УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Их суудлын хуралдаанд оролцох 9 гишүүний 6 нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын "нөлөө"-тэй ба эл шийдвэр тусгаар тогтнолын баталгаа

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг тодорхой албан тушаалтнуудыг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг шууд Их суудлын хуралдаанаар хэлэлцдэг хуультай байна.

Энэ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маргааш дэнсэлнэ.

Их суудлын хуралдаанд оролцох есөн гишүүний зургаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын "нөлөөтэй"

Үндсэн хуулийн цэц өөрөө есөн гишүүнтэй, Их суудлын хуралдаан нь 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгвэл, Ерөнхий сайдын асуудлыг маргааш есүүлээ хэлэлцэх аж.

Энэ есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвын УДШ-ээс санал болгон томилдог юм. Тэр бүтцээр нь харвал,

УИХ-аас: Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон

Ерөнхийлөгчөөс: Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа

УДШ-ээс: Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар, О.Мөнхсайхан нар томилогджээ.

Г.Баясгалан, Л.Өлзийсайхан. Ц.Цолмон нарын хувьд УИХ-ын даргаар Г.Занданшатар байх үед орж ирсэн хүмүүс байна. Жишээ нь, Л.Өлзийсайхан Г.Занданшатарын тамгын газрынх нь ажлын албаны дарга байсан.

Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа нарын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед, харьцангуй сүүлд томилогдсон хүмүүс байна. Б.Болдбаатар мөн л Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед дэргэд нь ажиллаж байсан бол, Р.Батрагчаа нь шууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх байсан.

Харин УДШ-ээс санал болгосон Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар нарын хувьд 2021 оны үед томилогдсон, өмнө нь төрийн, улс төрийн алба хашиж байгаагүй намтартай. О.Мөнхсайханы хувьд 2018 оны ҮХНӨ-ийг хийхэд Г.Занданшатарт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.

Бүрэлдэхүүний хувьд харахад есөн гишүүний дор хаяж зургаа нь өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нөлөөнд байж болох хүмүүс юм. Мэдээж ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэлцдэг, Үндсэн хуулийн шүүх болсон, хамгийн том байгууллага. Улс төрөөс хараат байх ёстой. Гэвчиг ҮХЦ-д мэдээлэл өгдөг, цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчлөө гэдэг, түүгээр нь Үндсэн хуульдаа нэмэлт оруулаад явдаг зүй тогтлыг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан байдаг.

Хуралдаанд нэг өдөр үлдсэн ч итгэмжилсэн төлөөлөгчид томилогдоогүй байна

Их суудлын хуралдаанд маргаан гаргасан тал ба Үндсэн хууль зөрчсөн гэгдэж байгаа талууд өөрсдийн итгэмжилсэн төлөөлөгчийг оруулна.

Хуульд заасанчлан, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь:

1/ Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан иргэд, эрх бүхий албан тушаалтан, байгууллага, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хууль, бусад шийдвэрийг гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтан;

2/ албан тушаалын байдлаар буюу зохих журмын дагуу томилогдсон итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч байна.

Одоогийн байдлаар буюу хуралдаан болохоос нэг өдрийн өмнө ҮХЦ-д хандсан Засгийн газар тал ба Үндсэн хууль зөрчсөн гэгдэж буй Х.Булгантуяа, П.Сайнзориг нарын талаас хэн итгэмжилсэн төлөөлөгч болж, Их суудлын хуралдаанд орох нь тодорхойгүй байна.

Үндсэн хуулийн цэц ба тусгаар тогтнол

Ерөнхий сайдын талаас ҮХЦ-д хандахдаа, Үндсэн хуулийн гурван заалт зөрчигдсөн байж болзошгүй гэж үзсэн.

Тухайлбал:

Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг

Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг

Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус үндэслэл болгосон юм.

Үүнээс Ерөнхий сайдыг огцруулах, томилох тухай заалт нь хамгийн гол. 2019 онд энэ заалтад "нийт гишүүний олонх" гэж үг нэмэгдсэн. Энэ бол өмнө нь хуралдаанд оролцсон цөөн гишүүдийн олонхоор Засгийн газраа огцруулчихаад байсан учир босгыг өндөрсгөх гэсэн зорилготой нэмэлт. Үүнийг 2019 оны ҮХНӨ-ийн тайлбарт дурджээ.

