ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш 3618 төгрөг буюу хамгийн өндөр түвшиндээ хүрлээ

Он гарснаас хойш ам.долларын ханш тасралтгүй өссөөр оны эхний улиралд 3539 төгрөг байсан билээ.
Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3593 төгрөг, арилжааны банкуудад 3610-3613 төгрөгөөр, валют арилжааны төвүүдэд 3613-3618 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ оны хоёрдугаар улиралын төгсгөлд ам.доллар 3677 төгрөг байсан бол ийн чангарсаар хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдсөний дараа төгрөгийн ханш суларч буй нь Засгийн газрын бондын зах зээлийн арилжаанд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.