УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮХЦ маргааныг эцэслэх хүртэл ямар процесс өрнөв

  • Гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг огцруулсан парламентын шийдвэрт ҮХЦ анх удаа хаалт тавилаа.
  • ҮХЦ Их суудлын хуралдаанаа анх удаа гурав хоногт зарлаж, хуралдууллаа.

Түүхэндээ анх удаа гэж хэлж болох үйл явдлууд тэнд өрнөлөө.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд бал, цаастай орж үйл явдлыг хажуунаас нь ажиглан тэмдэглэсэн сэтгүүлчийн хувиар тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр: ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын ахлах референт Д.Төрбат, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндэндорж нар оролцов.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр: Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Ч.Номин, М.Мандхай, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Н.Номтойбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Б.Баярбаатар, Э.Болормаа, Л.Энхнасан, С.Ганбаатар, А.Ариунзаяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын 18 хүнийг томилжээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр: Зөвлөх Д.Гантөгс, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар оролцов.

Харин ажиглагчийн суудалд УИХ-ын гишүүдээс: Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Н.Наранбаатар, Б.Хэрлэн нар суув.

  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ихэсгэсэн шаардлага зэргийг нэгтгэн хэлэлцлээ.

-Үдээс өмнөх хуралдаан: Процессын асуудлууд яригдаж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ЯМАР Ч хүсэлтийг ҮХЦ ХАНГАСАНГҮЙ-

Хуралдаан өглөө 09.30 цагт эхэллээ.

Хуралдаан эхлүүт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтээ танилцууллаа. Түүнийг Г.Занданшатартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан, маргаантай асуудлаар байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан илэрхийлсэн гэсэн шалтгаан дурдсан. ҮХЦ-ийн Их суудлын гишүүд завсарлага авч бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан магадлал танилцуулсан юм.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал

  • Ц.Идэрбат, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, Э.Болормаа, Л.Энхнасан нарын гишүүдийг УИХ-ын итгэмлэгдсэн төлөөлөгчөөр танилцуулсангүй,
  • УИХ-аас П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ч, ҮХЦ гэрчээр дуудсан тогтоол гаргасан. Тогтоолын огноо алдаатай. Гэрчээр оролцуулах үйл баримт ойлгомжгүй,
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой гурван асуудлыг нэгтгэсэн
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн даргалсан хуралдааны шийдвэр гараагүй байхад ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан 2025.10.16-нд маргаан үүсгэсэн. Иймд, тусгаарлаж өгнө үү" гэсэн хүсэлтүүд гаргав.

Хариуд нь ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан "П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нараас гэрчээр асуух зүйл байсан учраас Цэц гэрчээр дуудсан. Үүн дээр "Өөр яриа байхгүй". Тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, "Хуульч биш учраас мэргэшсэн өмгөөлөгчөөр өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлмээр байна" гэсэн хүсэлт тавьсан.

  • Энэ тухай бичгээр тайлбар ирүүлээгүй тул асуудал үүсэхийг ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан анхааруулсан.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр нарын зүгээс, "Оролцогч талуудын эрх зөрчигдөж байна. Бэлтгэл хангах процесс зөрчигдсөн. ҮХЦ хууль зөрчиж, дайн байлдааны үеийнх шиг тов тогтоосон" гэсэн үндэслэлүүд хэлж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.

  • Гэвч ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан, "Тайлбар баримт гаргуулах боломж олгосон. Бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангуулсан. Их суудлын хуралдааныг зарласан хугацааг дайн бүхий байдлынхтай ижил гэж тайлбарлаад байгаатай хамаагүй. Цэц хууль зөрчиж хуралдаан зарласан гэдэг мэдээлэл хуралдааны өмнө маш их явсан. Энэ нь Цэцэд нөлөөлөх гэсэн үйлдэл шүү" гэсэн хариуг өглөө.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт, "2025.10.17-ны өдрийн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн 71 гишүүнээс 19 нь танхимд байгаагүй. Ирцээ бүртгүүлсэн ч, санал хураалтад оролцоогүй тухай" нотлох баримтыг гаргаж өгч байгаагаа дурдав.