Харин УИХ-ын нийт гишүүний олонх гэдэгт ТББХ-гоор хэлэлцэхгүй буюу явдаг процессыг алгасахгүй гэсэн үг биш. Бүхий л асуудал байнгын хороогоор орж, түүний гаргасан санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх замаар хэлэлцэгддэг, энэ нь өөрөө процесс гэдгийг зарим хуульчид тайлбарлаж байгаа. Энэ ч үүднээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж.

Нөгөө талаас "дэмжихгүйг дэмжье" гэсэн саналаар санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж тайлбарлаад байгаа.

Ямартай ч Их суудлын шийдвэр эцсийнх байдаг. Нэгэнт лхагва гарагт хуралдаж, эцсийн шийдвэр нь гарах асуудалд Ерөнхийлөгч давхардан хориг тавьж үзүүлсэн. Хоригийг хэлэлцэхээс өмнө ҮХЦ нэг тийш шийдчихнэ. Иймд ямар ч нөлөөгүй, харин өөрийн байр суурийг илэрхийлсэн, ҮХЦ-д бас нөлөөлөх гэж оролдсон хориг гэж харагдсан.

Хуулийн хэм хэмжээг эвдэх тусам л тусгаар тогтнолоо алдах эрсдэл рүү явж байдаг. Ялангуяа Үндсэн хуулийг манасан шиг манах ёстой. Тэнд ямар нэг өнөө, маргаашийн давуу ба сул тал үйлчилж болдоггүй. Тийм ч учраас цэц бас түүхэнд үлдэх шийдвэр гаргах юм.

Цэцийн хуралдааныг товлохоос өмнө бэлтгэх 11 шаардлага хангагдсан уу?

Түүнчлэн холбогдох хуулийн 23-р зүйлд, “Цэцийн хуралдаанд бэлтгэх” гэж заасан.

Үүгээр бол дараах 11 зүйлийг бэлтгэж дууссаны дараа, хуралдааныг товлоно. Гэтэл бямба, ням гарагт эдгээрийг бэлтгээд, даваа гарагт тов зарласан гэхэд хангалтгүй дүр зураг харагдаж байгаа.

Тухайлбал:

1/ маргагч талуудад өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын, хуулбарыг гардуулж, маргаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэх;

2/ маргагч талуудад энэ хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, Цэцэд шинээр нотлох баримт гаргахад нь туслах;

3/ маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчийг асууж, тайлбар, тодорхойлолт гаргуулах;

4/ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах;

5/ маргаантай холбогдол бүхий албан тушаалтан бусад хүмүүсийг асууж тодорхойлолт авах;

6/ шаардлагатай бол эрдэмтэн, мэргэжилтэн оролцуулах, тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулах, дүгнэлт гаргуулах;

7/ гэрчээс тодорхойлолт авах;

8/ нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, нэг өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд хоёр буюу хэд хэдэн өөр шаардлага тавьсан бол тэдгээрийг тусгаарлах тогтоол гаргах;

9/ маргагч талууд харилцан ойлголцож өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал нь шаардлагаасаа сайн дураараа татгалзвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тогтоол гаргах;

10/ цугларсан бичиг баримтад үндэслэн Цэцийн хуралдааны шийдвэрийн тэмдэглэх, тодорхойлох хэсгийн төслийг бэлтгэх;

11/ маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажиллагаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ улс төрчид бүр өөрсдийн хүмүүсээ Цэцэд томилдог системээ л өөрчлөхгүй бол хэзээ ч шударга тогтолцоо тогтохгүй байна

Зочин
Зочин

Хууль бол хууль, хэн ч дээгүүр нь гарах ёсгүй, тэгээд л ҮХЦ яг Үндсэн хуулиа баримтлаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин

Цэц гэдэг чинь улс төрөөс ангид байх ёстой байгууллага байт�##� одоо бүр хэнд үйлчилж байгаагаа мэдэхээ больсон юм шиг байна даа үнэхээр итгэл төрөхгүй байна

