УЛС ТӨР

Түр хорооныхоо хугацааг СУНГАХЫГ ХҮСЭЭГҮЙ түр хорооныхон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асууж үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад 61 гишүүнээс 36 нь буюу 59 хувь нь дэмжсэнээр зургаан сарын хугацаатайгаар сунгалаа. Харин 25 гишүүн дэмжээгүй юм.

Хамгийн сонирхолтой нь дэмжээгүй 25 гишүүн дотор Хянан шалгах түр хорооны гишүүд өөрсдөө багтсан нь анхаарал татаж байна. Тодруулбал, Ш.Адьшаа, Б.Бейсен, Ц.Анандбазар нар татгалзсан кноп дарав.

Тэд юуны учир хийж байсан ажлаасаа татгалзаж, "Хянан шалгах түр хороо"-гоо цааш ажлуулахыг хүссэнгүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Нүүрсний хулгайн асуудлыг гүн гүнзгий ухахаас айсан уу, ингээд зогсоход болно гэж үзэв үү.

Одоогоор Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд болон Ш.Адьшаа, Ц.Анандбазар, С.Ганбаатар, Б.Бейсен, Т.Доржханд гэсэн гишүүдээс арай дорвитой дуугарч байгаа нь Т.Доржханд гэж хэлж болно. Тэрбээр, нийгэмд ямартай ч нүүрсний хулгайн хохирол 40 гаруй их наяд гэдэг тоог гаргаад шидчихсэн.

Одоо Хянан шалгах түр хороо нь үүнийгээ батлах гэж эсвэл худал гэдгийг тогтоох гэж эцсийг нь үзэхээс сонголтгүй болов оо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 14:12

Ха ха наад өлөн новшнууд чинь хулгайч л байна.

Зочин
Зочин
2022-12-08 14:39

Ugaasaa ur dungui ajlaar yadag yum ingej nugliin nudiig gurilaar huuraad yahav bolii l gej bodoo biz

Зочин
Зочин
2022-12-08 14:46

Ugaasaa ur dungui ajlaar yadag yum ingej nugliin nudiig gurilaar huuraad yahav bolii l gej bodoo biz

Зочин
Зочин
2022-12-08 14:46

Mai shuu

сонгогч
сонгогч
2022-12-08 14:54

Тат##зсан 25 гишүүний нэрсийг зарла, тэд нүүрстэй холбоотой болоод ш##гуулах дургүй байна

Холбоотой мэдээ

Back to top button