Үргэлжлүүлэн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал "Гаргасан хэд хэдэн хүсэлтийг Их суудлын бүрэлдэхүүн биш хуралдаан даргалагч дангаараа шийдвэрлэлээ. ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч цагаа баримтлалгүй хэтрүүлэн ярилаа. Маргаан бүхий гурван асуудлыг нэгтгэж хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хүчин төгөлдөр болоогүй тогтоолыг хянан шийдвэрлэх гэж байна" гэхчлэн дахин гомдол гаргав.

Нэмээд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн "Тогтоол бүрэн хүчин төгөлдөр болоогүйг дурдаж, Үндсэн хуульд заасан бүтэц бөгөөд УИХ-ын нэг хэсэг тул Байнгын хороог үгүйсгэж болохгүйг сануулсан юм.

УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа "Засгийн газрын төлөөлөгч С.Бямбацогтын үгийг нээлттэй дамжуулаад хаачихлаа. Бидний үгийг адилхан дамжуул. Нэг талыг хааж болохгүй. Өөрийгөө өмгөөлөөд оролцохоос аргагүй нөхцөлд ирчихлээ. Саналыг томьёоллыг хуралдаан даргалагч өөрөө зохиогоод суудаггүй. Чуулганы хуралдааныг зохицуулсан Дэгийн тухай хуулийн заалтууд бий" гэсэн хэд хэдэн асуудлыг хөндөв.

Ингээд нэмж тайлбар хийх хүн байгаагүй тул үдээс өмнөх хуралдааныг 12.25 цагт завсарлуулсан.

Товчхондоо, үдээс өмнөх хуралдаанаар процессын асуудлууд яригдсан. УИХ буюу хариуцагч талын ямар ч хүсэлтийг ҮХЦ хүлээж авсангүй дүр зурагтай. ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзсанаас бусад хүсэлтийг ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан дангаараа бие даан шийдвэрлэв.

-Үдээс хойших хуралдаан-

Энэ хэсэгт гол асуудлууд яригдав.

Үдээс хойш 13.45 цаг орчимд эхэлсэн хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээр индэрт дуудсан ч, хөдөлсөнгүй. “УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байгаа” гэв. Иймд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг гэрчээр индэрт дуудав.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт

  • 2025.10.16-ны өдрийн чуулганы ирцийг хаалгүй 2025.10.17-нд УИХ-ын гишүүдийн ирцийг нэмж цуглуулсан,
  • ТББХ-ны саналын томьёололд зөвлөмж өгөөгүй

гэсэн хоёр асуудалд УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийн нэр цохов.

  • Гэрчээр оролцсон УИХ-ын ЕНБД Б.Баасандорж "Хэт субьектив хандаад байна" гэсэн хариуг барьсан. Мөн тэрбээр гэрчийн эрх, үүргийг танилцуулж өгөхийг хүссэн ч, ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан "Хүргүүлсэн албан бичигтээ эрх, үүргийг чинь хавсаргасан. Уншаагүй юм уу" гэсэн.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: "Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа мэт ярьж байна. Процессын олон асуудлаар санал, хүсэлт гаргаж байхад хүлээж авсангүй. Сүүлдээ Үндсэн хууль зөрчхөд хүргэж байна. Иймд хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй" хэмээн мэдэгдээд хуралдааныг бусад гишүүдтэйгээ орхин гарцгаасан.

"Хэт нэг талыг барьж, хүч түрсэн, процессын асуудалтай, хууль зөрчсөн хурал болж байна" гэж тэд үзэв.

Ингээд УИХ тал бүрэн бүрэлдэхүүнээрээ ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг орхин гарч, УИХ-ын ЕНБД Б.Баасандорж гэрчийн хувиар цэцийн гишүүдийн асуултад ганцаараа хариулт өгөх гол субьект болсон юм. Улмаар нэг тал байхгүй тул мэтгэлцээний шат явагдсангүй.

