Москва цэргийн албыг эсэргүүцсэн эрэгтэйчүүдийг царай таних технологиор баривчилж байна

Цэргийн алба хаах тушаалыг давж заалдсан эрэгтэйчүүдийг царай таних технологи ашиглан Москвагийн цагдаа нар баривчлах болжээ. “Civil Alliance of Russia” бүлгийн дарга Олег Филатчев хэлснээр цэрэг татлагад ирэх тушаалыг давж заалдсан 19 настай үйлчлүүлэгчийг метронд баривчилсан байна.
Дараа түүнийг Угрешская Улица дахь цэрэг татлагын төвд хүргэжээ. Тус төвд баривчлагдсан 20 орчим залуу байгаа юм. Филатчев хэлэхдээ цэрэг татлагын шийдвэрийг шүүх дээр эсэргүүцсэн хүнийг орон нутгийн цэргийн комиссарууд цэрэг татлагаас бултсан хэмээн дарцагладаг аж. Үүний үр дүнд тэдгээр эрэгтэйчүүд царай таних камерт баригдвал саатуулдаг байна. Баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч нар Угрешская төвд буй үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.