Зочин
Зочин

Tsaad tald n huvi hunii sonirhol, alban tushaal, hariltsaa orood irheer yamar ch shudarga shiidver garahgui dee

Зочин
Зочин

Uls turiin noloo gedeg zuil ulam ihseed l bh shig tsag ni irsen bh huuliin baiguullaguudaa tseverle

Зочин
Зочин

Улс төрийн хүрээнд иймэрхүү том асууд�##� яригдаж байхад жирийн иргэдийн дуу хоолой бүрэн тасарсан байна даа

Зочин
Зочин

Ene tsag ueiin shudarga yosnii asuudal bolj bna uneheer tsets zuv shiidver gargah heregtei

Зочин
Зочин

President, PM hoyulaa uur uurin nuluutei gishuudee tsetsed suulgatsan yum bol yaj ch bodson shudarga garaltai baihgui

Зочин
Зочин

Yag unendee ene uls toriin toglolt ard tumnii itgeliig barj duuslaa hugjliin toloo bish erh medliin toloo temtsej bn

Зочин
Зочин

Хамгийн инээдтэй нь итгэмжилсэн төлөөлөгчид нь хур�##�даанаас нэг хоногийн өмнө ч тодорхойгүй байгаа гэнэ үү ямар улс вэ

Зочин
Зочин

Ardiin zasag, erh medel, undesnii ev negdel gej yarij bhdaa ted bugd l ard tumniig boddog gj itgehgui bna

Зочин
Зочин

Энэ хэд дотор мэдлэг чадвар татлаа түлхээгүй ганц нь Гангабаатар. Бусад нь хэцүү дээ. Са лбартаа танигдаагүй хэдэн хүнийг татаасаар крандсан. Энхтуяа гэхэд Ховдынх тул Бямбацогт хуулийн сайд болоод газрын дарга болгож бсн, Энхтуяа бас Содбаатартай их найз, татуулж цэц рүү орсон. Өлзийсайхан бол Занданшатар болон Лүндэндорж багшийн үнэнч хүн нь. Эрдэнэбулган уг нь гайгүй хүн гэвч eрөнхийлөгчийн Бямбажарглын үгнээс гарахгүй илт хууль бус юм хийж чадахыг нь тэр жил цэц дээр жeнког унагахад харагдсан. Баясга лан ч яахав одоо хугацаа нь дуусч байгаа Хүрэлсүхэд үйлчилж байгаад Одбаяр шигээ нэг элчинд явчих л санаатай бгаа хүн. Өөрт хэрэгтэй та л руу л гүйнэ. Цолмонг бол М.Энхболдын шахаасаар Занданшатар нэг ажилтай болгосон тул яаж шийдэх нь тодорхой. Оюукаас өсөө авахдаа баярлах биз. Мөнхсайхан бас eрөнхийлөгчийн Бямбажарга лын үгээр л явдаг хүн

Монгол иргэн
Монгол иргэн
Reply to  Зочин

За2 көөркиймаа доо

Зочин
Зочин

Цэц гэдэг чинь улс төрөөс ангид байх ёстой байгууллага байт�##� одоо бүр хэнд үйлчилж байгаагаа мэдэхээ больсон юм шиг байна даа үнэхээр итгэл төрөхгүй байна

Зочин
Зочин

Цэц гэдэг чинь улс төрөөс ангид байх ёстой байгууллага байт�##� одоо бүр хэнд үйлчилж байгаагаа мэдэхээ больсон юм шиг байна даа үнэхээр итгэл төрөхгүй байна

Зочин
Зочин

Цэц гэдэг чинь улс төрөөс ангид байх ёстой байгууллага байт�##� одоо бүр хэнд үйлчилж байгаагаа мэдэхээ больсон юм шиг байна даа үнэхээр итгэл төрөхгүй байна

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр эцсийнх гэдэг болохоор ард түмэн бидэнд итгэхээс өөр аргагүй болж байна даа