Энэ нэг талаараа эсэргүүцлээ илэрхийлж буй оновчтой, шударга үйлдэл мэт боловч Үндсэн хуулийн цэцийн маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь парламентын шийдвэрийг хамгаалахаас татгалзсан асуудал болон хувирсан. Парламентын дуу хоолой, байр суурьгүйгээр буюу нөгөө талд давуу байдал үүсгэж өгөв.

Одоо үргэлжлэлийг нуршилгүй, тоймлоё.

ҮХЦ-ийн есөн гишүүн болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хоёр цагийн турш УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийг байцаав. Ингэхдээ асуултууд нь ирц болон саналын томьёолол гэсэн хоёр агуулгад төвлөрлөө.

ҮХЦ-ийн гишүүдийн асуултуудыг багцалбал:

  • ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган: 2025.10.16-нд чуулгандаа бүртгүүлчхээд 17-нд биечлэн ирээгүй гишүүн байгаа юу?
  • ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан: М.Нарантуяа-Нара гишүүний хувьд?
  • ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан: Х.Булгантуяа дарга "байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураалт явуулъя" гэж олон удаа хэлсэн байна. Үүнийг өөрөө хэлсэн юм уу, Тамгын газраас хэлж өгсөн үү, хэн бэлдэж өгдөг вэ?
  • ҮХЦ-ийн гишүүн Б.Болдбаатар: 2025.10.17-ны өдрийн чуулганы хуралдааныг Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзээд санал хураалтад оролцохгүй гарсан гишүүн бий юу?
  • ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон: Ний нуугүй хэлэхэд Х.Булгантуяа гишүүнийг өрөвдөөд байх юм. Чуулган эхлэхээс өмнө арга зүйн зөвлөгөө өгдөг биз дээ. Үндсэн хуулийн 43.1 дэх заалт 2019 онд өөрчлөгдсөнийг тайлбарласан уу. "Үндсэн хууль зөрчих гээд байна шүү" гэж яагаад хэлж өгөөгүй юм.
  • ҮХЦ-ийн гишүүн Р.Батрагчаа: Өмнөх өдрийн ирцээр дараа өдөр нь хуралдаж байсан тохиолдол байдаг уу. Саналын томьёоллыг хэн бичиж, Х.Булгантуяагийн ширээн дээр тавьдаг вэ. ТББХ-ныхон уу?
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайхан: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 64-өөс дээш гишүүн дэмжсэн үү. Ирцийн 17-ны өдөр яагаад шинээр бүрдүүлээгүй вэ?

ҮХЦ-ийн гишүүд УИХ-ын чуулганы индэр дээрээс Х.Булгантуяагийн уншсан саналыг томьёоллыг хэн бэлдэж өгсөн бэ гэдэгт чиглэж, УИХ-ын ЕНБД Б.Баасандоржоор хэн нэгний нэр хэлүүлэхийг хүссэн.

Тэдэнд өгсөн УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийн өгсөн хариултууд:

  • Өмнөх жишгээр хэлэлцсэн шийдвэрлэсэн.
  • УИХ Дэгийн тухай хуулиа мөрдсөн, би Дэгийн тухай хуулийг мөрдүүлсэн.
  • Саналын томьёолол Байнгын хорооны хуралдааны үр дүнгээс гардаг. Хэн нэгэн зохиодоггүй.

Шинжээч О.Машбат: “Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулган Үндсэн хууль зөрчсөн бөгөөд Үндсэн хуулийн 43.1-г зөрчсөн. Өнөөдрийн ҮХЦ-ийн хуралда илэрхий зөрчил ажиглагдсангүй” гэсэн тодорхой тайлбар, дүгнэлт хоёр өгсөн.


