СПОРТ

Казах күрес бөхийн анхдугаар УАШТ амжилттай өндөрлөлөө

Өчигдөр буюу энэ сарын 9-нд спортын төв ордноо болсон Казах күрес бөхийн анхдугаар УАШТ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 15 байгууллагын 254 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Жин тус бүрд түрүүлсэн бөхчүүд 500 мянган төгрөгийн шагнал хүртсэн бөгөөд үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг, дэд байрийн эзэн 500 мянган төгрөг, гутгаар байрын эзэд тус тус 250 төгрөгийн эзэд болсон юм.

арин багийн дүнгээр “Эрч” спорт хороо тэргүүлж, дэд байрыг “Сүлд” спорт хороо, гутгаар байрыг “Хилчин” спорт хороо тус тус хүртлээ. Мөн тэмцээний нээлтийн үеэр “Аравт” хамгаалалтын албаны ерөнхий захирал Б.Төрмөнхийг “Азийн Казах Күрес бөхийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр өргөмжилж, батлаж бичгийг гардуулав. Мөн “Олон Улсын Казах Күрес бөхийн холбоо”-ны гадаад хамтын ажиллагааны зөвлөх Улан Рысхулыг МҮОХ-ны “Алтан Од”-оор шагналаа.

Жин жингийн шилдгээр тодорсон тамирчид ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм. Харин өнөөдөр эрхээ авсан тамирчдын зардлыг “Азийн Казах Күрес бөхийн холбоо”-оос бүрэн даахаар болсныг мэдэгдсэн билээ. Ингээд жин жингийн шилдгүүдийг танилцуулъя.

55 кг-ийн жинд

1.    А.Хатансайхан - “Эрч” спорт хороо

2.    У.Айдынбек- “Өлгийн хүчтэн”

3.    К.Ёолк - “Сүлд” спорт хороо

4.    Б.Хишигбаатар- “Хилчин” спорт хороо

60 кг-ийн жинд

1.    Б.Сүхбат -“Эрч” спорт хороо

2.    Л.Өнөболд -“Эрч” спорт хороо

3.    Э.Энхболд – “Говийн хүчтэн”

4.    Л.Сундуй – “Женко”

66 кг-ийн жинд

1.    Б.Эрдэнэбаяр- “Шинэ бадрах” дэвжээ

2.    М.Тогтохбаяр – “Хилчин” спорт хороо

3.    Г.Болдбаатар – “Эрч” спорт хороо

4.    М.Идэрхүү- “ЖЕНКО” КЛУБ

74 кг-ийн жинд

1.    С.Баяртүвшин – “Эрч” спорт хороо

2.    Р.Алтаннаран – “Хилчин” спорт хороо

3.    Д.Төмөрхүлэг – “Хилчин” спорт хороо

4.    Г.Балсанлхүндэв- “Хилчин” спорт хороо

82 кг-ийн жинд

1.    Б.Гаажадамба – “Эрч” спорт хороо

2.    А.Батсуурь- “Хилчин” спорт хороо

3.    Т.Баттөмөр- “Сүлд” спорт хороо

4.    Б.Алтансүх – “Хилчин” спорт хороо

90 кг-ийн жинд

1.    Б.Тэнгис- “Эрч” спорт хороо

2.    О.Ууганбаатар- “Сүлд” спорт хороо

3.    Э.Түмэннасан- “Эрч” спорт хороо

4.    Ж.Өтеген - “Өлгийн хүчтэн”

-100 кг-ийн жинд

1.    Э.Мөнхжаргал – “Сүлд” спорт хороо

2.    Г.Ганбаяр – “Шинэ бадрах”

3.    Г.Алтанбагана-  “Эрч” спорт хороо

4.    Ж.Дэлгэрсайхан-  “Хилчин” спорт хороо

+100 кг-ийн жинд

1.    Х.Цогтгэрэл – “Хилчин” спорт хороо

2.    Э.Энхбат - “Эрч” спорт хороо

3.    Б.Сугаржаргал – “Эрч” спорт хороо

4.    Н.Мустафа -“Өлгийн хүчтэн” дэвжээ

Үнэмлэхүй жинд

1.    Б.Өнөржаргал -“Хилчин” спорт хороо

2.    Х.Цогтгэрэл - “Хилчин” спорт хороо

3.    Г.Алтанбагана – “Эрч” спорт хороо

4.    Э.Тулга - “Хилчин” спорт хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button