Нийгэм мэдээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар 376 удаагийн малын хулгай бүртгэгджээ

2025 оны эхний есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах-2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлж эхлээд байна. Энэ онд мал хулгайлах гэмт хэргийн нийт хэргээс 187 удаагийн гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай хамтран зургаан бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд монгол улсын эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар

  • 1. “Бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”,
  • 2. “Энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол 2 -8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”,
  • 3. Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button