Чингэхлээр,

Нэг талаар, ҮХЦ-ийн гишүүдийн асуулт ирц, саналын томьёолол хоёр дээр төвлөрсөн. Хэт нэг талыг барьсан буюу ЗГ-ын талын байр сууринаас асуулт асуусан. Зарим ҮХУ-ийн гишүүн асуултаараа "Үндсэн хууль зөрчсөн" гэдэг үр дүнг танилцуулчхаж байв. Цэцийн гишүүдийн асуусан байдал нь "УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн" гэх шийдвэр гаргах тал руу хэлбийчихлээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Хуралдааны маргаан НЭГ ТАЛД ДАВАМГАЙ буюу ТЭНЦВЭРГҮЙ ЯВАГДСАН гэж хэлэхэд болохоор. Төрийн албан хаагчийг /УИХ-ын ЕНБД Б.Баасандорж/ буруутгахад чиглэсэн. Цаашлаад шүүхийн өмнө эрх тэгш байх, нээлттэй явуулах, оролцогчдын тэгш эрхийг хангах гэхчлэн процессууд зөрчигдсөн гэх гомдлууд хөвөрсөн. Х.Булгантуяг хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй зэрэг нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн кейс ч болон үлдэж мэдэхээр.

Нөгөө талаар: 16-ны өдрийн чуулганы ирцэнд орсон ч, 17-ны санал хураалтад ороогүй 19 гишүүний кнопын өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн. Ерөнхий сайдыг огцруулах талд дарсан бодит 52 санал дээр 19 саналыг оруулан тооцож 71 санал болгосон. Өөрөөр хэлбэл хоёр өдрийн ирцээр санал хураасан нь алдаанд хүргэв. Ингэхдээ өмнөх өдрийн бүртгүүлсэн ирц ашиглаж, “дэмжихгүйг дэмжье” гэдэг томьёоллоор санал хураасан гэх аргагүй логик зөрчлүүд тодорч гарч ирсэн юм. “16-нд ирц хүрээгүй тул хуралдаан нээгээгүй буюу хаагаад шинээр эхлэх боломжгүй” тайлбар нэмэр болсонгүй. 10 хоног гэх хуулийн хугацааны хайчинд залуу гишүүдийг оруулчихлаа гэж хэлж болохоор.

Манай Дэгийн тухай хуульд гажуудал бийг харуулав. Тус хуулийн 10.11-т “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэсэн заалт бий. Саналын томъёолол, ирц хоёртоо энэ заалтын гажуудлыг эерэгээр ашиглаж орхисон нь өнөөдөр Үндсэн хуулийн зөрчил болгож орхиж буй гэсэн үг. Энэ гажуудад хэзээнээс явж өдий хүрч ирэв, хэрхэн засах вэ гэдгээ харах цаг руу хөтөлсөн гэж найдаж байна.

Бид үүнээс ЮУГ, ХЭРХЭН өөрчлөх вэ гэдгээ углуургаар нь харах ёстой болж таарч байна.

Төгсгөлд нь, 2025.10.17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ирцийг хүчингүй гэж үзвэл УИХ-ын даргыг огцруулах болон төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалт ч хэрхэх вэ?

Байнгын хорооноос санал босгож унагасан 2019 оноос хойших бүх тохиолдол үндсэн хуулийн зөрчил болох болох уу?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-ын энэ хэдэн б�##�ай шившгээ хутг�##�аа, ямар ч боловсролгүй, чадваргүй цүнх баригчдийг толгой дээрээ гаргасан байгааг иргэд хараад гутав!! УИХ тарсан нь дээр тэнд хууль боловсруулах мэдлэг чадвартай хүмүүс байхгүй улс орноо хорлогчид л дүүрч!

