НИЙГЭМНийгэм мэдээ

Өвлийн элсэлтийн шалгалт "Монгол хэл бичиг"-ийн хичээлээр эхэлнэ

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Шалгалт 12-р сарын 4-ний 10:00 цагаас монгол хэл бичгийн хичээлийн шалгалтаар эхлэх аж. Тус өдөр үргэлжлүүлэн түүх, ангил хэлний шалгалтыг зохион байгуулах юм байна.

12-р сарын 5-нд хими, газарзүй, нийгэм судлал хичээлүүдийн шалгалт болох болох маргааш нь буюу 6-ны өдөр биологи, математик, орос хэлний хичээлийн шалгалттай. Шалгалтын сүүлийн өдөр буюу 12-р сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалт болох юм.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой байна. Мөн энэ оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ЕБС-ийг төгссөн их дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Бүртгэл ирэх сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button