Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын Ерөнхийлөгч асан Саркози ял эдэлж эхлэхээс өмнө Макронтой уулзав

Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози өнөөдөр /2025.10.21/ таван жилээр хорих ял эдэлж эхлэх юм. Тэр Ливи улсаас сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг цуглуулсан хэрэгт буруутай гэж шүүх үзсэн. Саркози санхүүжилт босгохын тулд холбоотнуудтайгаа хуйвалдсан гэм буруутай нь тогтоогдсон ч санхүүжилтийг хүлээн авч, ашигласан буруугүй хэмээн шүүх дүгнэсэн юм.

Саркозитой ойрын харилцаатай байдаг Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт /2025.10.20/ түүнтэй уулзсан байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдсан байгаа юм. Гэхдээ давж заалдах шатны шүүх хурал явагдах хугацаанд ял эдлэх ёстой учир өнөөдрөөс тэр Парис хот дахь Ла Санте шоронд хоригдоно. Аюулгүй байдлыг хангах үүднээс түүнийг ганц хоригдолд зориулсан өрөөн хорих болжээ.

Саркози ял эдэлж эхлэхээсээ өмнө “La Tribune Dimanche” сонинд ярилцлага өгөхдөө “Би шоронгоос айхгүй байна. Толгойгоо өндөрт өргөж явах болно. Тэр дундаа шоронгийн үүдэнд” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

за болж болж манай хэдийг хэзээ нэг хорих болдоо хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button