СПОРТ

Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов

ОХУ-ын Красноярск хотноо болж байгаа дэлхийн оюутны өвлийн спортын наадамд  өчигдөр Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ингэснээр тэрээр уран гулгалтын төрөлд Монгол улсаас Олон улсын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчин болсон юм.

Наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 38 тамирчин өрсөдсөн аж. Манай тамирчин Г.Марал-Эрдэнэ нь энэ төрөлд өрсөлдснөөр монгол улсын спортын түүхэн дэх онцлох явдлаар нэрлэгдэж байна. Г.Марал-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнийг 24.75 оноогоор өндөрлүүллээ. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм.

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдрах болж, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа хуваалцсан юм. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй тухайгаа тэрээр хуваалцсан юм.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button