иргэн
иргэн

УИХ-ын Гишүүн гээд хаа ч Дураараа аашилж, Дарамт шах�##�т үзүүлж байсаар сүүлдээ ҮХ-ын Цэцийн хур�##�дааны үеэр хүртэл Дур зоргоороо аашилж байгаа байд�##� нь Булгантуяа гишүүний Өөрийнх хэлдэгээр Би Хууль мэдэхгүй ээ гээд хэлээд зогсож байгаа нь энэ УИХ-ын босго ямар их доошоо орсныг харуулжчихлаа,

зочин
зочин

Асуулт эхлээгүй байхад мэтгэлцээнийг хаяж гарв�##� цэвэр ялагдсанд тооцдог олон улсын жишиг мөрдөгддөг зарчим бий. Үнэт зүйл, үзэл санаагаа бат нут хамга�##�ж зогсож чадаагүй УИХ-ын гишүүд одоо юу гэж гоншигноод ч нэмэргүй дээ.

Зочин
Зочин

Зөв. Толгой нь цэгцтэй байв�##� бие, эрхтэн нь цэгцтэй байна. Дур дураараа загнадагийг болих хэрэгтэй.

зочиндотроо
зочиндотроо

эцсээ хүртэл өөрийн гаргсан шийдвэрээ хамга�##�ж мэтгэлзэх эрхтэй шүү дээ хур�##� хаяж гарна гэдэг мэдлэггүй хууль мэдэхгүй банйа л гэсэн үг дээ

Зочин
Зочин

Уншихад олйгомжтой, цэгцтэй бичжээ.

Насан
Насан

Нам дагаж цүнх баригчид б�##�арч байна даа Булган туяа гуайн Үс урт Ухаан богино гэдгийг батлаад өгчихлөө Огцруулв�##� таарна

иргэн
иргэн

дуусаагүй дөнгөж эхэлж бгааг сануулья. Одоо УИХ-р огцоруулсан т�##� нь АН-д хандаж дахин огцоруулах бх .... үүний дараа МАН-ы хагар�##� утгаараа дээд түвшинд очнр энэ нь улс оронд хэрэгтэй юм

Иргэн
Иргэн

Асууд�##� хуулиа мөрдөж чадв�##� хэрхэн шийдвэрлэгдэх нь эрүүл ухаантай хүн бүрд ойлгомжтой л байсан. Болох ёстой зүйл л болж өнгөрлөө. ҮХ манаачтай юм шүү, энэ улс хуультай юм шүү, хуулиа хэрэгжүүлдэг шударга хуульч нар байдаг юм шүү гэдгийг л харууллаа. Танхайчууд их хур�##� дээр танхайрдаг шигээ загнаж цэцийн хур�##�дааныг үймүүлэх гэж байдгаараа л хичээлээ. Хэн гэдгээ олны өмнө улам тодоор батлаж харууллаа. Болзошгүй маш том эрсдлээс ҮХЦ хамга�##�ж чадсан нь монгол түмний их хувь заяа байлаа. Одоо олон юм гоншигоноод хөлснийхнөө яаж хөдөлгөөд ч нэмэргүй дээ

Зочин
Зочин

Үндсэн хууль бол Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл.

Зочин
Зочин

Ирцийн зөрчил нь Үндсэн хуулийн 7.1-т харшлах нөхцөлийг бий болгосон.

Зочин
Зочин

УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-ийг зөрчсөн.

Зочин
Зочин

Хууль зүйн �##�даатай тогтоол нь хүчин төгөлдөр байх ёсгүй.

Зочин
Зочин

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь Засгийн газрын тогтвортой байд�##�.

Зочин
Зочин

Цэцэд маргаан үүсгэсэн нь хуулийн дагуу явагдсан үйл явц.

Зочин
Зочин

ҮХЦ-ийн Их суудлын хур�##�даан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн.

Зочин
Зочин

Ирцийн зөрчил нь гүйцэтгэх засагл�##�ыг огцруулах үндэслэл болохгүй.

Зочин
Зочин

Үндсэн хуулийн зөрчил гарсан нь тодорхой бол хоригийг хүлээж авах нь зүйтэй.

