Трамп БНСУ-д айлчлахаас хэдэн хоногийн өмнө Хойд Солонгос баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр /2025.10.21/ Японы тэнгис рүү дор хаяж нэг баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын зэвсэгт хүчин мэдэгджээ. БНСУ-ын арми орон нутгийн цагаар 08:20 минутын орчим баллистик пуужин хөөргөснийг илрүүлсэн байна. Энэ нь тус улс сүүлийн таван сард анх удаа баллистик пуужин туршсан тохиолдол болсон.
Одоогийн байдлаар пуужин хэр хол ниссэн талаар БНСУ-ын арми мэдээлэл өгөөгүй, зөвхөн тэнгисийн усанд унасан гэсэн юм. Хойд Солонгос баллистик пуужин туршсан он цагийн сонголт сонирхол татаж буй. Учир нь тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Өмнөд Солонгост айлчилна.
Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтэй уулзах юм. Гэхдээ этэр БНСУ-д болох Ази Номхон далайн эдийн засгийн бага хуралд (APEC) оролцох магадлал бага байна. “APEC” нь аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд болно.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud