Украины цохилтын улмаас ОХУ-ын үйлдвэр Казахстанаас хий хүлээн авахаа зогсоожээ

ОХУ-ын Оренбург мужид оршдог дэлхийн хамгийн том байгалийн хий боловсруулах үйлдвэр Украины цохилтод өртжээ. Үүний улмаас тус үйлдвэр Казахстанаас байгалийн хий хүлээн авахаа зогсоосон гэж Казахстаны Эрчим хүчний яам ням гарагт /2025.10.19/ мэдэгдсэн байна.
Оренбургийн амбан захирагч Евгений Солнцев мэдэгдэл хийхдээ дроны цохилтод өртсөн тул үйлдвэрт гал гарч, хэсэгчилсэн гэмтэл гарсан гэжээ. Коммерсант агентлаг үйлдвэрийн операторыг иш татан мэдээлэхдээ галыг хэсэг хугацааны дараа мэдээлсэн юм.
Украины тал мэдэгдэл хийхдээ Оренбург дахь байгалийн хийн үйлдвэрээс гадна Самара бүсэд байрладаг газрын тос боловсруулах байгууламжид цохилт өгсөн гэжээ. Наймдугаар сараас хойш Украины арми ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбарын дэд бүтцэд өгөх цохилтоо эрчимжүүлсэн. Оренбургийн байгууламж нь жилд 45 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулах хүчин чадалтай үйлдвэр. Тус үйлдвэр Оренбург болон Казахстаны Карачаганак ордоос хийн конденсатыг боловсруулдаг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.