Улс төрийн мэдээ
Маргааш Хянан шалгах түр хорооны хуралдаанд "Оюу Толгой" ХХК-ийн төлөөллүүд оролцохоор товлогджээ
Маргааш буюу мягмар гарагт /2025.10.21/ “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг Хянан шалгах түр хорооны хуралд оролцохоор товлогджээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдлын ахалж буй уг Хянан шалгах түр хорооны өмнөх хуралдаанд “Оюу Толгой” ХХК-н төлөөллүүд ирээгүй. Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хийсэн мэдээлэлдээ Монголын талаас 7 жил тутам хүүг бууруулах агуулгыг хөндөх хугацаа энэ онд дуусгавар болно гэх мэдээллүүдийг үгүйсгэж, ирэх оны 1-р сарын 1-ээс хэлэлцээ хийж эхлэх боломж бүрдэж байгаа гэсэн юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батнайрамдал мэтийн хөөрүү, сагсуу, боловсролгүй харанхуйчуудыг төрдөө бүү оруулаа!! Дэлхийн шившиг болж гүйцлээ ш дээ!