Парламентад "Ерөнхийлөгчийн хориг" гэдэг даваа үлдлээ

Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийдвэрээ гаргачихлаа. ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх, УИХ танилцах л үүрэгтэй.
Одоо улстөрийн цаашдын зураглал юу вэ, ямар үйл явдал өрнөх вэ?
Эхний ээлжинд: Ямартай ч Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж, үргэлжлүүлэн ажиллана. ҮХЦ дээр ялагдсан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах процессыг дахиад өрнүүлэхийг үгүйсгэхгүй. Ингэхдээ Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа тавина гэдэг том анхааруулга авсан явдал болов.
УИХ-д Ерөнхийлөгчийн хориг гэдэг том даваа үлдлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх босго чанга. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нийт гишүүний 2/3 буюу 43 нь ДЭМЖВЭЛ Ерөнхий сайдын бүрэн эрх мөн л хэвээр үлдэнэ. Ерөнхийлөгчтэй нэг тал болсон цөөнх асуудлыг шийднэ л гэсэн үг юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэр гаргах бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 84 гишүүний санал хэрэгтэй болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан энэ удаагийн хориг нь түүний хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд тавьсан дөрөв дэх хориг нь болж буй.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд 14 хоногийн дотор хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй. Ирэх долоо хоногоос хэлэлцэх чигтэй байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоригоо татаад л болно биз дээ
Оюун-Эрдэнэ, Амарбаясг�##�ан мэтийн харанхуй, чадваргүй, бичиг үсэггүйчүүд дүүрэн парламент тарахыг иргэд хүсэж байна! ҮХЦ дээр очсон гишүүд нэртэй боловсролгүйчүүдийг хараад иргэд гутав! Одоо тэднийг �######�уулаад төрөө цэвэрлэе!!
ЗАНДАН БАНДИЙН ХОНШООР МЭДЖЭЭ АН н ГӨЛӨГНҮҮДЭД ХЭДЭН САЙД АМЛАХАД НААДУУЛ ЧИНЬ ШОГШИН ТАТААЛ ОРООД ИРНЭ ТЭГЭНГҮҮТ НЬ ЗА ЗА ТОГЛОСОН ЮМ ХА ХА ХА ГЭЭЛ БОЛООШТ БЫСДА ИНГЭЖ Л ЭХ ОРОНЧ ЗАЛЬ ГАРГАЦГААЯА