СПОРТ

Хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл, хүршгүй холыг ойртуулсан Ш.Энхийн-Од

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NCAA-ын дөрвөн жилийг дөрвөн өөр их сургуулийн багт өнгөрүүлж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ютагийн их сургуулийн Ютес багийг орхиж, Өмнөд Каролинагийн их сургууль руу шилжсэн.

Ийнхүү өмнөд Каролинагийн их сургуулийн шигшээ багт Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигийг эхлүүлж байна. Тус лигийн нээлтийн үеэр Ш.Энхийн-Од /Mike/ нэгэн гайхалтай тохолтыг үзүүлсэн нь цахим сүлжээнд түгэж буй.

Ш.Энхийн-Од /Mike/ NCAA-ийн замналаа Дэйтоны их сургуулиас эхлүүлж, улмаар Сан Францискогийн их сургууль шилжиж, өнгөрсөн улирал Ютагийн их сургуулийн төлөө тоглосон билээ.

Тэрбээр манай улсаас NCAA-д тоглож буй анхны тоглогч болж, Монголын олон хүүхэд, залуучууд, тамирчдад үлгэр дуурайлал болж байгаа билээ. Мөн Ш.Энхийн-Од ирэх жил NBA-ын драфтад нэрээ өгөх шуум бий. Хэрвээ тэр элсэж, орвол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ түүх бичиж эхэлнэ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button