Зочин
Зочин

Zasgiin gazar nuguu bulgantuyagiin taldaa yamar ch itgemjilsen hun gargahgui geed suuj bval tsets yaj zuv shiidver gargah ve

Зочин
Зочин

Хуульч хүн шударга байж гэмээнэ төр хүчтэй байна гэж боддог даа гэтэл одоо бол хэн хэнийгээ хамга�##�аад л байна

Зочин
Зочин

Ямар ч байсан маргаашийн шийдвэрийг ард түмэн анхаар�##�тай харж байгаа шүү Цэц ээ битгий улс төрд автаарай

Зочин
Зочин

Цэцийн хур�##�дааны өмнөх 11 шаардлага биелээгүй гэвэл тэгээд яах юм бэ хууль зөрчөөд хур�##�даж болох уу

Зочин
Зочин

Tsets ooroo undesnii ayulgui baidald noloolj boloh shiidver gargaval yaah uu ter ued hen hariutslaga huleeh ve

Зочин
Зочин

Ард түмэн хуульд итгэх итгэлээ �##�даж байгаа цагт төрийн тогтолцоо ганхана шүү

Зочин
Зочин

Zandanshatar ogtsruulah eseh ni chuhal bish gol ni undesnii huuliin daguu yavaa eseh ni chuhal shdee

Зочин
Зочин

Цэц өөрийн нэр төрөө хамга�##�ахын тулд л энэ удаа үнэхээр хуулийн дагуу шийдэх ёстой шүү түүхэнд үлдэнэ шүү

Зочин
Зочин

O.Munkhsaikhan gej hun Zandanshatart zuvluh hiij bsan gej bn tgd odoo tsetsed suuj bn shudarga gj uu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөвлөх байтугай Зандангийн тамгын газрын дарга байсан хүүхэн нь хүртэл цэцэд шургасан

Зочин
Зочин

Mongold undesnii huuliin deedlel gej zuil uldehguin dawhar deer garlaa iim bval yugaar ch hugjij chadahgui

Зочин
Зочин

Yag unen, undesnii huuliin tsets bol tusgaar baiguullaga baih estoi, odoo bol daraalalaar n tomilogdson humuus

Зочин
Зочин

Дашб�##�барын хүү аавтайгаа мөн адилхан юмаа. Яг л канондсон юм шиг.

Зочин
Зочин

sainzorig proro ene ulsuudiig shuumjleed muulaad bluu ednii deer um bhoo ter g###g

Зочин
Зочин

Нэг хүний дарангуйл�##� жинхэнэ утгаараа тогтлоо доо

ган
ган

Шударга ёс хэрэгжих боломж байхгүй. Томилсон дэмжсэн ноёныхоо төлөө л толгой нь бөнжигнөнө. Тийм учраас тэндээс сайн зүйл хүлээх хэрэггүй.

Зочин
Зочин

Сугардаггүй Сугар гээд цэцэд их гарын хулгайч нар л байдаг гэж ойлгоод байгаа

Зочин
Зочин

Цэц, дээд шүүх н.м.байгууллагууд манай дампуу төрийн үед байх хэрэггүй юмдаа. Бүгд хараат !

Зочин
Зочин

Булгантуяа Үндсэн хууль шууд зөрчсөн хууль бус томъёоллоор сан�##� хура�##�тыг явуулсан гэж Нарангэрэл хуульч, иргэн Ламжав, Дээд шүүхийн дарга асан Лүндэндорж зэрэг олон хуульчид хэлсэн. Ийм илэрхий хууль бус үйлдлийг цэц шууд л буруу гэдгийг нь угаасаа дүгнэлт гаргана. Угаасаа л буруу юм чинь. "Байнгын хорооны дэмжээгүй сан�##�ыг дэмжье" гэж ш�##� буруу томъёоллоор сан�##� хураасан. Үндсэн хуульд с�##�аа утгагүй маш тодорхой "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье" гэсэн томъёоллоор сан�##� хураахыг заасан байдаг юм байна лээ.
Одоо Булгантуяаг УИХ гишүүнээс нь эргүүлж татах байх. Сан�##� хураахын өмнө гишүүд хэлээд байхад л эс тоож, зориуд ингэж сан�##� хураасан хүн одоо яая гэхэв.