Зочин
Зочин

Хуулийн цэг тасл�##� бүр утга учиртай байх ёстой.
III. Хууль Дээдлэх Зарчим ба Процессийн Зөрчлийг Дэмжсэн Сэтгэгдлүүд (General Rule of Law and Procedural Breaches)
Үндсэн хуулийн 1.2 болон 70.1 зүйлийг зөрчсөн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн.

Зочин
Зочин

Хууль дээдлэх зарчим нь Монголын ард түмний эв нэгдэлд чух�##�.

Зочин
Зочин

Үндсэн хуулийн зөрчил нь Засгийн газрыг огцруулах үйл явцыг �##�даатай болгосон.

Зочин
Зочин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан нь Үндсэн хуулийг хамга�##�ж буй хэрэг

Зочин
Зочин

Үндсэн хууль бол төрийн тулгуур — түүнийг хамга�##�сан зөв �##�хам байлаа.

Зочин
Зочин

ҮХЦ-ийн Их сууд�##� бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 9 гишүүнтэй эхэлсэн.

Зочин
Зочин

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг ч хянуулахаар хандсан.

Зочин
Зочин

Ардчиллын бат�##�гаа бол хуулийн засагл�##� шүү дээ

Зочин
Зочин

Төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохицуулах нь Үндсэн хуулийн шаардлага.

Зочин
Зочин

Цэцийн энэ шийдвэр ирээдүйд буруу жишиг тогтоохоос сэргийллээ

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр нь улсын төсвийн хэлэлцүүлэг зэрэг олон хүчин зүйлд нөлөөлнө.

Зочин
Зочин

Хууль ёс амилж байгаагийн илэрхийлэл энэ шийдвэр

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр нь улсын төсвийн хэлэлцүүлэг зэрэг олон хүчин зүйлд нөлөөлнө.

Зочин
Зочин

Цэц мэргэжлийн түвшинд хандаж, зөв дүгнэлт хийсэн байна.

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр нь улсын төсвийн хэлэлцүүлэг зэрэг олон хүчин зүйлд нөлөөлнө.

Зочин
Зочин

Хууль хэрэгжиж байгаад итгэл төрж байна.

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр нь улсын төсвийн хэлэлцүүлэг зэрэг олон хүчин зүйлд нөлөөлнө.

Зочин
Зочин

Энэ бол улс төрөөс ангид, зөв шийдвэр байлаа

Зочин
Зочин

Хууль хэнд ч адил үйлчлэх ёстой гэдгийг харуулсан хэрэг

Зочин
Зочин

Үндсэн хууль бол ард түмний бат�##�гаа, түүнийг хамга�##�сан сайн шийдвэр гарлаа.

Зочин
Зочин

Хууль зөрчсөн шийдвэр Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулахаар юм боллоо

Зочин
Зочин

Цэцийн шийдвэр хууль дээдлэх үзлийг бат�##�гаажууллаа.

Зочин
Зочин

ҮХЦ-ийн гишүүд хур�##�даанаараа Засгийн газрын эрхийг бат�##�гаажууллаа

Зочин
Зочин

Төрийн үйл ажиллагаанд хуулийг дээдлэх зарчим зөрчигдсөн байжээ

Зочин
Зочин

Үндсэн хуулийн зөрчлийг тогтоох нь төрийн дархлааг бэхжүүлсэн юм боллоо

Зочин
Зочин

УИХ зөвхөн тогтоол биш, гишүүний үйл ажиллагаа ч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулсан үйл явд�##� боллоо

Зочин
Зочин

Хуулийн за�##�туудыг дахин хянаж, з�##�руулах боломжийг хориг олгож байна даа

Зочин
Зочин

Цэцэд хандах Ерөнхий сайдын хүсэлт нь хуулийн дагуу зөв зүйл боллоо

Зочин
Зочин

УИХ анхнаасаа хууль зөрчсөн л дөө одоо яая гэхэв

Зочин
Зочин

Нүүрсчдийн булхайг ҮХЦ сайхан илчиллээ

Холбоотой мэдээ

Back to top button