“Бидэнд хаан байхгүй” нэртэй Трампыг эсэргүүцсэн жагсаал АНУ-д боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн “Бидэнд хаан байхгүй” жагсаал бямба гарагт /2025.10.18/ болсон байна. Жагсаалд оролцсон хүмүүс Трампыг авторитар хандлагатай алхмууд хийсэн гэж үзжээ. АНУ даяар 2,600 орчим байрлалд тэрхүү жагсаалыг явуулахаар төлөвлөсөн байсан юм.
Жагсаалыг “Indivisible” нэртэй, прогрессив үзэлтэй байгууллага ахлан явуулжээ. Тус байгууллагыг хамтран үүсгэн байгуулсан Лиа Гринберг “Бидэнд хаан байхгүй гэж хэлээд тайвнаар жагсахаар өөр илүү Америк зүйл гэж үгүй” гэсэн юм.
Трамп тэрхүү жагсаалын талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Гэхдээ тэр баасан гарагт /2025.10.17/ “Fox Business” телевизэд ярилцлага өгөхдөө “Тэд намайг хаан гэж хэлж байна. Би хаан биш” гэж хэлжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон “Бидэнд хаан байхгүй” жагсаал нь АНУ-ыг үзэн ядах жагсаал гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг өвгөн