Зочин
Зочин

Цэц бол улс төрчдийн нохойд барьдаг мод болсон. Хамгийн их нохойдооо барьж байгаа нь Хүрэлсүх. Энэ ялзарсан систeмийн гадна үлдсэн байгууллага байхгүй ээ, бүгд ялзарсан

Зочин
Зочин

Ийм л юм бол их суудлын хур�##�даан энэ тэр гэж солиорч яах юм бэ? Ер нь үндсэн хуулийн ЦЭЦ гэж байх хэрэг байгаа юм уу? Дандаа эрх баригч хулгайч нарын гарын хүмүүс л байдаг юм байна ш дээ

зочин
зочин

хэрэлдээд байгаа гурвыг болиулчих хэрэгтэй

АРД
АРД

Бүрэн эрхт, Туурга тусгаар Монгол Улс 80 жилийн тэртээ БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний сан�##� хура�##�тыг 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явуулсан түүхэн энэ өдөр Анхан шатны шүүхээс ял сонсож байсан Хадг�##�амж банкны гэмт хэрэгтэн этгээд Монгол төрийг хямр�##�д оруулсан хориг тавьснаа өөрийн бараа бологчдоор дамжуулан сүр жавхлантай зарлав. Хүрэлсүх гэгч этгээд яасан их Монголын төрөөр тоглоно вэ? Эрх мэдлийн төлөөх яасан их улайр�##� вэ? Ерөнхий сайдаар өөрийн утсан хүүхэлдэйг тавихгүй л бол эрх мэдлээ �##�даж шоронд орно гэхээс үхтлээ айж байгаа хэрэг үү? Тусгаар тогтнолоо илэрхийлсэн түүхэн энэ өдөр ямар учраас Монголын ард түмний сэтгэл руу ус цацаад байна аа??? Энэ этгээдийг нэн даруй огцруулж, УИХ-ыг тараая. Монголын ард түмэнд Неп�##�ьдахаас өөр сонголт үлдсэнгүй!!

Зочин
Зочин

Үe үeийн цэцийн бүрэлдхүүнээс хамгийн чадвар муу дандаа улс төрчдийн татаасаар бүрдсэн цэц бол өнөөдрийн байгаа хэд л дээ. Энэ хэдээс юм хүлээлтгүй

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Уучлаарай.
Тоглоомын хуурамч засгийн газар байгуулахын тулд Занданшатар Батцэцэг Ухнаагийн Хүрэлсүх Хятад эзэнтэй Оджарг�##� нар ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хааж байнга уудаг эмийг нь тас�##�дуулж үхэл рүү түлхсэн.
Занданшатарын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байхад хаа хамаагүй үндсэн хуулийн цэц ч гэх шиг та нарт үүнээс өөр хийх ажил �##�га уу ?
Үхсэн МАН ын нусгайнууд аа та нар
миний Монголын 《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》 аар хэдий болтол ингэж тоглох гэж байна.
Үнэхээо үндсэн хуулийн цэц гэж байдаг бол үхсэн МАН аа тараа ! !
Аль эрт та нартай та наргүй Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х�##�тмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж Х.Баттулга нь дэлхийн бүх хүн төрөлхтөнтэй хамтран орчлон ертөнцөд амар амг�##�ан тогтоож тууштай эргэлт буц�##�тгүй
《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》ыг манлайлан удирдаж байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

иргэн
иргэн

Энэ ч одоо нөгөө архичин нөхөр мөн үү................ Ёс зүйн хувьд �##�ь хэдийн огцорсон Баясг�##�ан гэгч биздээ ...Өмнөх нь солонгос хүүхний �######� базаад гадаад элчингээр дэвшдэг ОДХҮҮ .............. ойлгохоо болилоо хө , толгой хүрэхгүй юм ооо

Хууль бусаар төрийн эрх авах гэмт хэрэг
Хууль бусаар төрийн эрх авах гэмт хэрэг

Хууль бусаар төрийн эрх авах гэмт хэрэг бишүү

Холбоотой мэдээ

Back to top button