ҮЭ: ₮1,4 саяар нэг сар амьдраад үз / Сайд нар: Цалин нэмбэл инфляц өснө, хувийн хэвшил ажиллах хүчгүй болно

Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн төлөөллийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 20 хувь, мөн оны долоодугаар сард 10 хувиар нэмэх тооцоолол гаргалаа. ЕБС-д олон жил ажилласан багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа. 2020 оноос хойш төсөв нь хамгийн өндөр гарсан салбар бол манай боловсролын салбар. Бид цаашдаа төрийн алба хаагчдын цалин хөлсийг үр дүн, гүйцэтгэл дээр суурилсан жишгээр олгох зарчмаасаа гарахгүй" гэлээ.
Тэгвэл салбарын сайд П.Наранбаяр “Ирэх онд багш нарын үндсэн цалинг 30 хувиар нэмнэ. Нийслэлийн ЕБС-ийн шинэ багшийн үндсэн цалин 1.4 сая байгаа. Ганц манай салбарын асуудал биш. Тиймээс цалин хөлсийг өсгөх тал дээр бид бусад яамдуудтай хамтран ажиллаж байгаа. Багш нарын ажил хаяалтын золиос нь хүүхэд болох ёсгүй. Бид хуулийн дагуу ажиллаж боломжит хувиар үндсэн цалинг нэмж ажиллана" гэсэн юм.
ҮЭ-ийн дарга З.Цогтгэрэл “Бид та бүхний тавьж байгаа саналыг хүлээж авахгүй. Өмнөх уулзалтаар 30 хувь нэмэх асуудал ярьж байсан.Одоо ч ярьж байна. Бид 30 хувийн нэмэгдэлийг хүсээгүй. Өөдөөс болж бүтэхгүй байгаа асуудлуудаа хэлээд байгаад гайхаж байна. 1,4 сая төгрөгөөр нэг сар амьдраад үзээч ээ, та бүхэн. 70 хүүхэдтэй ажиллаад үз. Уучлаарай шинэ багш 2,5 сая төгрөг авах ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл. Ирэх онд 30 хувь нэмбэл шинэ багш нар ажлаа орхино. Энэ асуудлыг хэн хариуцах юм бэ?" гэв.
БШУ-ын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд сайд нарын тавьсан саналыг ажлын хэсгийн хурлаар танилцуулж эргэн мэдэгдэхээр болж, уулзалт өндөрлөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инфляц угаасаа 15 % Монголд байна. Тэгээд, настай хүмүүсийн тэтгэврийн мөнгө 15 % нэмэгдүүлэх яаралтай хэрэгтэй.
Бага багаар цалингаа нэмээд явах нь зөв шүү. Цалингийн асуудал ганц эмч, багш нарын асуудал биш. Тэрбумтан компанийн эздээс бусад жирийн иргэд бүгд л нэг адил цалинтай байгаа. Хувийн хэвшилийн жирийн ажилчид ч ялгаа байхгүй. Бүгд нэгэн зэрэг цалингаа нэмэх юм бол улсын төсөв угаасаа дийлэхгүй, мөн инфляци тэнгэрт тулна, ингэж нэмээд ард түмний амьдралд ямар ашиг байна. Талх 10.000 төгрөг болчихвол цалин нэмсний ямар ч хэрэг алга.
Энэ Жавхлан Хувийн хэвшлийнхэнд нэг их хайртай болчихож.
Та нар өөрсдийнхөө цай кофений мөнгө, хууль батлахад авдаг мөнгө гишүүдийн хувийн зардал бензин тос утас, гадаад дотоод томилолтын мөнгө энэ тэрийнхээ бүх зардлыг хас.
Багш нар эмч нар бүгд ажил хая!!! хэрэгтэй хэрэггүй хулгай, луйвар хийх төсвөө танаж, хасаж багш эмч нарын цалинг нэм!!!
Сангийн сайд ҮЭ-ийн дарга салбарын сайд энэ 3 нь ац мэддэг байсан юм байх даа стаа харин 30 жил
Цалин өндөр , анги дүүргэлт яадаж л 35 сурагчаас хэтрүүлэхгүй байж шинэ залуу багш нар идэвхтэй, тогтвортой ажиллах байлгүй дээ
Ер нь цалин нэмэхээр юмны үнэ гүйцэгдэхгүй болно шүү дээ. Эхлээ мөнгөний ханшаа тогтворжуулж зах зээлээ тэлэх хэрэгтэй дээ
Худалч сайд нар өөрсдөө багшийн цалингаар 1хэн сар амьдраад ажиллаад үз л дэ
Bitgii shaa gej naad 4nvdtei said daa hel
1.000.000 төг шоу зохион байгуули.Их хурал засгийн газар Eөк тэй кк
Цалингаа нэмж чадахгүй юм бол татвараа хасч бно гэдэг гаргалгаа байгаа
Хувийн хэвшлүүд ийг дэмжиж, татвар хасвал инфляц, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй
Багш эмчтэй ямар ч мэргэжлийн улсууд барьцахгүй. Харин тэр хасхом дээр үндсэн ажлаас өөр орлогогүй жилийн 60 сая дээш цалинтай дарга нар дагаж нэмэхгүй байх нь харин төсвийн хэмнэлт шүү
Угаасаа өссөн ч буцаад үнээ буулгахаа мэддэггүй шуналтай наймаачин.. сүлжээ хэдэн дэлгүүртэй ш дээ үхсэний чинь инфляц ... өсөж бвал цалин тэтгэвэрээ нэмээч
Энэ бүгдийг зохицуулж хэрэгжүүлэх гэж Та нар гарч ирсэн биз дээээ