч чадахгүй нам гэдгээ тодорхой харуулсан. Оюун-Эрдэнийн ЗГ-тай хамтарсан чигэээрээ ажилласан бол одоо маш их дэвшил хийх байлаа шүү дээ. Энэ ажилд дундуур нь хар муур гүйчихлээ. Одоо яая гэхэв. УИХ-ын дарга, Ерөнхий сайд огцорсон ньч үүний үргэлжлэл байж болно. Ер нь гадна дотнын сөрөгхүчин их бна аа. Амьдр�##� тэмцэл ю м хойно сайныг л авчирна. АН арай эрт гуяа �##�гадаж бна. Дараагийн сонгууль хүртэл зай ч бна лай ч бна. ХАрин төрийг цаашид улам хямруулна гэж бодож байгаа бол санасны чинь гарз.